Бодлоор удирдагддаг айФон гар утас

0

Бодлоор удирдагддаг айФон гар утасӨнгөрсөн долоо хоногт Япон улсад Хюмен Сенсинг /Human Sensing/ 2013 үзэсгэлэн зохион байгуулагдсан ба энэхүү үзэсгэлэн дээр зөвхөн тархины долгионыг ашиглан ухаалаг гар утасны камерыг удирдах технологийг танилцуулсан байна. Тархины үйл ажиллагааг мэдрэх мэдрэгчүүд бүхий уг нерокам /neurocam/ нь толгойд зүүдэг суурьтай. Одоогоор зөвхөн айФон /iPhone/ гар утсыг дэмжиж ажиллахаар бүтээгдээд байгаа энэ төхөөрөмж нь чихэнд зориулагдсан бүрдэл, хүний нүдний харцтай паралель байрлах тусгай камерын линзнээс бүрдэх ба болж байгаа үйл явдлын зургийг авах, бичлэг хийх үүрэгтэй аж. Сууринд бэхлэгдсэн гар утсан дээр камерны бичиж байгаа дүрс гарах нь бодлыг уншиж байгаа мэт харагдана. айФоны аппликейшн нь 0-100 хүртэлх тоон үзүүлэлтээр илэрхийлэгдэх тархины долгионд анализ хийж, сонирхлын түвшин 60-аас дээш болох үед тоо улаан өнгөтэй болон камер автоматаар бичлэг хийж, 5 секундын хөдөлгөөнт зургуудыг гаргах юм. Нэг төхөөрөмжөөр анализ хийх, зураг авч, бичлэг хийхэд айФон гар утсыг ашиглаж байгаа тус төслийн ажилтнууд одоогоор уг төсөл нь концепци буюу туршилтын шатандаа явж байгааг мэдэгдсэний дээр цаашид олон боломжуудыг судалж байгаагаа өгүүлсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/31 at 14:22

    tarhinii hort havdar ihseh l bhda

  2. Зочин

    2013/10/31 at 17:24

    goyo uil yavdal yumsiig harmaar bdag zurgiig n avmaar bdag, ene bol yostoi goyo yum bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *