Турахад саад болж байдаг бидний мэддэггүй 5 шалтгаан

4

Та бүх хоолны дэглэмийг туршиж үзсэн: уураг, нүүрс-ус, өөх тос хэрэглэхгүй, дараа нь хуурай хоолноос татгалзсан, бас калорио тоолоод ч хүссэн зорилгодоо хүрч чадахгүй байна уу. Танд нэг зүйл хэлмээр байна –  шал дэмий цаг, хүчээ зарцуулжээ, яагаад гэдгийг танд хэлж өгөх гэж байна.

Турах ёстой газар яагаад турахгүй байгаагийн шалтгааныг бид тодруулсан юм.

1. Уургаа тусдаа, нүүрс-усаа тусдаа идэж байна

Хоол хүнсээ ялгаж иддэг хүмүүсийн үзэж байгаагаар: уураг, нүүрс-усыг тусад нь иднэ. Эс бөгөөс нүүрс-ус уурагтай зэрэгцэн боловсруулагдахгүйгээр ходоодонд илжирнэ.

Харин анатомийн онол энэ ойлголтыг эрс няцаана. Учир юунд оршиж байна вэ гэвэл ходоодны давсархаг хүчил нь илжрүүлэхгүй. Нарийн гэдэс болон ходоодны завсар байрлах 12 нугалаа гэдэс уураг, өөх тос, нүүрс-усыг нэг дор асуудалгүй боловсруулж чадна. Хамгийн гол нь – уураг, нүүрс-усыг боловсруулахад өөр өөр ферментууд л ялгардаг юм.

Яах ёстой вэ: хоол хүнсийг нүүрс-ус, уургийн гэж ялгахаа болих. Хэрвээ та уургийг тусдаа, нүүрс-усыг тусад нь идэж байгаа бол таны фермент зохих ёсоор боловсрох чадвараа алдана, үр дагаварт нь – хоол боловсруулах үйл ажиллагаа доголдож жин хасахад ямар ч үр дүн гарахгүй.

 

2. Та хутга хэрэглэдэггүй

Бие махбодь идэж, цаашлаад цадаж байгааг тархи ойлгоход 20 минут шаардлагатай. Харин бид тэр 20 минутад ямар ихийг амандаа хийж амжина гээч, ингээд л тархи “хэтрүүлжээ” гэсэн дохио хамгийн сүүлд өгнө.

Яах ёстой вэ: хоолоо хутгаар жижиглэн хэрчиж үмх үмхээр иднэ. Нэгдүгээрт хоол идэх үйл явцыг удаашруулж хоол шингэх үйл явцыг хөнгөвчилнө, хоёрдугаарт их идсэн мэт сэтгэгдэл төрнө.

 

3. Хэтэрхий эрүүл хоол идэх

Дан салат, жигнэсэн загас, шинэхэн жимс идэхдээ зажлахгүй байсан ч болно – энэ бол нарийхан бэлхүүсний баталгаа. Харамсалтай нь эрүүл хоол хүнсэнд ч ухамсартай хандах хэрэгтэй. Нэг хоолны халбага оливын тосонд ойролцоогоор 150 килокалори буюу томхон шиг тал авокадотой тэнцэнэ. Энэ дээрээ салатандаа хийсэн улаан лооль, өргөст хэмх, хулууны үрний калори тус бүрийг тооцож үзээрэй – харахад хөнгөхөн ногооны зууш байлтай, харин бүхэл бүтэн 500 килокалори өдрийн хөнгөн зуушинд идсэн байна.

Яах ёстой вэ: ногоо, жимс нь чихрийн л адил бие махбодид гаж нөлөөтэй болохыг судалгаагаар баталсан байна. Гарах гарц ганцхан – идэх хэмжээгээ хяна.

 

4. Та детокс-хөтөлбөрт донтсон

Тод өнгийн шүүс, смузи зэрэг нь үнэхээр шим тэжээлтэй, гэхдээ үндсэн хоол болохгүй. Энэ төрлийн хоолны дэглэм баримталж байхад хүн зөвхөн ус, булчингийн масс л гээхээс биш өөх тосны хэмжээг багасгаж чадахгүй.

Яах ёстой вэ: шүүсний оронд жимс, ногоог бүхлээр нь хэрэглэ, энэ тохиолдолд та шим тэжээлтэй бодисыг нь бүтэн авч чадна. Жишээ нь, ширхэглэг авч чадсанаар хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна.

 

5. Та калорио тоолдог

Хоол хүнсний калорийг халуун орчин үүсгэсэн камерт шатааж тооцоолдог. Энэ тохиолдолд хэдэн калори энерги ялгарах вэ – тэр тоог бүтээгдэхүүний савлагаан дээр тавина. Эдгээр калорийн хэдийг нь та шингээх үү гэдгийг харин тооцох аргагүй. Бас та өдөрт хэдэн калори шатааж байгааг ч ойролцоо тоогоор л гаргаж чадна. Тийм учраас калори жинлүүр дээр гарч байгаа тоо шиг яг таг гэж үзэж болохгүй.

Яах ёстой вэ: идэж байгаа хоол хүнсний калорийг тоолоход анхаарлаа хандуулахгүй харин хэр шим тэжээлтэй, амин дэм, эрдэс бодисоор баялаг байгааг л анхаар. 300 килокалоритой овоолон бүйлсэн самар нь 300 калори тал шоколаднаас хавьгүй шим тэжээлтэй байгаа.

Илүүдэл жингээ хасаж нарийхан бэлхүүстэй болоход танд юу тус болсон бэ? Бидэнтэй өөрийнхөө аргыг сэтгэгдэл хэсгээр хуваалцана уу? Хэн нэгэнд нь тус болохыг үгүйсгэхгүй.

28
ГайхмаарГайхмаар
13
БахархмаарБахархмаар
11
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
9
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Buyandelger Gansvkh

    Buyandelger Gansvkh

    2018/02/25 at 17:11

    Bayarbat Bayaraa Tugsbayr

  2. Buyandelger Gansvkh

    Buyandelger Gansvkh

    2018/02/25 at 17:11

    Bayarbat Bayaraa Tugsbayr

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *