Бидний сайн мэдэх хүнсний бүтээгдэхүүний 20 этгээд хувилбар. Шинэ амт, шинэ мэдрэмжийг хүссэн хүмүүст гарцаагүй таалагдана

0

Этгээд хачин амттай хүнс, ундаа – богино хугацаанд борлуулалтыг эрс нэмэгдүүлэх маркетингийн арга юм. Энэ үр дүнтэй аргыг алдартай компаниуд аль хэдийн ойлгоод хэрэгжүүлээд явж байна. Дэлгүүрийн лангуун руу гар өөрийн эрхгүй сунах тийм л этгээд хачин бараа бүтээгдэхүүн өрөөтэй байвал гайхах зүйл алга. Худалдаж авах эсвэл гэрэл зургийг нь дарах хүсэл төрөх боловч амандаа хийж нэг л зүрхлэхгүй. Үйлдвэрлэгчид тухайн улсын хэрэглэгчдийн онцлогт нийцүүлэхийн тулд тодорхой амтыг сонгож байгаа нь ойлгомжтой. Гэхдээ ихэнх тохиолдолд худалдан авагчийн сониуч занг ашиглаж байгааг ч мартах хэрэггүй юм. Хүн гээч амьтан сониуч, худалдан авагч бид чинь гоё өнгөлөг сурталчилгаанд амархан хууртагддаг улс шүү дээ.

Oreo швед загасны амттай жигнэмэг цөөн тоогоор гаргажээ

kevinchen9
jordanzilla

Шинэ амттай бүтээгдэхүүн жигнэмэг сонирхогчдыг багагүй гайхшруулаад авлаа. Мэдээж жигнэмэгний шанзанд жинхэнэ загас ашиглаагүй. “Швед загас” – загасны хэлбэртэй, дaрс, интоорын амттай цэлцэгнүүр хавчуургатай. Ихэнх худалдан авагчид хавчуурганы амтанд сэтгэл дундуур үлджээ. Идсэний дараа аманд нэг хэсэгтээ эвгүй амт амтагдаж, таагүй үнэртдэг байна.

 

“Цагаан кола” өнгөгүй Pepsi

marcosora
snoopcini

Уг бүтээгдэхүүнийг цөөн тоогоор Японд борлуулсан юм. Цагаан өнгөнөөсөө болоод борлуулалт сайтай байжээ. Амтны хувьд уламжлалт ундаанаас бараг ялгаагүй. Гэхдээ үйлдвэрлэгчдийн батлан хэлж байгаагаар бага зэрэг цитрусын амт нэмсэн ажээ.

 

Матча цайны амттай KitKat зөвхөн Японд л зарагддаг

annalisagennaro
sweetfactory.com.ua

Япончууд этгээд хачин зүйл болгонд дуртай ард түмэн. Япончуудын энэ онцлогийг анзаарсан үйлдвэрлэгчид этгээд хачин амттай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Хэрэглэгчдийн дунд васаби, ногоон цай, замаг зэргийн амттай хүнсний бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ өндөртэй байдаг.

 

Гандигарын жимсний амттай Fanta

fantapolska

Румын улсын зах зээлд тусгайлан үйлдвэрлэсэн хөx өнгийн хийжүүлсэн ундаа юм. Үйлдвэрлэгчид гандигарын жимсний орцтой уламжлалт Шокат ундааны жороос санааг авч шинэ амттай Fanta гаргажээ. Шинэ амт хэрэглэгчдэд ихэд таалагдсан тул Европын өөр улсуудад ч нийлүүлэхээр болсон байна.

 

Бекон болон халуун ногоогоор амталсан тахины далавчны амттай хийжүүлсэн ус. Маханд дурлагчдад ихэд таалагдаж байна

luismtz07

Махны амттай хийжүүлсэн ус АНУ-д алдаршиж байна. Уг этгээд амттай ундааг хэд хэдэн компани үйлдвэрлэх болжээ.

 

Pringles чипс хоорондоо огт нийцэмгүй орцуудыг нийлүүлдэг

menudeideias
menudeideias

Pringles – галзуурмаар амттай чипс үйлдвэрлэдгээрээ алдартай компани. Хамгийн этгээд хачин хослолд – давс, уксус, мөн зөгийн балтай гэж хэрэглэгчид үзжээ.

 

Сычуаны халуун перецийн амттай сникерс

bmove

Уг амттанд дурлагчдын үнэлж байгаагаар муугүй амттай болсон гэнэ. Халуун ногоо нь шоколад идэж байхад мэдэгдэхгүй харин хэдэн минутын дараанаас мэдэгддэг байна.

 

Борщны амттай чипс

Diar

Хятад улс европын улс орнуудаас ирсэн жуулчдын хүсэлд нийцүүлэх зорилгоор хэд хэдэн төрлийн амттай чипс үйлдвэрлэх болсны нэг нь шарсан төмс, борщ шөлний амттай энэ төрөл болно.

 

Капучинотой Lay’s

DeezzNutzz

Lay’s хэрэглэгчидтэйгээ нягт уялдаа холбоотой ажилладаг. Компани хэрэглэгчдэдээ шинэ амттай чипс санал болгожээ – капучино буюу кофены амттай чипс. Уг бүтээгдэхүүн зах зээлд гараад удаагүй байна. Худалдан авагчдын хэлж байгаагаар их л муухай амттай болжээ.

 

Сүүтэй Fanta

hellojapan
jbrim

Уг бүтээгдэхүүн Японд зарагддаг. Үйлдвэрлэгчдийн батлан хэлж байгаагаар бол сүүтэй Fanta нь кальциар баяжуулсан эрүүл мэндэд тустай ундаа ажээ.

 

Сoгтууруулах төрлийн ундааны амттай зайрмаг

Solent News
DairyNews

Шар aйрагны амттай зайрмаг Европ болон Орост үйлдвэрлэгдэж байна. Оросын зарим нэг зайрмаг үйлдвэрлэгчид глинтвейний амттайг ч гаргах болжээ.

 

Чихэрлэг төмсний амттай KitKat

fooodinspire

Чихэрлэг төмсний амттай KitKat-ийг шууд идсэн ч болно эсвэл хэдхэн минут богино долгионы зууханд халааж байгаад ч идсэн болно.

 

Бөөрөлзгөнөтэй Coca-Cola

hemmakvallempor

Coca-cola бөөрөлзгөнийн амттай ундаа үйлдвэрлэжээ. Жимсгэнийн хурц амт болон үнэрээрээ гайхагдах ундаа болсон гэж хэрэглэгчид үзжээ.

 

Дүпү-ний амттай KitKat

erantheloo

Этгээд хачин амттай жигнэмэгийг зөвхөн Японы зах зээлээс л авч болно.

 

Колатой кетчуп

Succubus699

Оросын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид худалдан авагчдаа алмайруулахаар шийдэж коланы амттай кетчуп үйлдвэрлэжээ.

 

Lipton цай Японд өөр савлагаатай зарагддаг

bunchoin

Японд төрөл бүрийн амттай хүйтэн цай эрэлт хэрэгцээ ихтэй байдаг.

 

Улаан лоольтой Schweppes

candyhousecasadosdoces

Улаан лоолийн шүүсэнд хүмүүс тэр болгон дуртай байдаггүй. Улаан лоолиор хийсэн хийжүүлсэн ундаа байдаг гэвэл танд ямар санагдаж байна?

 

Попкорнтой Tic Tac

capitaozeferino

Алдартай гаа үйлдвэрлэгчид хэрэглэгчдээ үе үе баярлуулахаар чармайн ажилладаг юм. Энэ удаад попкорны амттай гаа үйлдвэрлэхээр шийджээ. Харамсалтай нь уг туршилт амжилт олсонгүй. Хэрэглэгчид амны хөндийн үнэрээ хөнгөн, сэнгэнэсэн амтаар сэргээхийг илүүд эрхэмлэжээ.

 

Алдартай хийжүүлсэн ундааны амттай снэк

dorkystarr
_enrique

Mountain Dew – нимбэгийн амттай хийжүүлсэн ундаа. Ялангуяа Америкт эрэлт хэрэгцээ ихтэй. Зарим нэг үйлдвэрлэгчид энэ ундааны амттай чипс үйлдвэрлэхээр шийджээ.

 

Сакурагийн амттай төмсний чипс

ReeARat

Уг чипс бага зэрэг интоорын амтыг санагдуулдаг. Азийн улс орнууд биднийг хэзээ ч гайхшруулж дуусахгүй нь бололтой.

Хүнсний бүтээгдэхүүний зарим нэг амт хэрэглэгчдийг галзууруулдаг гэхэд буруудахгүй. Тийм ч учраас бид юу сонгохоо мэдэхгүй гайхан зогсох нь бий. Гэхдээ судалгаанаас харахад ихэнх худалдан авагчид сонгодог хувилбарыг л сонгох нь зөв гэж үздэг ажээ.

Уншигч та дээрх бүтээгдэхүүнүүдээс алийг нь хэрэглэж үзэх хүсэлтэй байна вэ?

10
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *