Мини-машины моод сүүлийн хэдэн жилд л гарч ирсэн гэж бодож байгаа бол та их буруу ойлголттой явж байна шүү. Жижигхэн машины сонирхол аль эртнээс бий болсон төдийгүй зүгээр ч нэг хоосон газраас үүсээгүй юм. Хот суурин газар хөл хөдөлгөөн ихтэй болох цагаас эхлээд л автомашины жижигхэн загварыг илүү их сонирхох болжээ. Арга ч үгүй биз, зай бага эзэлнэ, манёвр ч сайтай. Мөн “бяцхан” машин түлш, бензиний хэмнэлттэй, засвар үйлчилгээний зардал ч бага байх нь ойлгомжтой юм.
Мини-машины трендийг олон үйлдвэрлэгчид алдахыг хүссэнгүй. Тэр болгон өөрийнхөө давтагдашгүй загварыг бий болгохыг чармайна: жижигхэн, хурдан бас хэрэглээ өндөртэй. Энэ мэт шалтгаанаас болоод жижигхэн машины маш олон загвар гарч хоорондоо өрсөлдөх болсон байдаг. Энэ олон өрсөлдөөн дундаас хэтэрхий их хичээсэн нэгэн ч байна. Та бүхэндээ үнэхээр өчүүхэн загварын машинуудыг сонирхуулахаар бэлдлээ.
Bond Bug
Үйлдвэрлэсэн улс: Англи
Зах зээлд гарсан огноо: 1970
Жин: 394 килограмм
СМЗ С3А
Үйлдвэрлэсэн улс: ЗХУ
Зах зээлд гарсан огноо: 1958
Жин: 425 килограмм
BMW Isetta
Үйлдвэрлэсэн улс: Герман
Зах зээлд гарсан огноо: 1955
Жин: 359 килограмм
Messerschmitt Kabinenroller
Үйлдвэрлэсэн улс: Герман
Зах зээлд гарсан огноо: 1955
Жин: 240 килограмм
Ford Comuta
Үйлдвэрлэсэн улс: Англи
Зах зээлд гарсан огноо: 1967
Жин: 544 килограмм
Peugeot VLV
Үйлдвэрлэсэн улс: Франц
Зах зээлд гарсан огноо: 1942
Жин: 349 килограмм
Tango T600 — хамгийн жижигхэн машин төдийгүй мөн хамгийн нарийхан машин
Үйлдвэрлэсэн улс: АНУ
Зах зээлд гарсан огноо: 2005
Жин: 1430 килограмм
Mitsuoka MС-1
Үйлдвэрлэсэн улс: Япон
Зах зээлд гарсан огноо: 1998
Жин: 160 килограмм
Robin Reliant
Үйлдвэрлэсэн улс: Англи
Зах зээлд гарсан огноо: 1973
Жин: 450 килограмм
Shoprider Flagship
Үйлдвэрлэсэн улс: Канад
Зах зээлд гарсан огноо: 2009
Жин: 238 килограмм
Brütsch Mopetta
Үйлдвэрлэсэн улс: Их Британи
Зах зээлд гарсан огноо: 1956
Жин: 89 килограмм
Heinkel Kabine
Үйлдвэрлэсэн улс: Ирланд
Зах зээлд гарсан огноо: 1956
Жин: 243 килограмм
Peel Trident гурван дугуйтай машин
Үйлдвэрлэсэн улс: Англи
Зах зээлд гарсан огноо: 1965
Жин: 90 килограмм
Goggomobil Dart
Үйлдвэрлэсэн улс: Австрал
Зах зээлд гарсан огноо: 1959
Жин: 380 килограмм
Messerschmitt KR200
Үйлдвэрлэсэн улс: Герман
Зах зээлд гарсан огноо: 1955
Жин: 240 килограмм
Гурван дугуйтай цахилгаан машин Corbin Sparrow
Үйлдвэрлэсэн улс: АНУ
Зах зээлд гарсан огноо: 1999
Жин: 610 килограмм
Uniti On цахилгаан машин
Үйлдвэрлэсэн улс: Англи
Зах зээлд гарсан огноо: 2019
Жин: 450 килограмм
Peel P50
Үйлдвэрлэсэн улс: Англи
Зах зээлд гарсан огноо: 1963
Жин: 59 килограмм
Эндээс та бүхэн овор хэмжээгээрээ төсөөлөгдөхгүй дэлхий дээрх хамгийн том машинуудыг сонирхон үзээрэй.