Амьтад дэлхий ертөнцийг хэрхэн хардгийг бодитоор үзүүлэх 13 жишээ. Морь ингэж хардаг гэж ёстой төсөөлж ч байсангүй…

3

Бид дэлхий ертөнцийг олон төрлийн өнгөөр харан баясдаг, тиймдээ ч бусад амьд биет эргэн тойрноо хэрхэн хардаг бол гэж огт боддоггүй. Бид онолын хувьд амьтад яаж хардгийг мэднэ, жишээ нь могой дулаанаар, улаан даавуу бухын уурыг хүргэхгүй. Таны анзаарснаар бол зөвхөн онолын хувьд бид мэднэ гэдгийг санаарай.

Ингээд бодит амьдрал дээр амьтад эргэн тойрноо хэрхэн харж байгааг танд танилцуулахаар бэлдлээ. Энэ бол эрдэмтдийн судалгааны үр дүн гэдгийг танд дуулгая.

Хулгана

© Depositphotos.com © Depositphotos.com

Мэрэгч амьтад зөвхөн ойрын зайд л сайн харж чадна. Гэхдээ тэд хөдөлгөөнт дүрсийг сайн ялгаж чадна, хөдөлгөөнгүй зүйлийг зөвхөн ойроос л ялгаж хардаг байна. Жишээ нь гарын огцом хөдөлгөөнийг 10-15 метрийн зайнаас хараад маш хурдан зугтаана, харин хөдөлгөөнгүй суугаа хүнийг олж харахгүй дээ, бараг л хошуундаа тулж ирж байж л харна.

 

Могой

© Depositphotos.com

Могой халуун, хүйтнийг сайн ялгаж мэдэрдэг. Энэ нь ямар ч улиралд хоол хүнсээ олж идэхэд нь тусалдаг байна. Гэхдээ могой хоёр харааны хоёр төрөлтэй: өдрийн – хөдөлгөөнөөр баримжаалж харна, мөн шөнийн – дулаанаар ялгаж харна. Хэрвээ боломжит “хоол хүнс” хөдлөхгүй зог тусвал өдрийн цагаар могой анзаарахгүй хажуугаар нь мөлхөөд л арилж өгнө.

 

Ялаа

© Depositphotos.com

Бүх хортон шавьжны нүд торлосон байдаг, түүний харааны чадвар нь торны тооноос шалтгаална (3000-аас 25,000 хүртэл төрлийн хортон шавьж). Жишээ нь, ялааны нүдний торны тоо ойролцоогоор 4000 орчим, үүнээсээ үл шалтгаалан хүнээс муу хардаг. Түүний хувьд дэлхий ертөнц жижиг жижиг хэсгээр харагдана, тор болгон зөвхөн тухайн дүрсний нэг хэсгийг л харах чадвартай байдаг.

Гэхдээ ялаа өчүүхэн жижиг гэрлийн гялбааг ч ялгаж харах чадвартай, 300 Гц хүртэл. Харьцуулж үзэцгээе л дээ: хүний нүдний хувьд – 50 Гц хүртэл байдаг. Тэгэхээр та ялааг хуйлсан сонингоор цохиж алах гэж байна гэж бодъё, тэр таныг удаашруулсан “зураг авалтаар” хараад аль хэдийн зугтаагаад өгнө. Харамсалтай л юм.

 

Эрвээхий болон зөгий

© Depositphotos.com

Эрвээхий нэг их муу харахгүй, гэхдээ хүний олж харахгүй байгаа зүйлийг хэт ягаан туяагаар ялган харж чаддаг. Зөгий ч мөн адил. Тийм ч учраас тэд бидний харж чадахгүй байгаа цэцгэн дээрх хээ хуарыг олж хардаг ажээ.

 

Яст мэлхий

© Depositphotos.com

Яст мэлхий муу харна, гэхдээ өнгөө бол ялгана аа. Түүний нүд улаан–шаргал туяаг илүү сайн ялгаж харна, харин цэнхэр–ягаан өнгийг бараг л ялгахгүй дээ.

 

Үсэрдэг аалз

© Depositphotos.com

Ихэнх төрлийн аалз ер нь муу хардаг. Ялангуяа сүүдрийн аалз зөвхөн хөдөлгөөнөөр л золиосоо олж тогтоодог, бас өөрийн торонд орооцолдсон хоолоо сүүдэр, гэрлээр нь бага зэрэг ялгана.

Харин үсэрдэг аалзнууд – азтай. Тэд эргэн тойрноо бүхэлд нь сайн харж чаддаг, нүдний хажуугаараа өөрийнхөө хажууд тэр ч бүү хэл ард болж байгаа зүйлийг ч сайн харж чаддаг ажээ.

 

Дун

© Depositphotos.com

Дун хэдий хэр сайн харж чаддаг бол гэдэг асуултанд эрдэмтэд одоогоор эргэлзэж байгаа юм. Зарим нэг эрдэмтдийн үзэж байгаагаар тэд огт хардаггүй. Харин нөгөө хэсэг эрдэмтэд нь тэднийг ойрын зайд хардаг гэж үздэг. Харин алсын зайнаас гэрэл, сүүдрийг л ялгах төдий хардаг гэжээ.

 

Үхэр

© Depositphotos.com

Та сонсоод гайхах биз, тэдний бэлчиж байгаа бэлчээр нь тэдний хувьд ногоон биш. Тэд үндсэндээ улаан шаргал, улаан өнгийг л ялгана, тэдний хувьд өнгө гэдэг маш хязгаарлагдмал зүйл.

 

Морь

© Depositphotos.com

Морь дэлхий ертөнцийг хар-цагаанаар хүлээн авдаг. Өнгөний дутагдлыг саарал өнгийн олон туяагаар нөхжээ – бидний мэдэх саарал өнгө тэдний хувьд маш их.

Морины нүдний зай хоорондоо хол байрладаг, тийм учраас эргэн тойрноо хоёр өөр “тал” гэж хүлээн авдаг байна.

 

Хамелеон

© Depositphotos.com © Depositphotos.com

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай нүд хамелеонд байдаг. Тэр нүдээрээ урд болж байгаа үйл явдлыг харж чадна, бас нурууныхаа ард болж байгааг ч харна. Яагаад гэвэл хоёр нүд нь  бие биенээсээ үл шалтгаалан тусдаа хөдөлж, эргэлдэж чаддаг ажээ.

 

Мэлхий

© Depositphotos.com

Мэлхий зөвхөн хөдөлж байгаа зүйлийг л олж харна. Хэрвээ өөрөөс нь жижиг биетэй зүйл хөдөлж байвал барьж авахыг завдана, хэрвээ өөрөөс нь том биетэй зүйл хөдөлж байвал шууд зугтаана. Хэрвээ өт, хортон шавьж хөдлөхгүй байвал мэлхий анзаарахгүй ч үгүй, арвин их хөдөлгөөнгүй хоолонд дунд өлсөж үхэх нь гарцаагүй.

Яг ийм байдлаар хавчны төрлүүд хардаг гэж эрдэмтэд үзэж байна.

 

Бүргэд

© Depositphotos.com

Махчин шувууны хараа маш хурц гэгддэг. Тэдний дундаас мэдээж бүргэд хамгаас илүү хурц хараатай. Тэр алсын зайнаас хараад зогсохгүй мөн бидэн шиг л адил олон өнгийг хүлээж авдаг байна. Итгэхэд бэрх ч гэлээ, бүргэд хүнээс илүү тодоор энэ дэлхийг хардаг ажээ. Үүгээр ч зогсохгүй түүний нүд нэгэн зэрэг хоёр өөр зүйл дээр төвлөрч чаддаг гэсэн.

 

Хөөндэй шувуу

© Depositphotos.com

Хөөндэйн нүдэнд хоёр шар зураас байдаг – харж байгаа зүйлээ томруулж харах зориулалттай, нэг ёсондоо дурангийн үүрэг гүйцэтгээд байгаа юм уу даа.

Хөөндэйн нүд олон зүйл дээр төвлөрч чадна, идэх гэж байгаа хоолоо харна, бас хажуугаар нь ойртож байгаа аюул заналыг ажиглана. Тэгэхээр ан хийхээр гарсан мууранд бараг л боломж байхгүй гэж хэлж болно.

Мэдээж энэ болгон эрдэмтдийн гаргасан судалгааны үр дүнгийн хувилбарууд, амьтад дэлхий ертөнцийг хэрхэн харж байгааг бид яаж тодорхой мэдэж чадах вэ дээ? Гэхдээ эрдэмтэд бидний олон асуултын хариултыг удахгүй олж өгнө гэдэгт найдаж явдаг шүү.

381
ГайхмаарГайхмаар
38
ГоёГоё
33
ТэнэглэлТэнэглэл
31
Ха ХаХа Ха
16
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
10
БурууБуруу
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *