Гемоглобины хэмжээг нян яаралтай нэмэгдүүлэх цаг болсныг илтгэх бие махбодиос өгөх 7 дохио

3

Цусан дахь гемоглобины хэмжээ багассан шинж тэмдэг 1,62 тэрбум гаруй хүнд илэрсэн, энэ статистик тоог 2018 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ. Төмрийн дутагдлын шалтгаанаас цус багадалтад орсон ихэнх хүмүүс (төмөр дутагдсанаас болж гемоглобины синтез эвдэгдэж байгаагаас үүдэлтэй) өөрсдийнхөө өвчнийг төдийлөн гадарладаггүй, өөр өвчин эсвэл жирийн ядаргааны шинж тэмдэгтэй хольж хутгадаг байна.

Таны бие махбодид яаралтай тусламж хэрэгтэй болсныг илэрхийлэх үндсэн шинж тэмдгүүдийг танилцуулахаар бэлдлээ.

1. Та амархан ядардаг

Бие махбодид төмөр дутагдахад цусан дахь гемоглобины хэмжээ буурдаг, харин эритроцит нь бие махбодид шаардлагатай хүчилтөрөгчийг тээвэрлэх чадвараа алдана. Тийм учраас та ямар ч онцын шалтгаангүйгээр ядрахад хүрнэ.

 

2. Нүдний цагаан шаргалтах

Эрүүл хүний нүдний цагаан нь ерөнхийдөө шаргал туяатай харагддаг. Гэхдээ нүдний цагаан илүү шаргал өнгөтэй болсон байхыг анзаарсан бол болгоомжлох хэрэгтэй: эритроцит (цусны улаан бөөм)–ууд нь гэмтэж, үүний үр дагаварт нь таны бие махбодид билирубин–ээр (уургийг задлах шар пигмент) илүүдэж байгаа юм.

 

3. Толгой эргэнэ

Хэрвээ таны толгой байнга эргээд байвал цус багадалтын шинж байх талтай. Тархинд хүчилтөрөгч дутагдсаны улмаас толгой эргэнэ, нэг ёсондоо эритроцит нь бие махбодиор хүчилтөрөгчийг бүрэн түгээж чадахгүй байгаатай холбоотой. Мөн цус багадалтын үед хааяа толгой өвддөгийг мартаж болохгүй.

 

4. Зүрхний цохилт ихсэх

Цус багадалтын үед зүрхний цохилт ихсэж, пульс түргэсэж эхэлдэг. Энэ нь цусны улаан бөөм унаж байгаатай холбоотой, харин зүрх бие махбодийн эсийг хүчилтөрөгчөөр хангахын тулд маш их ачаалал авч байна. Зүрх жирийнхээсээ илүү их цус шахахад хүргэдэг ажээ.

 

5. Амьсгал давхцах

Амьсгал алдагдах нь гемоглобины дутагдалтай холбоотой байж болно: бие махбодийн эд эсүүд хүчилтөрөгчөөр дутагдаж байгаа учраас зүрх, судасны цохилт түргэснэ. Үүний үр дагаварт нь амьсгал давхцаж ихэсдэг байна.

 

6. Цусны даралт багасах

Эритроцитын хэмжээ буурснаар цусны даралт унахад хүргэнэ, ялангуяа энэ шинж тэмдэг өндөр настнуудад элбэг илэрнэ. Мөн эрсдэлтэй бүлэгт жирэмсэн эмэгтэйчүүд ч мөн хамаардаг – бие махбодид төмөр дутагдаж цусны даралт нь багасдаг ажээ.

 

7. Арьсны өнгө өөрчлөгдөх

Гемоглобины хэмжээ багасахад хүний арьс хуурайшиж хагарч эхэлдэг байна. Мөн арьсны өнгө ч өөрчлөгдөж эхэлнэ: цонхигор болохоос гадна пигментийн толбо гарч эхэлнэ.

Зүүн – эрүүл хүний гар, баруун – өвчтэй хүний гар.

 

Ямар арга хэмжээ авах вэ?

  1. Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол юуны түрүүнд мэргэжлийн эмчид хандаж үзүүлнэ. Эмч цусны шинжилгээ хийж танд эмчилгээ хийх шаардлагатай эсэхийг тогтооно. Эмчилгээнд ямар эм танд тохирохыг ч эмч мэдэхийг та мартаж болохгүй.
  2. Өдөр болгон эрүүл агаарт зугаалж байгаарай. Явганаар аялах нь бие махбодийн эд эсийг хүчилтөрөгчөөр хангахад тусална.
  3. Уургийн агууламжтай хоол хүнс түлхүү хэрэглэнэ (үхрийн мах, элэг, аарц, тараг), мөн өөх тослог ихтэй хоол хүнсний хэрэглээг багасгана (гахайн мах, ургамлын тос, майонез, хиам) – эдгээр хүнсний бүтээгдэхүүн бие махбодид төмөр шимэгдэхэд саад учруулдаг.
  4. Хоол хүнсэндээ төмрийн агууламжтай бүтээгдэхүүн заавал оруулна (сэвэг зарам, ангаахай самар, хар шоколад, гурвалжин будааны каш, улаан лоолийн шүүс).
11
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *