Таны сэтгэл санааны эрүүл мэндийн талаар арьс чинь юу өгүүлнэ вэ?

0

Бид бидний оюун санаа бие махбодьтой маань хэрхэн холбогддог юм бол гэдгийг маш их сонирхож, гайхдаг. Бясалгал нь биеийн тамирын дасгал хөдөлгөөнтэй адилаар биеийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Бидний идэж байгаа хоол хүнс бидний зан араншинг тодорхойлж чадна. Мөн стресс бидний арьсан дээр асуудал үүсгэж чадна. Гэхдээ зөвхөн стресс арьсны асуудал үүсгэдэг биш аж. Уур хилэн, депресс, бусад сэтгэлзүйн нөхцлүүд ч мөн нөлөөлдөг байна.

Таны сэтгэл санааны эрүүл мэндийн талаар арьс чинь юу өгүүлнэ вэ? 1

Америкийн сэтгэлзүйн холбооны зүгээс өгүүлснээр психодерматологи хэмээх харьцангуй шинэ, хөгжиж байгаа талбарын судалгаа нь бидний оюун санааны эрүүл мэнд болон арьсны хоорондох хамаарлын учир шалтгааныг олж илрүүлэх, ойлгоход чиглэж байгаа гэнэ.

Энэ салбарт хийгдсэн саяхны судалгаагаар танин мэдэхүйн харьцааны эмчилгээ, бясалгал зэрэг сэтгэл санааны байдлыг анагаах сэтгэлзүйчдийн олон стандарт аргууд нь арьс өнгөний эмчилгээнд ч тусалдаг байж болохыг тогтоосон байна.

“Хэдийгээр цөөн тооны сэтгэлзүйчид үүнийг судалж байгаа ч сэтгэлзүйн хүчин зүйлсээр нөлөөлж чадах бидний биеийн хамгийн ажиглагдам хэсэг бол арьс юм.” хэмээн Висконсин-Стоут их сургуулийн сэтгэлзүйч профессор Kristina G. Gorbatenko-Roth өгүүлжээ.

Хэрвээ та батга, улаан батга, хайрст үлд, толбот үлд гэх зэрэг ямар нэгэн төрлийн арьсны асуудалтай бөгөөд ямар ч эмчилгээ үр дүнгүй байгаа мэт санагдаж байгаа бол магадгүй сэтгэлзүйн эмчилгээг сонгоод үзэх цаг нь болсон байх. Хэн мэдэх вэ? Өдөр тутмын, тодорхой хэмжээний бясалгал үнэтэй тос, эмнүүдээс илүү нөлөөлөх ч юм билүү.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *