Кристиано Рональдог зөвхөн сайн хөл бөмбөгчин гэдгээс нь гадна түүнийг хайрлах 9 шалтгаан

3

Хөл бөмбөгийн гоц авьяастан, тэрбумтан, плейбой, филантроп (сайн санааны үйлстэн). Энэ бол уран зөгнөлт комиксийн дүр биш – бодит хүн. Сайхан эерэг сэтгэлтэй, зөөлөн зүрх сэтгэлтэй нэгэн.

Залуу супер баатар Кристиано Рональдогийн 9 сайхан талыг танилцуулахаар бэлдлээ.

1. Тэр байнга цусаа өгдөг

Орчин үеийн хөл бөмбөгийн од залуу 24 наснаасаа эхлээд цус болон плазмын донор болжээ. Энэ ч шалтгааны улмаас хөл бөмбөгчин залуу ганц ч шивээс хийлгээгүй гэдэг: шивээс хийлгэснээс хойш 6-12 сарын хугацаанд цусаа өгдөггүй ажээ.

 

2. Сайн санааны үйлсэд байнга оролцдог

Кристиано өөрөө зарлаад байдаггүй ч гэлээ сэтгүүлчид түүний өргөсөн хандивын дүн, сайн санааны үйлсийг нь олоод л мэдчихнэ: эмнэлэг босгох, эвдэрч хэмхэрсэн байшин сэргээх, бяцхан хөгжөөн дэмжигчдийн мэс заслын төлбөр гээд түүний өгсөн хандив маш их. Гарч буй мэдээнүүдээс харахад цусаа байнга өгдөг шигээ хандив ч гэсэн их өгдөг байна.

 

3. Хуучин анд нөхдөө хэзээ ч мартахгүй

Хөл бөмбөгийн од хуучны анд нөхөдтэйгөө байнга харилцаатай байж тэдэндээ бэлэг бэлэглэдэг. Жишээ нь, Альберт Фантрау гүн хүндэтгэл, олон жилийнхээ нөхөрлөлийнхөө шагналд том хувийн байшин бэлгэнд авчээ. Лиссабоны “Спортинг” шигшээ багийн гишүүдийг сонгон шалгаруулж байх үеэр Альберт өөрийнхөө боломжийг Кристианод өгсөн гэдэг. Найзынхаа дамжуулсан бөмбөгийг авч гоол хийсэн нь Кристианогийн хувьд хамгийн чухал гоол байжээ, өөрөөр хэлбэл хөл бөмбөгийн спортод эргэлт буцалтгүй орох замыг нээж өгсөн гэж үздэг байна.

 

4. Гэр бүлдээ ухаангүй хайртай

Өндөр нэр хүнд, маш олон хөгжөөн дэмжигчид, хэдэн сая дагалдагчид бас хэдэн саяар яригдах орлого зэрэг нь Кристианогийн хамгийн үнэ цэнэтэй зүйлд нөлөөлсөнгүй: гэр бүл гэдэг түүний хувьд – ариун зүйл. Эзэнгүй арал дээр нам тайван ганцаар хэвтэхийн оронд дуу чимээ ихтэй гэр бүлийнхнийхээ хүрээнд байхыг илүүд үзнэ. Чамин үдэшлэгийн оронд харин хайртай хүүхдүүдээрээ хүрээлүүлэн гэртээ оройг өнгөрөөхийг хүсдэг ажээ.

 

5. Хөгжөөн дэмжигчидтэйгээ илэн далангүй, хялбархан харилцана

Хөгжөөн дэмжигчдийн бүхэл бүтэн арми байхад тэр болгонтой хандаж харьцах ямар ч боломж байхгүй. Яаж ийж байгаад л нэгийг гомдоож орхидог. Гэхдээ Рональдо бол хэзээ ч тэгэхгүй. 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр автобуснаас буугаад уйлж байгаа бяцхан хүүг тайвшруулан гэрэл зураг даруулж, гарын үсгээ өгөөд хоцорч байсныг та санаж байна уу?

 

6. Тэр өөрийгөө шоглож чадна

Кристиано Рональдо наргианы маш мэдрэмжтэй хүн. Орон гэргүй хүн шиг хувцаслаж бүтэн цаг Мадрид хотын гудамжинд тоглож байсан удаатай. Хажуугаар өнгөрөх бүсгүйчүүдтэй танилцаж утасныхаа дугаарыг өгөхийг хүснэ, хувирсан дүрээ гайхалтай амилуулж билээ.

 

7. Тэр мөнгөнд бус хөл бөмбөгт дурласан

Кристиано Рональдо хөл бөмбөгөнд мөнгөнөөс илүү дуртай, ганц ч цент авахгүйгээр тэр хөлсөө дуслуулан хөл бөмбөг тоглоход бэлэн. Лигийн тоглолтын үеэр “Мадрид” хожиход олсон бүх орлогоо сайн санааны үйлсэд зориулсан. Танд сонирхуулж хэлэхэд хагас саяас илүү евро шүү дээ.

 

8. Сэтгэл хөдлөлөө ил гаргахаас ичдэггүй

За тэгээд, тэр маш хүчтэй ч гэлээ маш эмзэг нэгэн. Төрөл бүрийн сэтгэл хөдлөлтэй, түүнийгээ ч ил гаргахаас ичихгүй. Тэр нь баяр хөөр эсвэл уйтгар гуниг аль нь ч байж болно, тэр нэгэн хүчээр баярлаж, уйлж чадна.

 

9. Тусламжийн гараа байнга сунгана. Тэр нь эсрэг багийн тоглогч байсан ч хамаагүй

Хүчтэй төдийгүй маш сэтгэл хөдөлгөм зан чанар юм – эсрэг багийнхаа тоглогчид туслахаар хүмүүс гараа тэр болгон сунгахгүй болов уу. Энэ л зангаа 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр мөн гаргасан. Энэ нь чадварлаг бөгөөд тайван хүний зан юм уу даа – зөвхөн Кристиано л ингэнэ дээ.

215
ГоёГоё
33
ХөөрхөнХөөрхөн
19
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
8
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Enkhee Nyamsuren

    Enkhee Nyamsuren

    2018/07/19 at 11:41

    Жинхэнэ од

  2. Батсүх Шинээ

    Батсүх Шинээ

    2018/07/19 at 20:28

    Mundag

  3. Зочин

    2018/07/20 at 03:03

    Fanatuudaa tulhej, jinhene naiz naraa orhison. Zugeer l celebrity bolgon neree sain awch ywaa haragdah gej hiideg zuils shd. Bas manai ex-d handtai

  4. Baaska Baasansuren

    Baaska Baasansuren

    2018/07/20 at 06:22

    Үгүй мөн их сайхан хүмүүжилтэй ямар ухаалаг , ямар сайхан хүн чанар вэ? Би ганцаараа биш дэлхий нийтээрээ энэ залууд хайртай бхаа …

  5. Oyuna Oyuna

    Oyuna Oyuna

    2018/07/20 at 14:46

    Estoi uxaalag zuv xumuujiltei zaluu yum aa.

  6. Uranchimeg Khuushaan

    Uranchimeg Khuushaan

    2018/07/20 at 19:38

    Minii huugiin gants shuteen hulbumbigchin.Uneheer bichirdeg shuu.

  7. Zandarmaa Zagd

    Zandarmaa Zagd

    2018/07/21 at 05:08

    Jinkhene uhaalag tamirching bishrelgui yahav.????????

  8. Oyundari Daria

    Oyundari Daria

    2018/07/23 at 16:45

    ийм хүнд хүмүүс яаж хайргүй байхав

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *