Таны үс унаж аажмаар халцарч байна уу? Үс уналтын шалтгааныг тогтоох 3 тест санал болгоё

2

Үс бол байгаль эхээс бүсгүйчүүдэд харамгүй бэлэглэсэн гоёмсог бэлэг. Гоёмсог үстэй эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байдаг. Үсээрээ эрчүүдийн анхаарлыг татна.

Тийм учраас үсний өнгө зүс алдах, унахаар сэтгэлээр унацгаадаг. Энэ тохиолдолд үс унаж байгаа шалтгааныг нэн яаралтай тодорхойлох хэрэгтэй болно.

 

Үс уналтын эсрэг эмчилгээ

Үс унаж байгаагийн шалтгааныг тодорхойлоход туслах тестүүд

1. Цусан дахь тиреотропнийн гормоны түвшинг тогтоох шинжилгээ

ТТГ – бамбай булчирхайн үйл ажиллагааг хянаж байдаг гормон юм. ТТГ-ийн хэт их өндөр хэмжээ бамбай булчирхайн үйл ажиллагааг доголдуулна, үр дагаварт нь үс унаж эхэлдэг байна.

2. Цусан дахь андрогенийн түвшин тогтоох шинжилгээ

Эр хүйсийн гормон эмэгтэй хүний бие махбодид хэтэрвэл үс унах шалтгаан болдог байна.

3. Цусан дахь төмрийн агууламжийг тогтоох шинжилгээ

Төмөр нь эд эрхтэн, эд эсийг хүчилтөрөгчөөр хангах гемоглобин бүрэлдэх үйл ажиллагаанд оролцдог. Төмрийн дутагдал нь үсний ургалтанд сөргөөр нөлөөлдөг байна.

Үс уналтын бас нэг түгээмэл шалтгаан нь стресс байж болно. Адреналин нь судас агшихад хүргэж үсний уутанцрыг шим тэжээлийн дутагдалд оруулна, мөн цусан хангамжийг ч багасгадаг. Ийм тохиолдолд өгөх ганц л зөвлөгөө байна – уурлаж бухимдах огт хэрэггүй.

Эмэгтэйчүүдийн хувьд өдөрт 50-150 үс унаж байгааг хэвийн гэж үзнэ, үүнд эргэж ургах хугацаа мөн хамааралтай. Хэрвээ нэг удаагийн самналтаар саманд 15-аас их үс үлдэж байгаа бол санаа зовох шалтгаан болно. Шууд утгаараа, унасан үсээ тоолоод тэдний уутанцрыг сайтар ажигла. Хэрвээ цайвар байвал байгалийн жамаараа явагдаж байгаа шинэчлэлт гэж үзнэ, хэрвээ цонхигор, хатсан байвал асуудалтай байгаагийн шинж.

Эмэгтэйчүүдийн үс унах шалтгаан маш олон. Шалтгааныг мэдэхийн тулд юуны түрүүнд дээр дурдсан шинжилгээнүүдийг өгөөрэй. Хэрвээ шинжилгээний хариу муу гарвал асуудлыг дотроос нь шийдэж эхэлнэ, мөн гормоны тэнцвэрт байдлаа хангаж, микро элементүүдийн бодисын солилцоог идэвхжүүлэх хэрэгтэй.

Мөн трихологийн (үс, хуйхны) эмчид хандан үзүүлж болно. Гэхдээ трихолог үс унаж байгаа шалтгааныг арилгахгүй харин гарах үр дагавар дээр л ажиллахыг анхаараарай. Тэд үс сэргээх эмчилгээ хийж өгнө – үсний ургалтыг сайжруулах амин дэмийн курс эмчилгээ.

Үсний асуудал ихэнх тохиолдолд Н амин дэмийн (биотин) дутагдалтай холбоотой байдаг. Уг амин дэмийг хоол хүнс болон нэмэлт тэжээл байдлаар авч болно. Үхэр, гахайн маханд ихээр агуулагддаг, мөн бага хэмжээгээр: өндөг, эрдэнэ шиш, вандуй, овьёос, буудай, хайлуулсан бяслаг болон чацарганад агуулагдана.

Нарийн шинжилгээ өгөхгүйгээр үсээ эмчлэхийг оролдох явдал нь – цаг, мөнгөө үрэх эрсдэлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Энэ тохиолдолд толгой дээрх үсээ дахиж хэзээ ч харахгүй байхыг үгүйсгэхгүй.

Гэсэн хэдий ч гэрийн нөхцөлд үсний ургалтыг сайжруулах аргууд бий. Жишээ нь, цинк, халгай, даливс өвсний хандаар үсээ арчилж ургалтыг сэргээж болно.

Мөн амин дэм болон эрдэс бодисын комплекс нэмэлтээр уух шаардлагатай, үүнд В, А, Е болон РР амин дэм, селен агуулсныг түлхүү хэрэглээрэй. Үс унах арьсны өвчний үед мөөгөнцрийн эсрэг гэхдээ гормоны агууламжгүй түрхлэг түрхэхийг зөвлөж байна.

Хэрэгтэй нийтлэл байна уу? Сошиал сувгаар найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

8
БурууБуруу
7
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bilguun Bilguun

    Bilguun Bilguun

    2018/05/22 at 20:57

    ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *