Үрэвсэл – энэ бол чимээгүй алуурчин! Энэхүү ундаа үрэвсэл, илүүдэл жинтэй тэмцэнэ!

2

Таны идэж байгаа хоол хүнснээс таны эрүүл мэнд, гоо сайхан шууд шалтгаална. Бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжих хоол хүнс, нэмэлт тэжээл нь таны жинд нөлөөлдгийг та мэдэх үү? Хүний эрүүл мэндэд нэн тустай супер-хүнсийг олоход амаргүй гэж олон хүмүүс боддог. Үнэн хэрэгтээ тэр супер-хүнс нь дэлгүүрийн лангуун дээр тэр дундаа, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний лангуун дээр зарагдах ажээ.

Бамбай булчирхай гэж юу вэ?

Бамбай булчирхай – таны бодисын солилцоог хариуцах эрхтэн, зүрх, биеийн дулаан, эрч хүчийг зохицуулна.

Бамбай булчирхай жагсаалаас гарч байгааг та хэрхэн мэдэх вэ?

Хүйтэнд хэт мэдрэг болох, амархан ядрах, жин нэмэгдэх, булчингаар өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Бамбай булчирхай нь бие эрхтний олон үйл ажиллагаанд оролцох тул шинж тэмдэг үүгээр дуусахгүй. Зарим нэг судалгааны үр дүнгээс харахад, чихрийн шижингээр өвдсөн хүмүүсийн 30% нь бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдсоноос үүдэлтэй ажээ.

Үрэвсэл – чимээгүй алуурчин

Үрэвсэл нь үнэхээр алуурчин, Альцгеймер, депресс, тэр ч бүү хэл хорт хавдрын эх сурвалж болох аюултай.

Таны бие махбодь үрэвсэлд дарлуулж байгаагийн анхны шинж тэмдгээс дурдвал, толгой өвдөх, ядрах, эрч хүч сулрах зэрэг болно. Багахан үрэвсэл хүртэл таныг ядрааж сульдуулна. Үрэвслийг дарж бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна биеийн хэвийн жинг барихад тусална.

Ямар арга хэмжээ авах вэ?

Өдөр тутам эм ууж өөрийгөө хордуулахаас өмнө бидний санал болгох ундааг хэрэглэж үзнэ үү. Үрэвсэл дарж бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжих ундааны жор:

  • ½ ц.х цинамон
  • ½ ц.х нунтаг цагаан гаа
  • ¼ ц.х задь
  • 3 жүржийн шүүс
  • 1-2 нимбэгийн шүүс
  • 1 аяга цэвэр, чихэр багатай цангисын шүүс
  • 7 стакан цэвэрлэж шүүсэн ус

Бэлдэх арга:

  • Цэвэрлэж шүүсэн усаа дөнгөж буцалгана.
  • Цангисын шүүсээ нэмээд галаа багасгана.
  • Задь, цагаан гаа, цинамоноо нэмнэ.
  • 20 минут зөөлөн галаар буцалгаад тасалгааны хэм хүртэл хөргөнө.
  • Жүрж, нимбэгийн шүүсээ нэмнэ.
  • Бүлээнээр нь эсвэл хүйтнээр нь ууна.

Яагаад нөлөөтэй вэ?

Цинамон нь тархины үйл ажиллагааг дэмжиж илүүдэл жинтэй тэмцэнэ. Мөн хөөлгөгчийн халдвараас хамгаалж үрэвслийн явцыг бууруулна.

Цагаан гаа нь магни, калигаар баялаг тул бодисын солилцоог идэвхжүүлж бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжинэ.

Задь нь бөөрний булчирхайг тэжээгч гэдгээрээ алдартай, мөн кортизолын хэмжээг бууруулах замаар илүүдэл жинтэй тэмцэнэ. Мөн эрч хүчээр хангана.

Цангис болон цитрусын төрлийн жимсний шүүс нь биеэс хорт бодис хөөж үрэвслийг багасгана, мөн илүүдэл жинтэй тэмцэж эрч хүчээр сэлбэнэ.

7
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Altanzul Altangerel

    Altanzul Altangerel

    2018/01/04 at 18:25

    Сайн байна уу ..
    Энэхүү мэдэгдэл нь зээлийн өргөдлийг шаарддаг бүх хүмүүст маш хурдан хүргэгддэг бөгөөд хөрөнгө оруулалтын болон зээлийг бүх төрлийн хувийн хөрөнгө оруулагчдад маш энгийн нөхцлөөр олгодог. Бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог. Хэн нэгэн нь жилийн 2.2% -ийг хүү төлж чадна. Манай зээлийн хэмжээ нь $ 2000- $ 500,000 байна
    холбоо барих: [email protected]
    холбоо барих: [email protected]
    Таны сэтгэл ханамж бол бидний санаа зовоосон асуудал

  2. Altanzul Altangerel

    Altanzul Altangerel

    2018/01/04 at 18:25

    Сайн байна уу ..
    Энэхүү мэдэгдэл нь зээлийн өргөдлийг шаарддаг бүх хүмүүст маш хурдан хүргэгддэг бөгөөд хөрөнгө оруулалтын болон зээлийг бүх төрлийн хувийн хөрөнгө оруулагчдад маш энгийн нөхцлөөр олгодог. Бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог. Хэн нэгэн нь жилийн 2.2% -ийг хүү төлж чадна. Манай зээлийн хэмжээ нь $ 2000- $ 500,000 байна
    холбоо барих: [email protected]
    холбоо барих: [email protected]
    Таны сэтгэл ханамж бол бидний санаа зовоосон асуудал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *