Дэлхийн хамгийн царайлаг 10 хөлбөмбөгчин

1

Хөлбөмбөг бол дэлхий дээрх хамгийн алдартай спорт. Төдий чинээ олон сая хүн энэ спортоор хичээллэдэг. Түүнчлэн энэ спортыг олон сая фэнтэй царайлаг, авъяаслаг хөлбөмбөгчидгүйгээр төсөөлөх аргагүй.

Хөлбөмбөгт дуртай хүмүүсийн ихэнх нь царайлаг хөлбөмбөгчдийн тоглолтыг үзэх, тэднээс үлгэр дуурайлал авахыг эрмэлздэг. Тэднийг Холливудын алдартнуудтай адилтгах нь ч бий. Тэд бол алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимэгчид, томоохон брэндүүдийн нүүр царайнууд. Ингээд дэлхийн хамгийн царайлаг 10 хөлбөмбөгчнийг танилцуулъя.

10. Жэрард Пикэ (Испани)

Жэрард Пикэ 1987.02.02-нд Испанид төрсөн. Тэр фит биетэйгээс гадна, бөмбөг дамжуулах, агаарын тулаанд ялалт байгуулахдаа гарамгай. Барселона болон Испанийн шигшээ багт тоглодог.

Маш сайн хамгаалагч. Жэрард Пикэ 2009.02.11-нд мэргэжлийн эхний тоглолтоо хийж байв. 2010 оны дэлхийн аваргаар шигшээ багийнхаа гол тоглогч нь байсан.

 

9. Сеск Фабрегас (Испани)

Сеск Фабрегас 1987.05.04-нд Испанид төрсөн. Тэр царайлгаас гадна стиллэг. Түүний стиль имиж олон охидод таалагддаг. Түүний хувьд хагас хамгаалалтын байрлалд төгс тоглодог нэгэн. 2003 оны 9-р сард Английн Премьер Лигийн Арсенал багтай гэрээ байгуулж байв.

Харин 2006 оны 3-р сард Испанийн шигшээ багт эхний тоглолтоо хийж байсан. 2006, 2010, 2014 оны дэлхийн аваргад бүгдэд нь оролцсон.

 

8. Фернандо Торрес (Испани)

Фернандо Торрес 1984.03.20-нд Испанид мэндэлжээ. Түүнийг “Алтан жаал” гэх нэрээр нь олон хүн мэддэг байна. Гадаад үзэмж нь хараа булаахаас гадна, сэтгэл татам гоё нүдтэй. 183 см өндөртэй тэрээр өндөр түвшний довтлогч юм.

“Алтан жаал” Челси болон Испанийн шигшээд тоглож байсан. Мэргэжлийн карьераа 2001 онд эхлүүлж байсан тэрээр 2010, 2014 оны дэлхийн аваргад оролцсон билээ.

 

7. Робин Ван Пэрси (Голланд)

Тэрээр 1983.08.06-нд Голландад төрсөн. Нисдэг Голланд гэх хочтой. Царайлаг, дээрээс нь дур булаам төрхтэй. Бусадтай элэгсэг дотно харьцдаг. Өндөр түвшний довтлогч төдийгүй олон сайхан гоолуудыг хаалганд шигтгэж байв.

Английн Премьер лигт Робин Ван Пэрси 314 тоглолтонд оролцож, 149 гоолыг өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн. Түүнчлэн Адидас брэндийн нүүр царай болж байсныг дурдах хэрэгтэй байх.

 

6. Марио Гёце (Герман)

Марио Гёце 1992.06.03-нд Германд мэндэлсэн. Түүний хувьд дур булаам, дээрээс нь залуухан. Өхөөрдөм нүдтэй учир олон охид түүнд сэтгэл алдардаг. Тэр магадгүй хамгийн олон эмэгтэй фэнтэй хөлбөмбөгчин байж ч мэднэ. Хурдтай, хууралт сайтай, бас техниктэй.

Довтолгооны хагас хамгаалалтанд сайн тоглолтыг үзүүлдэг. Германы Бундеслигийн Боруссиа Дортмунд болон шигшээ багтаа тоглодог. Бундеслигт 83 тоглолтонд 22 гоолыг оруулж байсан.

 

5. Лионель Месси (Аргентин)

Лионель Месси 1987.06.24-нд Аргентинд төрсөн. Тэр царайлгаас гадна, чамин стильтэй. Дур булаам төрхөнд нь олон охид татагддаг нь нууц биш. Төрмөл авъяастай довтлогч гэж түүнийг л хэлнэ. 2014 оны дэлхийн аваргад багаа амжилттай хөтлөж дэд аварга болсон. Аргентины шигшээ баг болон Барселона багт тоглодог Лионель Месси дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн нэг билээ.

Аваргуудын лигийн цом, Ла лигийн цом, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гээд түүнд аваагүй шагнал тун ховор. Фэнүүдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг тамирчдын нэг.

 

4. Давид Вилла (Испани)

Давид Вилла 1981.12.03-нд Испанид төрсөн. Түүнийг царайлгаас гадна чанга эр гэх нь ч бий. Сайхан зан чанартай түүний үсний засалт үнэхээр онцгой. Өндөр зэрэглэлийн довтлогч Давид Виллагийн тоглолтыг олон хүн таашаадаг нь нууц биш.

 

3. Рикардо Кака (Бразил)

Рикардо Кака 1982.04.22-нд Бразилд мэндэлжээ. Түүний хувьд сэтгэл татам тамирчдын нэг юм. Тэр гайхалтай нүдтэй учир охид түүнд амархан дурладаг байж ч мэдэх талтай. Одоогоор Орландо Сити багт хүчин зүтгэж байгаа.

2007 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хэмээх эрхэм хүндтэй нэр алдрыг хүртсэн. Довтолгооны хагас хамгаалалтанд тоглодог тэрээр нэгэн үе Кристиано Рональдогийн хамтаар Реал Мадрид багт тоглож байсан.

 

2. Икер Касильяс (Испани)

Түүний хувьд 1981.05.20-нд Испанид мэндэлжээ. Сайхан харагддаг, мөн царайлаг. Хаалгачдын дунд түүн шиг загварлаг, стиллэг нэгэн тун цөөн. Түүнийг Холливудын алдартнууд шиг загварлаг хувцасладаг гэхэд буруудахгүй.

Олон жил Испанийн шигшээ баг болон Реал Мадрид багийн хаалгач болон ахлагчаар тоглосон. Испанийн шигшээ багийн бүх цаг үеийн хамгийн амжилт арвинтай ахлагчдын нэг.

 

1. Кристиано Рональдо (Португал)

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн нэг тэрээр 1985.02.05-нд Португалд төрсөн. Дэлхийн хамгийн царайлаг хөлбөмбөгчин. Дур булаам харагддаг түүний араас олон охид гүйдэг гэдэгтэй маргах хүн цөөхөн. Түүний биеэ хөгжүүлсэнд атаархмаар төдийгүй дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч томоохон төлөөлөл. Тийм ч учраас түүнд Холливудын алдартан гэх статус өгсөн ч байж мэдэх юм.

Испанийн лигийн Реал Мадрид болон Португалийн шигшээ багт тоглодог. Жигүүрийн болон төвийн довтлогчоор тоглодог Кристиано Рональдо 2008 онд анх дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж байв.

Дээр дурдсан хөлбөмбөгчид бүгд царайлаг тамирчид гэдэгт таныг маргахгүй гэж найдъя. Хөрөнгө чинээ ихтэй, дур булаам эдгээр хөлбөмбөгчдийг эмэгтэй фанатуудын дунд явуулсан санал асуулгаар тодруулсан байна.

17
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Нямхүү Дорж

    Нямхүү Дорж

    2018/05/23 at 21:38

    messign tsarailag gj yu bdii kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *