Италийн хамгийн амттай 10 хоолны жор

1

Паста болон пицца бол нарлаг Италиас дэлхийд бэлэглэсэн хамгийн алдартай бөгөөд амттай хоолнууд. Энэ үндэстний хоол ганц нийтлэлд багтахааргүй баялаг гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх бизээ.

Гэвч тэрхүү баялаг хоолны жоруудаас цөөн хэдийг ч гэсэн таныг туршиж үзээсэй хэмээн сонгон хүргэж байгааг хүлээн авна уу.

Панини

Италийн уламжлалт гахайн мах, пармезан, улаан лооль болон соустай халуун бутерброд. Хийхэд амархан, маш амттай болдог тул дэлхий даяар тархсан байна.

Италийн хамгийн амттай 10 хоолны жор 1

Орц (4 хүнийхээр):

  • Цагаан талх – 8 зүсэм
  • Цөцгийн тос – 2 х.х
  • Моцарелла – 200 г
  • Улаан лооль – 2 ш
  • Песто соус – 2 х.х
  • Базиликийн шинэ навч

Хийх арга:

  1. 4 зүсэм талхаа песто соусанд дүрнэ.
  2. Моцарелла болон улаан лоолийг нимгэн хэрчээд соусанд дүрсэн талхан дээрээ тавиад дээрээс нь моцареллаг тавина.
  3. Өөрийн хүссэн хэмжээгээр базиликийн навчаа цацаад үлдсэн зүсэм талхаа тавина.
  4. Халаасан хайруулын таваг дээр цөцгийн тос хайлуулж хоёр талаар нь 3 минут орчим шарна.

Панна котта

Цөцгий, элсэн чихэр болон ванилаар хийх амттан. Итали хэлнээс “панна котта”-г хөрвүүлбэл “болгосон цөцгий” гэх бөгөөд нутгийн хойд хэсгээр бэлдэх дуртай.

Италийн хамгийн амттай 10 хоолны жор 2

Орц:

  • Тослог ихтэй чихэргүй цөцгий – 1 л
  • Нухсан бөөрөлзгөнө – 150 г (заавал орох орц биш)
  • Желатин – 20 г
  • Бөөрөлзгөнө – 20 ш (заавал орох орц биш)
  • Сахар – 2-3 х.х
  • Ванилин – ½ ц.х

Хийх арга:

  1. Цөцгийгөө саванд хийж зөөлөн гал дээр тавьж дээрээс нь сахар болон ванилаа хийнэ.
  2. Желатинаа багахан бүлээн усанд дэвтээгээд халааж байгаа цөцгийн дээрээ хийж бүгдийг нь желатин уустал сайтар хутгана. Десертийг хэвэнд хийнэ.
  3. Десерт болгоныг бөөрөлзгөнөөр чимнэ.
  4. Хөргөгчид 4 цаг орчим байлгахад десерт биежиж ирнэ.
  5. Бэлэн болсон десерт дээр нухсан бөөрөлзгөнөөр (өөр ямар ч жимс байж болно) чимээд идээрэй.

Паримньяан тахиа

Кампани болон Сицилд маш өргөн тархсан хоол бөгөөд АНУ-д ч бас амтархан иддэг. Тахианы зөөлөн цээж мах, улаан лоолийн соус болон пармезантай зохицох бөгөөд спагетти гоймонтой улам амттай болно.

Италийн хамгийн амттай 10 хоолны жор 3

Орц:

  • Хар перец – ½ ц.х
  • Хатсан талхны үйрмэг – 2/3 стакан
  • Давс – 1 ц.х
  • Улаан халуун чинжүү – ½
  • Пармезан бяслаг – 50 г
  • Тахианы мах – 1 ш
  • Гурил – ½ стакан
  • Базилик – 1 боодол
  • Цөцгийн тос – 3-4 х.х
  • Том өндөг – 1 ш
  • Сармис – 4 хумс
  • Том улаан лооль – 3-4 ш
  • Сонгино – 1-2 ш

Хийх арга:

  1. Тахианы махаа яс, хальснаас нь салгаад угааж хатаагаад хоёр хэсэг болгон хуваагаарай. Давс, хар перец, жижиглэн хэрчсэн сармис, базиликээр амтална. 1-2 хоолны халбага оливийн тос хийж сайтар холиод хөргөгчид 1 цаг хийж амтыг нь шингээнэ.
  2. Соусаа бэлдэнэ: дөрвөлжин хэрчсэн сонгиноо 2 х.х оливийн тосонд сармистай цуг 5 минут орчим шарна. Дээрээс нь жижиглэн хэрчсэн (эсвэл блендрээр буталсан байж болно) улаан лооль болон халуун чинжүүгээ хийж 10-15 минут илүүдэл шингэнийг ширгэтэл шарна. Бэлэн болсон соус дээр базиликийн навчаа хийнэ.
  3. Нэг тавганд гурил, хоёр дахь тавганд сайтар хутгасан өндөг (бага зэрэг ус нэмж болно), дараагийн тавганд хатсан талхны үйрмэг болон пармезан бяслагны (урьдчилсан үрүүлээр үрсэн байна) холимгоо хийнэ. Хуваасан тахианыхаа махыг эхлээд гурил, дараа нь өндөг хамгийн сүүлд бяслагтай талхны үйрмэгт дүрж урьдчилан халаасан шарах шүүгээнд 15 минут болгоно.
  4. Бэлэн болсон махаа гарган ирж дээрээс нь соусаа асгаад буцаан хийж дахин 5 минут шарах шүүгээнд шарна. Базиликийн навчаар чимэглэн идээрэй.

Желато

Италийн энэхүү амтат десертийг өөр ямар ч зайрмагтай зүйрлүүлэшгүй.

Италийн хамгийн амттай 10 хоолны жор 4

Орц:

  • Сүү – 250 мл
  • 33-35%-ийн тослогтой цөцгий – 250 мл
  • Өндөгний шар – 4 ш
  • Сахар – 150 г
  • Ванил – 1 ц.х

Хийх арга:

  1. Түлэгддэггүй ёроолтой саванд сүүгээ хийж дээрээс нь цөцгий болон тал сахараа хийнэ. Зөөлөн гал дээр хөөсөртөл нь хутган халаана, буцалгаж огт болохгүй. Галаас авч ванилаа нэмнэ.
  2. Өндгөө шар, цагаанаар нь ялгана. Өндөгний шарыг хөөсөртөл нь хутгана, гар аргаар ч болно, миксерээр ч болно.
  3. Үлдсэн тал сахараа хутгаж байгаа өндөгний шар дээрээ нэмж хутгасаар байна. Бүлээн сүүнээсээ багахан хэмжээгээр өндөг дээрээ нэмж дахин 1-2 минут хутгана. Өндгөө зугуухан сүү-цөцгийний холимог дээрээ хийж миксерээр хутгасаар байна. Зуурмагийг зөөлөн гал дээр байлгаж л байна.
  4. Халуун хэмжигчээр зуурмагийн хэмийг үзээрэй, 85 хэмийн халуун болохоор өтгөрөөд ирэх тул болж байна гэж үзнэ. Халуун хэмжигч байхгүй бол өтгөн шингэнээс нь хамааруулан мэдэж болно. Зуурмаг хөөсрөөд ирэнгүүт болж байна гэж бас үзэн халуун зуухнаасаа авна. Зунгааралдсан өтгөн болоод ирэхээр нь бүрэн болсон гэж үзнэ.
  5. Өтгөн зуурмагаа шүүрээр шүүж том бүхэл орцноос салгаад мөстэй саванд шууд хийнэ. Хүйтэн сав нь десертийг хурдан биежүүлнэ, эсвэл зайрмаг хийдэг тусгай машинд хийж хөлдөөж ч болно.
  6. Бэлэн болсон зайрмагаа хүнсний саванд хийж дахин хөлдөөхийн тулд 30 минут хөлдөөгчид хийнэ.

Ризотто

Спагетти шиг алдартай гэхдээ будаатай энэ хоолыг юугаар ч баяжуулж болно.

Италийн хамгийн амттай 10 хоолны жор 6

Орц:

  • Тахианы мах – 1 кг
  • Цоохор майлз – 1 иш
  • Сонгино – 2 ш
  • Лууван – 1 ш
  • Цөцгийн тос -100 г
  • Цагаан хуурай дарс – 200 мл
  • Арборио будаа – 200 г
  • Пармезан бяслаг – 50 г
  • Давс, перец

Хийх арга:

  1. Тахианы махаа дөрвөлжин хэрчээрэй, ясаа хаяж болохгүй. Саванд яснуудаа хийгээд цоохор майлз, лууван, 1 сонгино, мөн 1,5 литр ус хийгээд давс, перецээр амтална. Зөөлөн галаар 30 минут чанана. Шөлөө хөргөөд 500 мл шөлөө дахин өөр саванд хийж зөөлөн буцалгана.
  2. 65 грамм цөцгийн тос хайлуулж жижиглэн хэрчсэн 1 сонгино, тахианы махаа шарна. Тахианы мах алтлаг шар өнгөтэй болтол нь 10 минут орчим шараарай, ингэж ууршиж алга болтол шарсан нь дээр.
  3. Дээрээс нь будаагаа нэмж будаа хүрэн өнгөтэй болтол хутгасаар байна. Дээрээс нь будааг далд ортол шөлөө нэмж бага зэрэг хутгаад шөл буцлаад эхлэнгүүт дахин бага зэрэг шөл нэмж будаа болтол үе үе хутгасаар л байна.
  4. Будаа 20 минут орчмын дараа болох бөгөөд халуунаар нь аягалаад цөцгийн тос, пармезан бяслаг тавьж хайлангуут нь идээрэй.

Лазанья

Болонья хотын хоол, хэд хэдэн давхар тусгайлан бэлдэн гоймон, хачир, соусаар амталсан сайхан хоол. Хачир нь мах, ногоо, бяслаг ч байж болно.

Италийн хамгийн амттай 10 хоолны жор 5

Орц:

  • Үхрийн татсан мах – 400 г
  • Сонгино – 40 г
  • Лууван – 100 г
  • Цоохор майлз -40 г
  • Улаан лоолийн паста – 40 г
  • Ус – 400 мл
  • Гурил – 40 г
  • Цөцгийн тос – 40 г
  • 3,2% тослогтой сүү – 750 мл
  • Нунтаг задь – 1 чимх
  • Шинэ базилик – 4 навч
  • Давс – 2 чимх
  • Оливийн тос – 1 х.х
  • Пармезан бяслаг – 80 г
  • Лазанья гурил – 8 ш

Хийх арга:

  1. Болоньезе соусаа бэлдэе: Улаан лоолийн пастаг бүлээн устай холино. Сонгино, лууван болон цоохор майлзыг дөрвөлжин хэрчинэ. Ногоо, татсан махаа саванд хийж дээрээс нь улаан лоолийн соусаа хийж зөөлөн галаар 30 минут орчим таглан буцалгана. Бэлэн болохоос 2-3 минут өмнөхөн базиликээ нэмнэ.
  2. Бешамель соусаа бэлдэнэ: Сүүгээ саванд хийж халаана. Хайруулын тавганд тосоо халааж гурилаа нэмж хуураад халаасан сүүгээ бага багаар нэмэхдээ гурилаа бүхэлгүй болтол нь хутгасаар байна. Буцалтал нь хутгасаар байх бөгөөд давс, задиар амтлаад л өтгөн болонгуут галаас авна.
  3. Лазанья бэлдэе: Бяслагаа үрүүлээр үрэхийн зэрэгцээ шарах шүүгээг 220 хэм хүртэл халаана. Шарах шүүгээний хавтангийн ёроолыг тосоор тослоод бага зэрэг бешамель соус, мөн болоньезе соусаа хийнэ. Лазаньягийн гурилаа дэвсээд соусаа дээрээс нь асгаад үрсэн бяслагаа тараан тавьж, дахин лазаньягийн гурилаа тавьж мөн соус, бяслаг гэсэн давхаргаар тавигдана.
  4. Шарах шүүгээнд 20 минут орчим болгоод унтраах бөгөөд фольга цаасаар битүүлээд дахин 10 минут халуунаар нь байлгаарай.

Тирамису

Аманд ороод л хайлах амттанг Маскарпоне бяслаг болон савоярди жигнэмгээр л хийдэг.

Италийн хамгийн амттай 10 хоолны жор 8

Орц:

  • Маскарпоне цөцгийт бяслаг/cream cheese – 500 г
  • Өндөг – 4ш
  • Нунтаг сахар – 5 х.х
  • Хүйтэн өтгөн эспрессо – 300 мл
  • Marsala чихэрлэг дарс – 1 стакан (эсвэл коньяк, ром хэдэн хоолны халбага байж болно)
  • Савоярд жигнэмэг – 200 г
  • Нунтаг какао эсвэл хар шоколад

Хийх арга:

  1. Өндөгний цагааныг хөөсөртөл нь миксердэнэ. Илүү өтгөн хөөсрүүлэхийг хүсвэл хамгийн сүүлд нь сахарны нунтаг нэмж миксердээрэй. Хөөсөрсөн өндөгний цагаанаас шалтгаалж таны крем урсах эсэх нь шийдэгдэнэ.
  2. Өндөгний шар дээрээ сахарны нунтаг нэмж цагаан болтол нь хутгана.
  3. Маскарпоне бяслагаа нэмж том сэрээгээр сайн холино.
  4. Өндөгний цагаанаа халбага халбагаар болгоомжтой нэмж хутгана.
  5. Хүйтэн эспрессог согтууруулах төрлийн ундаатай хольж жигнэмгээ 5 секунд орчим дүрээд аваад байна.
  6. Жигнэмэг дээрээ бэлэн болсон кремээ түрхээд шприцээр гоё хээ гаргаж өгнө.
  7. Тирамисуг 5-6 цаг хөргөгчид хийх бөгөөд энэ хугацаанд крем биежинэ.
  8. Идэхээсээ өмнө нунтаг какао эсвэл шоколадаар чимээд иднэ.

Тортеллини

Мах, бяслаг, ногоотой итали банш, эх нутаг нь Эмили бүс.

Италийн хамгийн амттай 10 хоолны жор 7

Орц:

Зуурмагт:

  • Гурил – 2 стакан
  • Өндөгний шар – 1 ш
  • Бүлээн ус – 100 мл

Хачир:

  • Бууцай (хөлдөөсөн эсвэл шинэ) – 2 том багц – 200 г
  • Бяслаг (Рикотта тохирох боловч жирийн таргаар орлуулж болно) – 200 г
  • Сонгино – 1 ш
  • Давс

Амталгаа:

  • Ургамлын тос – 100 г
  • Сармис – 1-2 хумс
  • Пармезан – өөр хатуу бяслагаар орлуулж болно

Хийх арга:

  1. Хачраа бэлдэцгээе. Шинэ бууцай бол угааж хатаагаад жижиглэн хэрчинэ. Хөлдөөсөн бол гэсгээж илүүдэл усыг нь аваад мөн жижиглэн хэрчинэ. Хайруулын таваг дээр бага зэргийн цөцгийн тос хайлуулаад бууцайгаа 7-9 минут орчим шарна.
  2. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Болсон бууцайгаа саванд авч хайруулын тавгандаа багахан тос нэмж сонгиноо зөөлөртөл нь шарна. Бууцай дээрээ Рикотту (эсвэл тараг) бяслаг, шарсан сонгиноо хийгээд сайтар холино. Хачир бэлэн боллоо.
  3. Том саванд ус хийж зөөлөн галаар буцалгана.
  4. Гурилаа зууръя: гурил зуурахад орох бүх орцыг нэг саванд хийж гурилаа зуурна. Гурилаа 2 хэсэгт хувааж хүнсний гялгар уутанд хийж хэсэг амраана.
  5. 10-15 минутын дараа гурилаа нимгэн тэгш өнцөгт хэлбэрт оруулж элдэнэ, нимгэн тусмаа сайн шүү.
  6. Нэг хавтгай гурил дээрээ хачраа тараан тавина (том банш идэхийг хүсвэл их хачир, багыг идэхийг хүсч байгаа бол багахан хачир). Дээрээс нь үлдсэн гурилаа тавиад баншны хэлбэр гарахаар чимхээд хуваагаарай.
  7. Эхний ээлжийн банш бэлэн болонгуут нь буцалж буй усандаа хийж чанана. Банш хөвж гарч ирснээс хойш 3-4 минут буцалгаад уснаас нь шүүж аваарай.
  8. Амталгаанд зориулж цөцгийн тосоо хайлуулаад жижиглэсэн сармисаа хийж шарна. Тортеллинээ саванд (савандаа амтлах цөцгийн тосноосоо багахан хийгээрэй банш хоорондоо наалдахгүй) хийж дээрээс нь амтлах сармистай цөцгийн тосоо хийж үрж жижиглэсэн пармезан цацаж өгнө.

Минестроне шөл

“Минестроне” гэдгийг итали хэлнээс хөрвүүлбэл “маш олон орцтой шөл” гэж бууна. Зун хийж идэх энэ шөлийг шинэ ногоо, будаа, пастагаар хийнэ. Халуунаар ч, хүйтнээрээ ч амттай.

Италийн хамгийн амттай 10 хоолны жор 10

Орц:

  • Ус – 2,5 л
  • Хатаасан вандуй – 200 г
  • Будаа – 100 г
  • Улаан лооль – 4
  • Төмс – 2 ш
  • Лууван, сонгино – тус тус 1 ш
  • Байцаа – ½
  • 1 лааз даршилсан шош эсвэл хуурай шош – 200-300 г
  • Оливийн тос – 3 х.х
  • Амтлагчууд (майоран, базилик, орегано … )

Хийх арга:

  1. Байцаагаа нарийхан урт, төмс, лууван, улаан лоолио дөрвөлжин, сонгиноо хагас цагираг байдлаар хэрчээд тосонд шарна.
  2. Усаа буцалгаад дээрээс нь шарсан ногоогоо хийж зөөлөн гал дээр 1-1,5 цаг чанана. Дээрээс нь сонгино, угаасан будаа, ногоон вандуйгаа хийж зөөлөртөл нь чанана.
  3. Аягалаад үрсэн бяслагаар чимж идээрэй.

Фриттата

Ногоо, рикотта эсвэл пармезан бяслагтай итали омлет. Эхлээд зуухан дээр хийж байгаад шарах шүүгээнд үргэлжлүүлэн болгодог уламжлалтай. Өглөөний хоолонд маш тохиромжтой.

Италийн хамгийн амттай 10 хоолны жор 9

Орц:

  • Өндөг – 6 ш
  • Цөцгий – ¼ стакан
  • Хиам – 2-3 ш
  • Жижиг үрийн улаан лооль – 6-7 ш
  • Рикотта бяслаг – ½ уут
  • Жижиглэн хэрчсэн яншуй
  • Оливийн тос – 2 х.х
  • Давс, перец
  • Базилик

Хийх арга:

  1. Өндөг, цөцгийгөө холиод давс, перецээр амтлана. Сайтар хутгаж байгаад яншуй зэргээ хийнэ.
  2. Хайруулын тавгаа сайтар халааж нэг халбага оливийн тос хийнэ. Хиамаа хоёр талаар нь шараад зөөлрөөд ирэнгүүт нь модон хутгуураар хоёр хэсэг болгон хувааж үргэлжлүүлэн шарна.
  3. Хайруулын тавгандаа үлдсэн оливийн тосоо хийж хиамны тал хэсэг дээр өндгөө хийж шарна. Өндөг гүйцэд болоогүй байхад улаан лооль, рикотта бяслаг, үлдсэн хиамаа хийнэ.
  4. Фриттатаг шарах шүүгээнд 20-25 минут болгоно.
  5. Бэлэн болсон фриттатаг 5 минут орчим хөргөөд базиликээр чимж иднэ.
14
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Boldbaatar Tsatsaa

    Boldbaatar Tsatsaa

    2016/03/06 at 14:11

    Төгсжаргал Т.

  2. Chinbat Sainbileg

    Chinbat Sainbileg

    2016/03/06 at 21:39

    goe yum be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *