Автомашины хөдөлгүүрийн тосыг холивол яах вэ?

0

Автомашины хөдөлгүүрийн тосыг холивол яах вэ?Орчин үед хөдөлгүүрийн тосны маш олон үйлдвэрлэгч нар төрөл бүрийн тос гаргадаг. Эдгээр тос нь API, SAE стандартын дагуу үйлдвэрлэгдэн хийгддэг хэдий ч тосны химийн элемент орц найрлага харилцан адилгүй өөр өөр байдаг. Тос боловсруулах технологи нь үл ялиг ялгаатай учир тэдгээр тосыг хооронд нь холих, хөдөлгүүрт байгаа тосонд өөр төрлийн тос нэмэх нь тохиромжгүй юм.

 

Жишээ нь: энгийн минерал тос нь дээр 100% синтетик хийх нь хөдөлгүүрийн тосонд химийн урвал явагдаж, хөдөлгүүрийн тосны үндсэн үүрэг алдагдаж хөдөлгүүрийг гэмтээх зэргээр их хэмжээний хохирол учирна. Хөдөлгүүрт тос нэмэх хамгийн зөв сонголт бол урд нь ямар тос хийж байсан яг тэрхүү тосоо нэмэх нь чухал. Урьд нь ямар тос хийж байснаа мэдэхгүй бол хуучин тосоо бүрэн асгаад шинэ тосоор солих нь зөв юмаа. Тиймээс хөдөлгүүрийн тос солисоны дараагаар ямар тос, хэдийд хийснийг байнга тэмдэглэж байх хэрэгтэй. Энгийн буюу минерал тосон дээр синтетик тос нэмж болно. Үүнийг нэмснээр тосны зэрэглэл нэмэгдэж сайжирдаг гэсэн буруу ойлголт байдаг. Синтетик тос нэмлээ гээд зэрэглэл нэмэгдэх биш харин ч эсрэгээрээ байх нь элбэг байдаг.

 
3
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *