Хүний харж чадахгүй зүйлийг нохой хэрхэн хардгийг эрдэмтэд олж тогтоожээ

4

Олон хүн гэрийн тэжээвэр амьтан сүнс, хий үзэгдлийг  хардаг гэж үздэг ба баталгаа нь тэд үе үе үл ойлгогдох авир гаргадаг явдал гэж ойлгодог байна. Эрдэмтэд амьтдыг олон зүйл хардаг, хүний харж чадахгүй зүйлийг анзаардаг зэрэг өвөрмөц харах чадвартай гэдэгтэй санал нийлдэг ба тэдэнд үүнийг тайлбарласан шинжлэх ухааны үндэстэй тайлбар бий билээ. Нохой тэнгэр ширтэх эсвэл таны гэртээ авчирсан шинэхэн ханын зургийг хараад хуцах зэрэгт ямар нэг ид шидийн хүч, нөлөө гэж үгүй юм.

Судалгаагаар нохой болон муурын нүдний бүрхүүл нь хүнийхээс илүү нимгэн учир хэт ягаан туяаг нэвтрүүлэх ба үүнээс шалтгаалан хүний харж чадахгүй зүйлийг ч харж чадах супер чадвартай байдаг гэдгийг тогтоожээ.

Ингээд бидэнд танил болсон, энгийн зүйлийг дөрвөн хөлт нөхөд маань хэрхэн хардаг, түүний давуу тал нь юу болохыг танилцуулъя.

1. Нарнаас хамгаалах тос

Энэ тосыг хэт ягаан туяа бүхий шүүлтүүр хэрэглэн харж болох учир тэжээвэр амьтад ч бас харах нь. Харин хүмүүсийн энэ тосыг хэрэглэсэн байдал нь нохойд ямар тэнэг, инээдтэй санагддаг бол гэдгийг зөвхөн тааж л болох юм.

 

2. Тэмдэг (шээсээр тэмдэг тавих)

Аливаа нэг тэмдэг нь амьтдын хоорондын харилцааны нэг хэрэгсэл бөгөөд үүгээрээ нохой өөрийнхөө орон байр, эзэмшлийг тэмдэглэж бусдад мэдэгддэг байна. Биологийн шингэн нь хэт ягаан туяанд гэрэлтэх шинж чанартай байдаг ба ийм учраас нохой бусад амьтдын “үлдээсэн” тэмдгийг хардаг байна.

 

3. Будгийн давхарга

Нохой урлаг ойлгоно гэж байхгүй гэж үздэг ч зураачийн дарж нуусан зүйлийг тэд харж чаддаг билээ. Будгийн давхаргын доор юу нуугдаж байгааг харахын тулд хүн рентгенограф ашиглах шаардлагатай бол нохой ямар ч хэрэгсэлгүйгээр шууд харна. Тийм учраас та нохойтойгоо цуг нэг л зураг харж байгаа мэт боловч бодит байдал дээрээ тэс ондоо өөр зурагнууд үзэж, харж байж болох юм шүү.

 

4. Өнгө

Цэцэг бол хамгийн сайхан зүйлийн нэг боловч хэт ягаан туяаны тусламжтайгаар цэцгийн гоо сайхныг ихээхэн өөр өнцгөөс харж болох бөгөөд энгийн нэг алтан товч цэцгийг та сансрын цэцэг мэт, ер бусын өнгө төрхтэйгөөр харна. Гэрэл зурагчин Крейг Берроуз зураг авахдаа хэт ягаан туяа бүхий хүчтэй гэрэлтүүлэг ашигладаг учраас түүний авсан цэцгийн зураг нь бидний таньж мэдэх цэцгээс их ялгаатай байдаг билээ.

 

5. Хуурамч мөнгө

Нохой хуурамч мөнгийг ялгаж харж чадах боловч танд хэлэхгүй ба учир нь нохой энэ цаасны үнэ цэнийн талаар огт ойлголтгүй учраас тэр. Харин та шүдээ цайруулахдаа хэтрүүлбэл таны тэр хэт их гэрэлтэх шүдийг хараад нохой тань арай өөрөөр, болгоомжтой хандаж болзошгүй.

 

6. Хинин

Тэжээвэр амьтад заримдаа хоол, ундаа хараад их сонин аашилж байхыг та олон харсан байх. Хинин зэрэг зарим бодис нь гэрэлтэх шинж чанартай байдаг учир тэдгээр хүнс нохойд хачин санагддаг билээ.

 

7. Шөнийн тэнгэр

Хотод амьдрах хүмүүс одот тэнгэрийн сайхныг тэр болгон харж чаддаггүй бол нохой сансар огторгуйг хотын нөхцөлд ч маш сайн хардаг байна. Тиймээс таны нохой тэнгэр лүү харж байвал бүү саад болоорой, сансрын сайхныг харж санааширч байгаа юм шүү.

 

8. Соронзон орон

Дөрвөн хөлт нөхөр маань соронзон орныг зөвхөн мэдрээд зогсохгүй бүр харж чаддаг гэж эрдэмтэд баталж байна. Чухам ийм чадвар нь  нохой гэрээ олоход нь тус болдог байна.

 

9. Шөнийн хараа

Нохой хүнээс өнгө ялгах чадвараар дутуу боловч шөнийн хараа нь илүү сайн хөгжсөн байдаг ба шөнийн нөхцөлд аливаа зүйлийг таних, орчин тойрноо мэдрэхэд нь тэдэнд бага хэмжээний гэрэл хангалттай.

Нохойн хараа хүнийхээс өөр гэдгийг бид эртнээс мэдэх боловч бидний энэ дасал болсон дэлхий ертөнц маань бидний ойлгодгоос ихээхэн өөр, бүр үлгэрийн мэт өөр гэж мэдээгүй явсан билээ. Та дөрвөн хөлт нөхрийнхөө энэ чадваруудаас алийг нь өөртөө байгаасай гэж хүсдэг вэ? Энэ талаар сэтгэгдэл дээр бичээрэй.

288
ГоёГоё
158
ГайхмаарГайхмаар
21
ТэнэглэлТэнэглэл
20
ХөөрхөнХөөрхөн
19
Ха ХаХа Ха
13
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2018/02/25 at 14:19

    Шөнийн хараа байхад л хангалтай байхаа хүнд

  2. Ookoo Delger

    Ookoo Delger

    2018/02/25 at 15:53

    Hugshruud haraa muudaad irehiin tsagt nohoinii nud suulguulmaar yum bna ?.

  3. Ookoo Delger

    Ookoo Delger

    2018/02/25 at 15:53

    Hugshruud haraa muudaad irehiin tsagt nohoinii nud suulguulmaar yum bna ?.

  4. Б. Одбаяр

    Б. Одбаяр

    2018/02/25 at 18:37

    Erdemted notoljee gedeg vgend hvmvvsiin 90% ni itgedeg bolhiig erdemted notoljee ? ? ?

  5. Б. Одбаяр

    Б. Одбаяр

    2018/02/25 at 18:37

    Erdemted notoljee gedeg vgend hvmvvsiin 90% ni itgedeg bolhiig erdemted notoljee ? ? ?

  6. Ghiaccio Glace

    Ghiaccio Glace

    2018/02/25 at 23:58

    Chingun Erdenebat Muugii Muujig

  7. Ghiaccio Glace

    Ghiaccio Glace

    2018/02/25 at 23:58

    Chingun Erdenebat Muugii Muujig

  8. Bat Tulga

    Bat Tulga

    2018/02/26 at 00:35

    chamaig tsirkt ugii

  9. Bat Tulga

    Bat Tulga

    2018/02/26 at 00:35

    chamaig tsirkt ugii

  10. Namjilmaa Namjaa

    Namjilmaa Namjaa

    2018/02/26 at 17:30

    Nohoin nvder harj sethgvigern setgsn bhd

  11. Namjilmaa Namjaa

    Namjilmaa Namjaa

    2018/02/26 at 17:30

    Nohoin nvder harj sethgvigern setgsn bhd

  12. Агиймаа Ц.

    Агиймаа Ц.

    2018/02/28 at 20:07

    Нохой харанааа үнэн шүү

  13. Агиймаа Ц.

    Агиймаа Ц.

    2018/02/28 at 20:07

    Нохой харанааа үнэн шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *