Хоол хийх ажлыг дээд зэргээр хөнгөвчлөх гал тогооны 8 лайфхак. Таны гадуур хооллох чинь ч эрс багасгана гэдэгт итгэлтэй байна

0

Бид амттай хоол идэх дуртай гэдгийг нуух хэрэггүй, зарим нэг нь бүр зуухны өмнөөс ч холдох хүсэлгүй. Санал асуулгаас харахад хүн гал тогоондоо долоо хоногт дунджаар 6 цагийг өнгөрөөдөг ажээ. Гурван хүн тутмын нэг нь л хоол хийхээс тaaшаал авдаг байна. Ийм л хүмүүсийн ачаар хоол хийх ажлыг төгөлдөршүүлдэг юм.

Та бүхэндээ хоол хийх зарим нэг нууцаас дэлгэхээр шийдлээ. Рестораныхаас ч илүү амттай паста чанадаг болно гэдэгт итгээрэй.

1. Жинхэнэ италичууд шиг гоймон чанах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Паста шиг амархан хоол хаана байх вэ дээ, гэхдээ энэ хоолыг хийхэд өөрийн гэсэн арга барил бий. Гоймон чанах сав нь 6 литрээс багагүй байна. Хоолны савандаа ахиухан ус хийнэ, өөрөөр хэлбэл савны ¾ хэсэг нь ус байхаар, эс бөгөөс гоймон нялцайсан болно шүү. Соустай гоймон идэх гэж байгаа бол усандаа тос нэмэх хэрэггүй: тос гоймонд бүрхүүл үүсгэж соусны амтыг бүрэн шингээдэггүй.

© lilivanili / Flickr, © Depositphotos.com

Хамгийн гол нь пастаг савлагаан дээр заасан хугацаанаас 1-2 минутаар бага чанана. Дараа нь буцалж байгаа соусандаа хийгээд болтол нь жигнэнэ. Ийм туршилт хийхээс битгий төвөгшөөгээрэй. Жишээ нь, ахлах тогооч Майкл Кьярелло бол гоймонд соусны амтыг бүрэн шингээхийн тулд гоймонгоо 4 минут дутуу чанахыг зөвлөдөг.

 

2. Шаржигнасан загас – хийхэд амархан

© Depositphotos.com, © Depositphotos.com, © Depositphotos.com

Мэргэжлийн тогооч хүртэл тэр болгон шаржигнуур болгож чаддаггүй. Үнэндээ тийм ч хэцүү зүйл биш, хамгийн гол нь – тэвчээр, анхаарал байхад л болно. Хайруулын тавагны сонголт ч чухал үүрэг гүйцэтгэнэ. Наалдахаас хамгаалах гадаргуутай хайруулын таваг тохиромжгүй: загас нь хайрагдахгүй; ширмэн хайруулын таваг ч мөн адил, элдэв амт, үнэр шингэнэ. Харин зэвэрдэггүй гангаар хийсэн хайруулын таваг – хамгийн зөв сонголт.

© Depositphotos.com, © Depositphotos.com

Дунд эсвэл хүчтэй гал дээр ургамлын тосоо бага зэрэг утаа гартал нь халаана. Загасыг хальстай талаар нь хайруулын тавагны голд тавьж сайтар дараарай. Загас хайруулын тавганд наалдана, гэхдээ зүгээр. Одоо 3-4 минут хүлээх шаардлагатай. Энэ хугацаанд бүх чийг гарах бол хальс нь хайруулын тавагнаас салж шаргалтаж эхэлнэ. Энэ үед нь загаснаас багахан амсаж үзээд нөгөө талаар нь зөөлөн галаар шарна.

 

3. Өндөг нүдэлж шарахад хүртэл учир бий

© Depositphotos.com, © techfun / Wikimedia Commons

Өндгийг зөөлөн гал дээр тосонд нүдэлж шарахыг зөвлөдөг. Цөцгийн эсвэл ургамлын тос – таны л сонголт. Өндгийг хайруулын тавгандаа ойртуулж байж хагална, энэ тохиолдолд өндөгний шар хагарах нь бага. Өндөгний цагааныг шартай нь холихгүйн тулд өндгийг бүтэн хагална. Үүний тулд хутганы үзүүрээр өндгийг болгоомжтой хагалах хэрэгтэй.

 

4. Хайруулын таваг цэвэрлэх бас соус хийх шилдэг арга

© Depositphotos.com, © techfun / Wikimedia Commons

Хайруулын таваг дээр мах эсвэл ногоо шарсны дараа ёроолд нь түлэгдсэн хэсэг, тос үлддэг. Энэ үлдэгдлээр гоё амттай соус хийж болно гэдгийг хүмүүс тэр болгон мэдэггүй. Хоол хийх маш энгийн техник бий – түлэгдсэн хоолыг ашиглах. Дөнгөж сая хоол шарсан хайруулын тавгандаа амталсан шингэнээ хийнэ. Энэ нь ногоо эсвэл махны шөл байж болох юм. Ойролцоогоор 1 стакан шингэн хийгээд түлэгдсэн хоолны үлдэгдэл шөлөнд уустал буюу өтгөртөл нь буцалгана.

 

5. Илүү амттай халуун шоколад хийж болно

© Andrew Duthie / Flickr, © Depositphotos.com

Ийм нэгэн гэнэтийн нууцыг Reddit-ийн хэрэглэгч хуваалцжээ: “Миний танил хүмүүс миний л халуун шоколадыг илүү амттай болдог гэдэг юм. Би бусдын л адил нунтаг шоколад ашигладаг, дээрээс нь бага зэрэг сүү, чимх давс л нэмчихдэг. Ингэж байж л шоколадны амт илүү нээгддэг юм шиг санагдаад байдаг юм”. Давсанд агуулагдах натри нь рецептор буюу амтлагч мэдрэхүйг идэвхжүүлж, амтыг нь илүү нэмэгдүүлдэг ажээ.

 

6. Улаан лоолийн соусны нууц орц

© Depositphotos.com

Одоо улаан лоолийн соусны хамгийн амттай жорыг мэдэж авах гэж байна. Оливын тосонд хэрчиж бэлдсэн сонгино, сармисаа шараад дээрээс нь улаан лоолио хийж 20 минут буцалгана. Нууц орцыг хэлэх цаг нь боллоо – цөцгийн тос. Цөцгийн тос улаан лоолийн xүчиллэг амтыг бууруулж соусыг илүү зөөлөн болгодог. 1-2 жижгэвтэр хэрчим хийхэд л хангалттай – соус бэлэн.

 

7. Пашот өндөг чанах  зөвлөгөө

© Stacy Spensley / Flickr, © Ted Major / Flickr

Пашот өндөг чанах амаргүй, ур чадвар бас байнгын дадлага хэрэгтэй болно. Ахлах тогооч Жейми Оливер хоол хийж сурч байгаа хүмүүст хүнсний скоч хэрэглэхийг зөвлөдөг. Дунд зэргийн хоолны савны ёроолд хүнсний скочоо тавьж тослоод өндгөө хагалж хийнэ. Саванд хийсэн ус буцалсны дараа галаас хөөс арилтал нь хэсэг хугацаанд аваарай. Дараа нь дахиад зөөлөн гал дээр тавьж өндгийг 3-4 минут чанана. Энэ тохиолдолд өндөг хэлбэр, амтаа алдахгүй.

 

8. Тахианы махыг илүү зөөлөн болгохын тулд усанд дэвтээнэ

© Tasty / YouTube, © Depositphotos.com

Шарсан тахиа – ахлах тогооч Маркус Самуэльссоны дуртай хоолны нэг. Энэ хоолыг хийх нарийн учир начрыг ч сайн мэднэ. Гол нууцуудын нэгээс дурдвал – махаа урьдчилан дэвтээх хэрэгтэй. 1 аяга давсыг 2 аяга усанд хийж буцалгаад бүрэн уусгах хэрэгтэй. Дараа нь 6 аяга хүйтэн ус нэмээд тахиагаа хийж хөргөгчинд 1 цаг орчим амраана. Бүрэн жорыг эндээс үзнэ үү.

Танд гаргууд сайн хийдэг хоол бий юу? Та хоол хийх ямар нууцаасаа бидэнтэй хуваалцмаар байна?

6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *