Би гаран дээрээ улаан лооль тавьж дээрээс нь зөөлөн дардаг. Яагаад гэдгийг хүн бүр мэдээсэй гэж хүсэж байна

3

Та урьд өмнө нь халуун тогоонд хуруугаа түлж байсан уу? Бас халуун индүүнд арьсаа гэмтээж байсан уу? Халуун буцалж байгаа хоолны ууранд гараа түлж үзсэн үү? Ямар ч шалтгаанаар та гараа халуунаас болж гэмтээсэн ч бай, үр дүнд нь маш их өвдөх болно. Түлэгдэлтээс болж цэврүү үүсэх нь хоёрдугаар зэргийн түлэгдэлт гэж үзэхэд хүргэдэг байна. Түлэгдэлтээс үүдэлтэй цэврүү арьсны дотор болон гадна талыг гэмтээдэг. Маш их өвдөлтийг мэдрэхэд хүргэдэг нь нууц биш. Хэрэв та зөв эдгээж чадахгүй бол шарх нь идээлдэг гэдгийг бүү мартаарай.

Хоёрдугаар зэргийн түлэгдэлтийг гэртээ эмчилж болно. Аз болоход та гал тогоон дахь гарын доорх материалаа ашиглан доорх зөвлөгөөнүүдийг дагаарай. Дараагийн удаа та, таны гэр бүлийн хүн, хүүхэд, эцэг эх эсвэл ажлын газрын хүн тань санамсаргүй гараа түлвэл, та юу хийх ёстойгоо хэнээр ч хэлүүлэхгүй санаж байх ёстой.

1. Өндөгний цагаан

Гал тогооны өрөөндөө гараа түлсэн бол энэ нь тийм ч таатай нөхцөл байдал биш юм. Гэвч энэ арга асуудлыг шийдвэрлэнэ. Цөөн хэдэн өндгийг хагалж, өндөгний цагааныг шараас нь ялгаарай. Өндөгний цагааныг түлэгдсэн хэсэгтээ тавина. Ингэснээр өвдөлт багасах болно.

 

2. Гаа

Хүйтэн гаа түрхэх нь түлэгдэлтийг богино хугацаанд эмчлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

 

3. Цагаан цуу

Өвчний өвдөлтийг намдаах хамгийн шилдэг арга юм. Хөвөнд цагаан гаа шингээж, түлэгдэлтээс болж үүссэн цэврүүнд түрхэнэ. Энэ арга үр дүнтэй ба яагаад гэвэл цагаан гаа нь байгалийн гаралтай өвчин намдаагчаас гадна ариутгах бодисыг найрлагандаа агуулдаг тул цааш үрэвсэхээс сэргийлдэг байна.

 

4. Зөгийн бал

Яг цагаан цуу шиг, зөгийн балны найрлаганд ариутгах бодис байдаг учраас үрэвсэхээс хамгаална. Шархны боолт дээр зөгийн бал асгаж, хэрэглэхийг мэргэжлийн эмч нар зөвлөжээ. Харин наалтыг цөөн хэдэн цаг болоод тогтмол солих хэрэгтэй.

 

5. Хар цай

Хар цай нь танник хүчил агуулдаг ба энэ нь байгалийн гаралтай өвчин намдаагч юм. Мэргэжлийн эмч нар 3 ширхэг цайны хандыг хүйтэн усанд хийж, дараа нь хөвөнд шингээж, сүүлд нь цэврүүндээ түрхэх хэрэгтэйг сануулж байна.

 

6. Төмс

Түүхий төмс нь тайвшруулж, арьс цочрохоос сэргийлдэг. Энэ аргыг хэрэглэхийн тулд түүхий төмсийг олон хэсэг болгон хэрчиж, дараа нь хэрчсэн төмснүүдээ цэврүүнийхээ эргэн тойронд тавина. Энэ аргыг цэврүү үүсэх үед цаг алдалгүй хэрэглэх хэрэгтэй.

 

7. Сонгино

Хүхэр болон кверцетин нь сонгины найрлаганд байдаг ба байгалийн гаралтай өвчин намдаагчид юм. Сонгиныг олон жижиг хэсэг болгон хэрчиж, дараа нь шүүс болгон түлэгдсэн хэсэгтээ зөөлөн түрхээрэй. Энэ аргыг цөөн хэдэн өдрийн турш ашиглаж болох ба гэхдээ үргэлж шинэ сонгино хэрэглэх ёстойг бүү мартаарай.

 

8. Улаан лооль

Та магадгүй улаан лоолинд агуулагдах хүчил нь өвчнийг намдаахад ач тустай байдаг гэдгийг мэдэхгүй байх. Цэврүүн дээрээ улаан лооль тавьснаар тайвшруулж, өвдөлтийг багасгана.

Түлэгдэх нь маш их өвдөлтийг мэдрүүлдэг тул хэцүү байдаг. Гэвч та эдгээр аргуудын тусламжтай дараагийн удаа түлэгдэлтэнд санаа зовох хэрэггүй.

7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *