Таны гар шөнө яагаад чилж өвддөг вэ? Үүнээс хэрхэн сэргийлэх, өвдөлтийг хэрхэн намдаах вэ?

4

Унтах үед таны гар болон гарын хуруунууд өвдөж байсан удаа бий юу? Энэ нь магадгүй бугуйн сувгийн хам шинж өвчний эхэн үед илэрч болзошгүй шинж тэмдэг байж мэдэх юм. Энэ өвчнөөр 4-10 сая америкчууд өвчилжээ. Хайхрахгүй удвал урт хугацааны турш таныг зовоох учир нэн даруй шаардлагатай арга хэмжээг авах ёстой.

Бид танд гарын өвдөлтийг намдаахад туслах үр дүнтэй аргуудыг танилцуулж байна. Бугуйн сувгийн хам шинж өвчнийг бага дээр нь эмчлэх хэрэгтэйг анхаарна уу.

Бугуйн сувгийн хам шинж гэж юу вэ?

Бугуйн сувгийн хам шинжийг өөрөөр дунд зэргийн мэдрэлийн даралт гэж нэрлэдэг. Эхэн үед илрэх шинж тэмдгүүд нь гар болон бугуй хэсгээр шөнө чилж, хөшиж өвдөнө. Удаашрах тусам өвдөлт улам нэмэгдэх эрсдэлтэй. Бугуйн сувгийн хам шинж эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илрэх магадлалтай ба дундаж насныхан энэ өвчнийг тусах хандлагатай байдаг. Шинж тэмдэг илэрсэн бол хүндрэхээс нь өмнө даруй арга хэмжээ авах хэрэгтэй.

 

1. Тогтмол завсарлага авч байх

Олон удаа давтагддаг хөдөлгөөн шаарддаг ажил нь гар болон бугуйнд сөргөөр нөлөөлж, бугуйн сувгийн хам шинж болоход хүргэдэг байна. Та ажлынхаа дундуур тогтмол амарч байх ёстой. 2-3 цаг ажиллаад бага хугацаатай дасгал хийж байхаар сануулагчаа тохируул. Биеийн зарим дасгалуудыг хий. Таны бүх бие эрүүлжих болно.

 

2. Ажиллаж байх үедээ бугуйгаа эгц шулуун байлгах

Судалгаагаар бугуйн байрлалыг зөв авах нь бугуйн сувгийн хам шинж болохгүй байх ач тустай болохыг батлажээ. Сандлаа зөв тохируулж, шуугаа компьютерийнхээ гартай нэг түвшинд байлгах хэрэгтэй. Энэ үед бугуйгаа нугалалгүй, эгц байлгана.

 

3. Бугуй чиглүүлэгч зүүх

Бугуй чиглүүлэгч зүүх нь бугуйг тань эгц байлгахад туслана. Тэр тусмаа та их зүйл бичдэг эсвэл хэтэрхий орой унтдаг бол үүнийг зүүхэд гэмгүй. Шөнө унтаж байхад тань таны бугуйг нугалахаас сэргийлнэ.

 

4. Бугуйн дасгал хийх

Бугуйн орчмын булчинд нөлөөлөх дасгал хийснээр шөрмөсийг хэвийн байлгаж, бугуйн сувгийн хам шинж болохгүй байх давуу талтай. Бугуйгаа сунгах, нугалах болон уян хатан байдлаар дасгал хийж хэвшээрэй.

 

5. Зөв байрлалыг сонгох

Ажиллаж байх үедээ зөв байрлалыг сонгож суух нь дан ганц нуруунд ашиг тустай биш. Буруу байрлалаар суух нь мөрөнд ачаалал өгөх хандлагатай байдаг ба үүнээс болж бугуй болон гар өвдөхөд хүргэдэг. Хөлөө шалан дээр тавьж, нуруугаа эгц шулуун байрлуулах хэрэгтэй.

 

6. Бугуйндаа мөс тавих

Мөс бугуй болон гарны өвчинг намдаана. Бугуйндаа мөс тавих эсвэл мөсөөр бугуйгаа сайтар үрнэ. Нэг бол мөстэй ваннд бугуйгаа 5-10 минут дүрээрэй. Энэ арга бугуйн сувгийн хам шинжийг эдгээхгүй боловч, өвдөлтийг тодорхой хэмжээнд бууруулах юм.

Таны гар шөнө өвдөж байсан удаатай юу? Та ямар арга хэрэглэж өвдөлтийг намдаадаг вэ?

8
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *