Хүүхдэд нас насанд нь санхүүгийн боловсрол хэрхэн олгох талаар санхүүгийн мэргэжилтнүүд зөвлөж байна

0

Нэгэн сэтгэл судлаач түүнийг гуравдугаар ангид байхад нь нэгэн банкны менежер ангид нь ирээд хүүхдүүдэд банкны данс нээх болон энгийн мөнгөн гуйвуулга хийх боломж олгож байсан тухай хуваалцаад энэ сургалт түүний хувьд маш чухал байсныг онцолсон байна. Тиймээс л тэр эцэг, эхчүүд хүүхдээ хэдэн настайгаас шалтгаалж санхүүгийн ялгаатай боловсрол олгох ёстой гэсэн санааг дэвшүүлсэн байна. Ингээд бид танд мэргэжилтнүүдийн өгсөн хүүхдэд өгч болох санхүүгийн зөвлөгөөний талаар хүргэхээр бэлтгэлээ.

2-3 нас

Доктор Дороти Сингер хэлэхдээ 2-оос 3 насны хүүхдүүд мөнгөний үнэ цэнийг ойлгодоггүй боловч мөнгөний нэршлийг нэрлэж сурсан байх ёстой гэжээ. Үүнийг эхэндээ тоглоомын аргаар таниулж болно. Хүүхдэдээ төрөл бүрийн мөнгөн тэмдэгтийг хэлбэр хэмжээ, өнгөөр нь ялган таниулж нэрлүүлж сургаарай.

Бага насны хүүхдүүд гэртээ “дэлгүүр” хэсэж тоглох нь түгээмэл бөгөөд та үүнийг нь ашиглан түүнд гэрээсээ гаралгүйгээр дэлгүүрт худалдан авалт хийх аргыг зааж өгч болно. Хүнс худалдаж авах, хөнгөлөлтийн эрх ашиглах, хямдралтай барааны талаар тоглонгоо зааж өгч болох юм.

Мэргэжилтнүүд төрөл бүрийн жижиг цаасан хайрцаг ашиглан дэлгүүрийн төхөөрөмж, хэрэгслүүдийн дуурайлган хийж хүүхэдтэйгээ мөнгөний тооцоо хийж тоглохыг үр дүнтэй хэмээн санал болгож байна. Зүгээр л үүнийг тоглоом болгож хөгжилтэй байдлаар заах хэрэгтэй. Хүүхдүүд маш дуртай байх болно.

 

4-5 нас

Супермаркет орохоосоо өмнө хүүхдэдээ хэдэн хөнгөлөлтийн купон харуулан тайлбарлаж өг. Ингээд дэлгүүр орсныхоо дараа тэдгээрээс нэгийг нь хүүхдэдээ өгөөд өргөст хэмх ч юм уу ямар нэг бүтээгдэхүүн олох даалгавар өгөх хэрэгтэй. Зүгээр л тэдэнд танд тусалж байгаа мэт мэдрэмж төрүүлж, ямар нэг чухал зүйл хийж байгаа гэдгийг нь мэдрүүл.

Сургуулийн өмнөх насны хүүхдэд мөнгөний талаар ойлгуулах өөр нэг арга бол гэртээ төсөөллийн ресторан бий болгох юм. Ингэснээр хүүхдийг дараагийн удаа жинхэнэ оройн хоол идэхдээ ширээндээ хэрхэн суух, хэрхэн захиалга өгөх зэргийг зааж өгөх боломжтой болно. Ингээд хоол идэж дууссаны дараа тооцоогоо хийх хэрэгтэйг зааж өгөх ёстой. Ингэхдээ та хуурамч мөнгө ашиглаж болно.

Таны хүүхэд мөн хүлээхийн чухлыг мэдэж байх хэрэгтэй. Энэ бол хэмнэх, зарцуулах чухал ур чадвар юм. Их зүйлийг нарийн тайлбарлах шаардлагагүй. Зүгээр л тэвчээртэй байх нь хүссэн зүйлээ өөрийн болгох хамгийн чухал зүйл гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Үүнийг хийхийн тулд хүүхдэдээ ямар нэгэн өндөр үнэтэй тоглоом харуулаад тухайн тоглоомоо авахын тулд тэвчээртэйгээр мөнгөө цуглуулах ёстойг тайлбарлаж өгнө. Ингээд хүүхдэдээ долоо хоног бүр тодорхой хэмжээний мөнгийг цувуулж өгөх ёстой. Бүх мөнгийг нэг дор өгч болохгүй. Тэдэнд хуримтлал үүсгэх боломж олго.

 

6-8 нас

Хүүхдийн мөнгө ч юм уу ямар нэгэн нийгмийн халамжийн мөнгө авдаг болсон даруйдаа хүүхэд тань мөнгөө хаана байршуулж, хадгалдаг тухай мэддэг болсон байх ёстой. Тиймээс эхний ээлжид та хүүхдэдээ мөнгөний гахай худалдаж авч өгч болно. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тэдний ийнхүү хадгалсан мөнгийг жинхэнэ банканд хийх явц хүүхдүүдийн хувьд маш чухал, онцгой үйл явдал гэдгийг харуулах нь чухал гэжээ.

Хүүхдэдээ хадгаламжийн дэвтэр нээж өгч мөнгөө хадгалахын ач холбогдол болон мөнгөө хадгалсны үр дүнд банк тэдэнд хадгаламжийн хүү гэж дахин мөнгө төлдөг талаар бүх зүйлийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Мөн та хоёр хамтдаа валютын хувьслыг харуулсан музейд зочилж болно.

 

9-12 нас

Хүүхэд тань 9 нас хүрсэн бол бүтээгдэхүүний үнийн шошго уншуулж бараа бүтээгдэхүүнийг харьцуулан сонгох аргыг зааж өгөх хэрэгтэй. Гэхдээ үнэ, чанар хоёрыг хэрхэн хослуулж авах талаар ойлголтыг өгөхөө мартаж болохгүй. Энийг эхний ээлжид ариун цэврийн цааснаас эхэлж болно. Эхний долоо хоногт нэг брэндийн ариун цэврийн цаас хэрэглэж дараагийн долоо хоногт өөр нэг брэндийн цаас хэрэглэнэ. Ингээд тухайн цаасны үнэ болоод чанарын ялгааг бодит байдал дээр тайлбарлаж өгнө гэсэн үг.

Хэрэв та ямар нэг томоохон худалдан авалт хийхээр явах гэж байгаа бол хүүхдээ хамт авч явах хэрэгтэй. Ингэж тэдэнд хариуцлагатай нэгэн болж байгааг нь ухамсарлуулах хэрэгтэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Хүүхдэд хэт их дарамт өгч болохгүй гэсэн үг.

 

13-15 нас

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ бол хөрөнгийн зах зээлийн талаар суралцах сайхан үе юм. Та хүүхдийнхээ мэддэг “Nike”, “Coca-Cola” болон бусад компаниудад хөрөнгө оруулалт хийж болно. Санхүүгийн мэдээ хамт үзэж, бүх зүйлийг энгийн байдлаар тайлбарлаж өгөх хэрэгтэй. Өөрсдийн ашиг орлого дээр тулгуурлан түүнд хөрөнгө оруулалтыг үнэ цэнийг ойлгуулахыг хичээгээрэй. Гэхдээ эрсдэлийг ч мөн дурдахаа мартаж болохгүй.

Өсвөр насны хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ өрхийн орлого, зарлагын талаар ярилцах маш дуртай байдаг. Мөн дараа дараагийн хэрэгцээ, шаардлагын талаар ярилцахад бэлэн байдаг.

20
ХөөрхөнХөөрхөн
11
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayarsaikhan Dash

    Bayarsaikhan Dash

    2020/08/06 at 08:35

    Зөв

  2. Ц. Цэнгэлээ

    Ц. Цэнгэлээ

    2020/08/08 at 19:12

    Enebish Bayrmaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *