Биеийн хэлийг ажил дээрээ зөв ашиглах 5 арга

0

Үгэн биш харилцаа хүний амьдралд, тэр дундаа ажил дээр маш их үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс биеийн хэлийг зөв таниж, өөрсдөө зөв ашиглаж сурах хэрэгтэй.

Биеийн байрлал, нүүрний хөдөлгөөн зэрэг нь эргэн тойронд ямар нэгэн мэдээлэл өгч байдаг. Оттавын их сургуулийн мэргэжилтнүүд ажил дээрх биеийн хөдөлгөөний харилцааг судалж үзээд ихийг мэдэж авчээ. Ажил дээрх биеийн хөдөлгөөний 5 чухал зүйл байгааг эрдэмтэд илрүүлсэн байна.

1. Хувь хүний илрэл

Биеийн хэл, нүүрний хөдөлгөөн, дуу хоолой таныг ямар хүн болохыг илтгэнэ. Хамт ажиллаж байгаа хүмүүст эдгээр мэдээллийг өгөхөөс татгалзаж байгаа нь өөрийнхөө тухай буруу сэтгэгдэл үлдээхэд нөлөөлдөг байна.

Үгэн биш дохио өгөхгүй байгаа хүнийг эргэн тойрны хүмүүс нь хатуу эсвэл ажилдаа сонирхолгүй хүн гэж хүлээн авдаг.

Энэ нь ажлынхаа эхний өдөр л биеийн элдэв хөдөлгөөн хийж өөрийгөө илэрхийл гэсэн үг биш юм шүү. Өөрийгөө багахан хэмжээгээр илэрхийлэхэд л эерэг сэтгэгдэл төрүүлж чадна. Ярилцаж байхдаа гарыг нь богино хугацаанд атгах, инээмсэглэх, харааны харилцаа тогтоох, толгойгоо дохих гэх мэт. Бага зэргийн гарын хөдөлгөөн ч бас байж болно.

Ажилд орох ярилцлагын үеэр биеийн хэл нь эмэгтэйчүүдэд илүү нөлөөлж байгааг эрдэмтэд тогтоосон байна. Чанга гар атгах нь урьд өмнө нь чанартай хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаас илүүтэй тэдэнд таатай мэдрэмж төрүүлдэг ажээ.

 

2. Эрх мэдлээ харуулах

Биеийн хөдөлгөөний хэл нь нийгэмд эзлэх байр суурийг мөн илтгэдэг.

Эрх мэдэл зохих байрлалаас мэдрэгдэнэ. Дараах зарчмаар ихэвчлэн илэрдэг: хүн хэдий хэр их орон зай эзэлж байна (жишээ нь хөлөө алцайх) төдий чинээ өөрийнхөө хүчинд итгэсэн байна. Мөн яриаг хянах, таслах зэргээр илэрнэ (үүнд мөн харааны харилцаа орно). Илт уурлах эсвэл ширүүн харагдах эмэгтэйчүүд ийм төрхтэй эрчүүдийг бодвол илүү таагүй сэтгэгдэл үлдээдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

Ёс заншлын онцлогоос хамааруулж авч үзэхдээ судлаачид санал нэгтэй дүгнэлт гаргасан байна: эрх мэдлийн дохиог улс орнуудад нэгэн ижил ойлголтоор хүлээн авч байжээ. Гэхдээ дүрмээс гажууд ганц хоёр зүйл бий. Жишээ нь, Америкт ширээн дээрээ хөлөө тавьсан хүнийг босс гэх бол Японд – замбараа цадигаа алдсан хүн гэж үзнэ.

Энэ мэт зүйлийг таниж мэдэхийн тулд албан ажлын ёс жаягийг юуны түрүүнд мэдэж байх ёстой болно.

Удирдлагынхаа өмнө өөрийнхөө эрх мэдлийг илэрхийлэх – яав ч шилдэг хувилбар бус, хэрвээ та өөрөө л удирдлага нь биш бол шүү дээ. Гэхдээ үүнд хүйс өөрийн үүргийг гүйцэтгэнэ. Эмэгтэй хүн өөрийн гомдлыг зөвөөр илэрхийлж чадахгүй бол хэрэг бишдэх тал руугаа явдгийг анхаараарай.

Мөн тухайн ард түмний ёс заншлыг авч үзэх хэрэгтэй: хэрвээ та гадаадад ажиллахаар болсон бол тухайн үндэстний ёс заншлыг заавал уншиж судалсан байх ёстой.

 

3. Хүмүүсийн санаачлага

Зөвхөн эрх мэдлээ ашиглан хүмүүст нөлөөлөхгүй. Үр дүнтэй манлайллыг харизм дээр суурилж хийж болно. Авьяаслаг удирдагч нар өөрийн үгээ итгэлтэй, санаачлагатайгаар хэлдэг. Үгээ хэлэхдээ харааны харилцаа тогтооно, хурдан бөгөөд тодорхой ярина, үүн дээр гар, нүүрний хөдөлгөөн нэмэгдэнэ.

Харизмын бас нэгэн чанар – сонсогчдыг эзэмдэх, өөрийн үзэл бодлоо тэдэнд шууд итгүүлэх чадвар. Үүний тулд нээлттэй байхаас гадна эргэн тойрныхныгоо анхаарна, халуун дулаанаар инээмсэглэнэ.

 

4. Тэнцвэрт харилцаа бий болгох

Үгэн биш харилцаа нь хамт олонд халуун дулаан уур амьсгал бий болоход нөлөөлдөг. Хамт олны хүндэтгэл, итгэлийг хүлээхийн тулд хуучны аргыг ашиглаж болно: харилцан ярилцаж байгаа хүний үйлдэл, хөдөлгөөнийг дуурайх.

Сайхан харилцаа тогтооход мөн өрөвч сэтгэл нөлөөлдөг. Өөрийн асуудал, зовлонгоо ярьж байгаа хүнд хөнгөхөн хүрэхэд л хоорондын харилцаа илүү дотно болдог байна.

Хамгийн гол нь – хэтрүүлж болохгүй: хүрэлцэж байгаа нь ямар нэгэн сексийн дур сонирхолгүй, хувь хүний орон зайд хэт нэвтрэхгүй байхыг анхаарна уу.

 

5. Сэтгэл хөдлөлийн илрэл

Сэтгэл хөдлөлөө биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх нь ажлын байранд сайн нөлөө үзүүлж чадна.

Нэгдүгээрт, нэг хүний тааламжтай сэтгэл санаа гинжин хэлбэрээр бусдадаа нөлөөлнө. Үүний үр дүнд ажлын чадамж нэмэгдэж бүтээмж дээшилдэг байна.

Хоёрдугаарт, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нь хамт олонд яг л барометр шиг үйлчилгээ үзүүлж мэднэ. Жишээ нь, хэн нэг нь даргынхаа өрөөнөөс ууртай гарч ирвэл бусдад нь даргаасаа айх сэтгэгдэл төрүүлнэ.

Мэдээж ажил хийх амаргүй, гэхдээ сэтгэл хөдлөлөө нуух шаардлага байхгүй.

Таагүй нөхцөл байдалд тааламжтай дүр царай гаргах нь хамт олонд буруу сэтгэгдэл үлдээнэ. Маш олон хүн өөрийнхөө бодит сэтгэл хөдлөлийг нуухыг хичээдэг, үнэндээ сэтгэл хөдлөл нь өчүүхэн хөдөлгөөнөөр ч илэрч байдгийг сайн мэддэггүй.

Үүнээс гадна нүүрний хувирлаа нуухыг хичээхэд маш их хүч зарцуулдаг. Тиймээс үйлчилгээний газрын ажилтнуудын “сэтгэл хөдлөлийн хөдөлмөр” маш хэцүү гэж ярьдаг нь үнэний хувьтай юм.

Ямар ч нөхцөлд бай, өөрийн мэдэрч байгаа сэтгэл хөдлөлөө байгаагаар нь гаргаж байвал эргэн тойрон илүү бодитоор тайван хүлээж авахыг бүү мартаарай.

 

Дүгнэлт

Канадын хэсэг эрдэмтдийн үзэж байгаагаар үгэн биш харилцаа нь судалгааны сайн суурь болж өгч чаддаг гэжээ. Эрдэмтдийн урьд өмнө хийсэн судалгааны үр дүнг одоо бодит амьдрал дээр ашиглаж болно гэж үзсэн байна.

Бидний биеийн хөдөлгөөн эргэн тойрны хүмүүст бидний төсөөлж байснаас ч ихийг илэрхийлдэг болохыг бүү мартаарай. Энэ хэлийг өөрт ашигтайгаар ашиглаж сурах хэрэгтэй. Ямартай ч суралцах эхлэлийг тавихад буруудахгүй болов уу.

5
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. David Prestito

    David Prestito

    2017/10/24 at 17:09

    E-mail: [email protected]
    Вы застряли, запретили банковское дело, и у вас нет поддержки банков, или у вас есть проект, и вам нужно финансирование, плохой кредит или нужны деньги для оплаты счетов, средства для инвестиций в компании. Поэтому, если вам нужен кредит, не стесняйтесь обращаться к нам, чтобы узнать больше о наших условиях. По любой другой информации, пожалуйста, свяжитесь с нами по электронной почте: [email protected]
    спасибо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *