Хүзүү өвдөх үед эм хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Харин толгой байнга өвдөөд байвал…

4

Хүний нугасны артерийн ойролцоох мэдрэлийн төгсгөлүүд дарагдах байдлаас үүсэх өвчнийг Барре-Льен синдром гэж нэрлэдэг.

Энэ өвчний тухай өнгөрсөн зуунд анх бичиж байсан гэдэг ба тухайн үед үүнийг хүзүүний өвчин гэж нэрлэх болсон ба өвдөлтийн хэлбэр нь толгойн өвчинтэй зарим талаараа их адил гэж тодорхойлжээ.

 

Хүзүүний өвчин

Энэ өвчин нугасны 1, 2 болон 3-р үе гэмтэж, нуруу нугасны жижигхэн мэдрэлийн төгсгөлүүдийг дарах үед бий болдог байна. Артерийн судас ч бас дарагдана. Үүний дүнд цусны эргэлт хэвийн байдлаа алдаж, өтгөрч, мэдрэлийн төгсгөл хавантаж эхэлдэг.

Цусны эргэлтийн хэвийн бус байдал зөвхөн хүзүүний хавьд биш тархины тодорхой хэсэгт ч илэрнэ.

Эдгээр өвчин нь ихэнхдээ доорх нөхцөл байдлуудаас бий болдог байна:

  1. Хүзүү, нугасны орчмын остеохондроз буюу шохойжилт
  2. Төрөлхийн ямар нэг буруу хөгжил
  3. Хүзүү, нугасны орчмын бүхий л гэмтэл, бүр хамгийн бага хэмжээний гэмтэл ч үүнд орно
  4. Нугасны артерийн ойролцоох өөхших гүвэн
  5. Булчингийн чангаралт, таталт
  6. Хүзүүний зөөлөн эдийн өвчлөл нь бас энэ өвчний эх үндэс болж болох юм.

Илрэх шинж тэмдэг

Хамгийн түрүүнд хэлэх зүйл бол хүзүүний энэ өвчин нь байнга биш хааяа хааяа гэнэт гарч ирдэг өвчин юм шүү. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй яваад байвал цаашид өвдөх нь улам бүр ихсэх болно.

Хүзүүний өвчний гол илрэх шинжийн нэг нь хүчтэй өвдөлт бөгөөд хүзүүний ар, шилэн хүзүүний орчим өвдөнө. Яваандаа зулай хэсэг рүү шилжих ба бүр нүдний хооронд өвдөх хүртэл байж болно.

Арга хэмжээ авахгүй бол энэ нь хэсэг хугацаанд юм сонсох, юм харах нь муу болох бөгөөд манан дотор байгаа мэт болж яг л нүдний өмнө юм бүрэлзээд байгаа мэт болно. Магадгүй огих, чих шуугих, толгой эргэх шинж илэрч болно.

Аз болоход хүзүүний хоёр артериар гүйх цусны эргэлт зэрэг багасах нь ховор үзэгдэл юм. Тиймээс хүзүүний өвчний үед нэг талыг барьсан өвчин голлодог байна. Энэ өвчин таны тархи, хүзүүний аль нэг талыг байнга барьдаг өвчин болж болох юм шүү.

Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух үед энэ өвчин улам бүр хүндрэх ба жишээ нь компьютерийн ард дасгал хийлгүй удаан суух гэх мэт.

Хүзүүний өвчнийг оношлох

Энэ өвчнийг яг таг оношлох нь нилээд хэцүү. Энэ өвчин олон янзын өвчлөлөөр илрэх учир зөвхөн сайн шинжилгээний дараа л бүрэн онош тодордог.

Аппаратаар оношлох арга

1. Хүзүүний рентгенограф нь оновчтой зүйл биш боловч хүзүүний бүтцэд гарсан өөрчлөлтийн тухай хангалттай ойлголт өгч энэ өөрчлөлт гарсан нөхцөл шалтгааныг тодорхойлоход тус болдог байна.

2. Компьютерийн болон соронзон резонансын томограф арга нь илүү оновчтой боловч тэр болгон олдох зүйл биш. Үүний тусламжтайгаар хүзүүний үе болгоны давхаргын судалгаа хийж хоолой, үе хоорондын зөөлөн эд, цусны судас зэргийн байдлыг тодорхойлно.

3. Реоэнцефалограф арга нь тархин дахь цусны эргэлтийн тухай бодит ойлголт өгөх хамгийн сайн арга юм. Гэхдээ тодорхой артерийн цус дамжуулах боломжийг тодорхойлох боломжгүй.

4. Хэт нам авианы допплерограф нь цусны эргэлтийн чанарыг тодорхойлно.

Хүзүүний өвчнийг эмчлэх

Энэ өвчнийг эмчлэх нь нилээдгүй төвөгтэй зүйл билээ. Гэхдээ хэцүү гээд хаячихвал өвчтөний биеийн байдал улам бүр муудаж болох ба дахиад өөр өвчний суурь болж амьдралд тань ихээхэн нөлөөлж магадгүй юм.

Өвчин дарах нь байдлыг сайжруулж байгаа хэрэг гэж ойлгох нь буруу зүйл бөгөөд энэ нь зөвхөн түр зуурын үйлчилгээ үзүүлж байгаа болохоос өвчний хөгжлийг зогсоож, эдгээж байгаа хэрэг биш. Эмчилгээ өвчтөний биеийн байдлаас шалтгаална. Хэрвээ өвчин их хүнд шатанд байвал дор хаяж гурав хоног хэвтрийн дэглэмд орно. Заримдаа эмч нар эмнэлэгт хэвтүүлж өвчтөний биеийн байдлын тухай ажиглалт хийдэг байна.

Хүзүү өвддөг бол өндөр дэр дэрлэж унтаж болохгүй. Өвддөг хэсгээ аль болох халааж байх хэрэгтэй. Үүний тулд цэвэр оймсыг халаасан элс, давсаар дүүргэж хүзүүн доороо тавина. Өвчин их хүндэрсэн үед эмч хүзүүний өндөр зах хэрэглэхийг зөвлөдөг.

Өвчин эмчлэх аргууд

1. Эм болон витамин хэрэглэх арга

Үрэвсэл дарах, өвчин намдаах эм хэрэглэж цусны эргэлт сайжруулан, тархины тэжээл болох В витаминыг хэрэглэнэ.

2. Эмчлэх дасгал болон гар аргаар эмчлэх

Хүзүүний өвчин хөнгөн хэлбэртэй бол цогц дасгал хийдэг. Өвчтөний биеийн байдлаас шалтгаалж тохирох дасгалыг эмч зааж өгнө.

Гар аргаар өвчтэй хэсэгт нөлөөлөх нь эмчлэх бас нэг арга юм. Гэхдээ зөвхөн мэргэжлийн, зохих зөвшөөрөлтэй, туршлага бүхий хүнээр энэ эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

3. Уламжлалт бус арга болон физик эмчилгээ

Эдгээр эмчилгээг мөн эмчийн заавраар хийнэ. Жишээ нь, зүүн эмчилгээ гэх мэтийг санхүүгийн байдлаас, өвчтөний биеийн байдлаас шалтгаалж тодорхойлно.

Физик эмчилгээний хувьд ихэвчлэн элетрофорез аргыг хэрэглэдэг. Хэрвээ ийм боломжгүй бол халаах үйлчилгээтэй горчиц тавих зэрэг эмчилгээ хийдэг.

4. Хоолны дэглэм, амьдралын хэвшил өөрчлөх

Хүзүүний өвчнийг хоолны дэглэмээр эмчлэхийн тулд хүнсэнд их хэмжээний уураг, ислэг бүхий хоол болох ногоо, жимс ихээр хэрэглэнэ.

Хоолноос кофеин, нүүрс-ус ихээр агуулдаг хүнс, өөх тосыг аль болох хасна. Мөн биед хуримтлагдах давс агуулах усан үзэм, сүү, төмс зэргээс татгалзах хэрэгтэй.

Биеийн ачааллыг өвчлөл зөвхөн бага, хөнгөн үед эмийн эмчилгээний нэмэлт болгож хэрэглэж болох юм.

Ихэнхдээ усанд сэлэх, цэвэр агаарт зугаалах зэрэг эмчилгээ хийнэ. Мөн жилдээ нэг удаа амралт сувилалд явж биеийн байдлыг сайжруулна.

Урьдчилан сэргийлэх

Олон өвчний адил хүзүүний өвчнийг өвдсөн хойно нь  эмчлэх биш урьдчилан сэргийлэх нь илүү хялбар байна. Барре-Льен синдром бий болгохгүйн тулд нугасны эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Нугасны эрүүл мэндийн байдал муудсанаар хүзүүний өвчний хөгжилд их нөлөө үзүүлдэг байна.

Нурууны булчинг үе үе иллэг хийх замаар чангалах нь нуруу нугасны гэмтэл авах, зөв хэлбэртэй байхад тус болдог. Хэрвээ энэ бүхнийг өдөр тутмын хэвшил болгож чадвал нас явсан хойно ч хүзүүний өвчин бий болохгүй билээ.

Энэ өвчинг эмчилж болдог ба үүний тулд туршлагатай, чадвартай эмчид хандаж, цогц эмчилгээ хийлгэх ёстой. Хэрвээ өвчин архаг шатанд орсон бол өвчинг намдаахаас өөр арга үгүй.

Хэрвээ танд хүзүүний өвчин байгаа гэсэн шинж тэмдэг илэрвэл аль болох эм хэрэглэхгүй байж тэмцэхийг бодоорой. Цагаа олсон эмчилгээ нь өвчлөлийг нэмэгдүүлэхгүй, таныг бүрэн дүүрэн амьдралаар амьдрах боломжийг нээж өгнө.

Зөв хооллолт, биеийн тамираар хичээллэх, эрүүл агаар байх зэрэг нь хүзүүний өвчлөлийн үечлэл, өвдөлтийн хэмжээг ихээхэн багасгадаг байна.

28
Ха ХаХа Ха
24
ХөөрхөнХөөрхөн
14
ГоёГоё
13
БурууБуруу
12
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Altantsetseg Damchigbal

    Altantsetseg Damchigbal

    2018/05/22 at 22:08

    B

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *