Өдөр болгон хором тутамд шинэ мэдээ мэдээлэл, нээлт төрж байна. Эдгээрийн дунд дэлхийн хэмжээний шинжлэх ухааны түвшний нээлтүүд ч бий. Хүний амьдрал, ажил төрлийг хөнгөвчлөх, эрүүл мэндийг хамгаалах, өдөр тутмын ахуй амьдралыг илүү тав тухтай болгох зорилгоор хийж буй нээлтүүд юм. Гэсэн хэдий ч хүний амьдрал хүнд хэцүү хэвээр, заримдаа бүр ч долоон дор болоод байна уу гэлтэй. Зөвхөн шинэ нээлт хийх нь чухал биш юм, мөн үүний хажуугаар шинэлэг техник технологийг олноор нь үйлдвэрлэж хүмүүст хэрхэн зөв ашиглахыг нь зааж, зөвлөх ёстой. Хүн болгон аливаа эд зүйлийг бүрэн, зөв ашиглаж чаддаггүй болохоор л тэр. Гэхдээ бидний амьдралд нэвтрэн орсон эд зүйлс зөндөө ажээ.
Токиогийн цахилгаан шатанд “Гэрийн тэжээвэр амьтан” гэх тусгай товчлуур байдаг. Харшилтай хүмүүсийн харшлыг хөдөлгөхгүйн тулд товчлуурыг дарж агаарыг цэвэршүүлдэг ажээ
Нэгдүгээр хоолны тусгай аяга – зүсэм талхаа хийх таслагчтай
Гарын шингэн саван гардаг гоожуурын доор ус зайлуулах нүх нь байрлажээ. Ингэснээр тосгуурт ямар нэгэн толбо, саван үлдэхгүй
Ийм хэлбэртэй эм зохион бүтээсэн байна – 2 эсвэл 3 хуваан хэрэглэх боломжтой
Гоожуур, хатаагч хоёрыг хослуулан суурилуулжээ. Ус нь голын гоожуураас гарна, харин хоёр хажуугаас гар хатаах бүлээн агаар үлээнэ
Амстердам – цэнэгний хэмжээ заагаагүй, харин хогийн сав аль хэр дүүрснийг илэрхийлж байгаа юм
Үнэт эдлэлийн нууц нь зөвхөн өөрийн гоо үзэсгэлэнд бус мөн зөв гэрэлтүүлэгт оршино
Байгаль орчныг хуванцраар бохирдуулахгүйн тулд зарим нэг үйлдвэрлэгчид толгойг нь сольж болдог шүдний сойз хийх болжээ
Энэ бол тэмдэглэлийн дэвтэр, гэхдээ тооны машинтайгаа цуг. Ийм шийдэл цаг хугацаагаар шалгарсан бөгөөд хэрэглэхэд тун чиг эвтэйхэн
Энэ талх шарагчинд “A bit more” гэдэг тусгай товчлуур байдаг – дахиад жоохон шаръя
Явган хүний зам дагуу тусгай төмөр түшлэг суурилуулжээ – гэрлэн дохиотой уулзвар дээр дугуйчид дохио хүлээж зогсоход тун эвтэйхэн юм
Таган дээрээ цагтай эм – хамгийн сүүлд тагийг хэзээ онгойлгосон нь гарна
Тахианы өндөг зардаг худалдааны автомат машин
Суугаа болон босоо яваа зорчигчдыг тусгаарлах шилэн хаалт
Миний өөрийн хийсэн толь. Маш олон үзүүлэлтийг харуулах ирээдүйн толь гэх юм уу даа