Дараах 10 төрлийн эрчүүдтэй хэзээ ч гэр бүл болж болохгүй!

3

Эмэгтэй хүн өөрийнхөө амьдралыг буруу тийш эргүүлэх гээгүй л бол зарим нэг эрчүүдийг зүгээр л зөнд нь орхиж мартах хэрэгтэй ба иймэрхүү хэд хэдэн төрлийн эрчүүд байдаг байна.

Хариуцлага хүлээх, шийдвэр гаргах чадваргүй

Харилцааны үед эр нь зугтаж эм нь хойноос нь хөөцөлдөх явдал гардаг. Танд нэгэн нууц дэлгэе. Тэр эр ийм үйлдэл хийх ямар нэг шийдвэр гаргасандаа тэгж байгаа юм биш. Хэрвээ тэр ийм байдалтай байвал тэр шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадваргүй хүн. Та энэ хүнийг ямарваа нэг шийдвэр гаргах гэж ямар их юм болж, эргэлзэж тээнэгэлздэгийг хараад гайхах болно.

Эсэргүүцэн тэмцэгч

Олон эмэгтэйчүүдэд “муу эрчүүд” таалагддаг. Тэдэнд ямар нэг нууцлаг, мөрөөдлийн гэмээр зүйл байдаг байна. Гэхдээ олон нийтийн өмнө эсэргүүцэн тэмцэгч нь гэр бүлд ч бас эсэргүүцэн тэмцэгч хэвээр байдаг. Та удалгүй таныг хэрхэн эсэргүүцэн тэмцэхийг харах болно.

Биеэ тоосон, өөрийгөө л хайрладаг

Эртний Грекийн домогт Нарцисс гэж нэгэн сайхан эр байх бөгөөд маш сайхан учир өөрөө өөртөө дурлаж, өөрийнхөө дүрийг усны толинд харж ханадаггүй байсан учир нэгэн өдөр усанд унаж живж үхсэн гэдэг үлгэр бий. Өөрийгөө хайрладаг эрчүүд өөрийн агуу ихдээ дэндүү итгэлтэй учраас дутагдлаа харж огт чаддаггүй байна. Ийм хүнтэй гэр бүл болох нь ганцхан чиглэлийн харьцаатай байна гэсэн үг. Тэд өөрсдийн гавьяагаараа л гайхуулах бөгөөд энэ нь бусдын хийсэн зүйл байх нь элбэг.

Алхам бүрийг хянагч

Хүн болгон өөрийн гэсэн амьдралын чиг хандлагатай байдаг. Гэхдээ нийгэмших явцад хүн өөрийн хүссэн зүйлдээ хүрч чадахгүй үедээ уур уцаар, дайсагнах шинж чанартай болдог билээ. Хүний алхам бүрийг хянаж, өөлж байдаг маньяк нь аймшигтайгаас гадна хүнийг биеийн болон сэтгэл зүйн байдлаар доромжилдог байна.

Бүхнийг мэдэгч

Ухаантай хүнтэй цуг амьдарна гэдэг сайхан хэрэг. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба та ухаантай биш харин “бүхнийг мэдэгчтэй” суух гэж байж магадгүй юм. Тэгвэл та үргэлж буруутай болох ба бүр бодол санаа чинь ч буруутай байх болно.

Ээжийн эрх жаал

Хүн ээжтэйгээ хэрхэн харьцана таньтай тэгж л харьцана гэж ярьдаг. Тиймээс ээжтэйгээ цуг байж цагийг их өнгөрөөдөг залууг анхаарч байх хэрэгтэй. Хэрвээ хэт ойрхон бол тэр өөрийнхөө ээжтэй суусан мэт байх болно. Ийм нөхцөлд “ээж минь ингэж хийдэггүй” гэдэг үгэнд дасах хэрэгтэй болох ба ээжийг нь зөвлөгч гэж хүлээж авч дасан зохицохоос өөр арга үгүй.

Сайхан залуу

Та амралтын өдрүүдээр амрахын оронд том дэлгүүрээр хэсч шинэ хувцас хайдаг ажилтай болно. Гэхдээ бас сайхан машин, гэртэй байх хэрэгтэй.

Шийдвэргүй эр

Хүн болгонд өөрийн гэсэн амьдралын зам бий гэж дээр хэлсэн. Танд бүх л зүйлийг зөвшөөрдөг тийм залуутай суугаад нэг л мэдэхэд та ийм байдалд дуртай болсон байх төдийгүй өнөө залуугаа захирах гэдэг болно. Удалгүй та бүх л шийдвэрийг гаргадаг болсон байх ба нөгөө залуугаа ямар нэг шийдвэр гаргадаггүйд нь дургүй байгаагаа мэдэрнэ.

Мачо

Ийм залуу үргэлж л спорт, пиво, найзуудынхаа тухай ярьдаг байна. Ийм залуус хүчирхэг боловч та гэрийн бүх л ажлыг хийж суухаас өөр аргагүй болдог байна. Валентины баяр мэтийн ямар нэг өдрөөр танд сайхан зүйл бэлэглэж, тэмдэглэнэ гэдгийг мартаарай. Учир нь жинхэнэ эрчүүд ингэдэггүй ба ийм зөөлөн зан гаргахгүй.

Фитнес-маньяк

Сайхан биетэй, гадаад төрхтэй залууд дургүй бүсгүй гэж хаа байхав. Гэхдээ энэ сайхан биеэс гадна тэр залуугийн амьдралын ихээхэн хувийг гэр бүл биш харин биеийн тамирын заал эзэлдэг юм байна гэдгийг мэдрэх болно. “Чи өнөөдөр илүүдэл калорио шатаахаар явах уу” гэх мэтийн үгсийг улам ихээр сонсдог болж магадгүй. Спорт зааланд ихэнх цагаа өнгөрөөх хүн яваандаа энэ төрөлдөө мастер болохыг хичээх ба харин ийм хүний эр хүний чадвар нь сул, доройг мэдэрч тун магадгүй шүү. Ер нь хувь хүний хувьд элдэв дорой шинж илэрч гарч эхэлдэг байна. Гэхдээ энэ нь ганц нэг л зүйлд илэрч байгаа гэдгийг хянаж байх хэрэгтэй ба үгүй бол та ханхүүтэй суух гээд мэлхийтэй суусан байна.

53
Ха ХаХа Ха
15
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Төөгий Төөгий

    Төөгий Төөгий

    2018/05/22 at 12:39

    М. Даагий

  2. 88114770

    2019/09/17 at 12:54

    замын цагдаа нартай хэзээч битгий суугаарай. төрийн хувцас өмсөхөөрөө жалганы атман, энгийн хувцастай үедээ нохойн гөлөгнөөс доор. хямдхан машин унасан халтар хүүхнүүдийг зогсоогоод дүрэм журам ярьж хоргоож байгаад дугаарын авчдаг. гараа болгондоо цавчаа хийдэг болхоор замын цагдаа нар их баян. за тэгээд архи буудал гэсэн амьдарлаар явчина. зам зуур таарсан бэлэн бор сэрэлмаануудыг бол гүйцээн. өөрсдийнхөө халтарыг мэддэг болхоор өнгөтэй зүстэй үнэ цэнтэй хүүхнүүдлүү бол халдаж чадахгүй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *