Таныг 10 насаар хөгшин харагдуулах нүүр будалтын алдаанууд

2

Энэ аргыг хэн ч ашиглахгүй нь мэдээж. Нүүр будалт гэдэг бол нүүрнийхээ өө сэвийг дарж, эсрэгээр өөрийгөө чимж байгаа жижиг зүйлийг тодруулахад ашигладаг. Тэгэхээр, хөгшин харагдахын тулд нүүрээ будна гэж юу байх вэ дээ.

Гэхдээ ямар будалт таныг хөгшин харагдуулж болохыг та доорх мэдээллээс үзэж танилцана уу.

1. Тональ кремийг маш ихээр түрхэх

Бор царайтай болохын тулд залуу охид тональ будгийг хэтрүүлэн түрхдэг. Хэт зузаан тавьсан болон буруу сонгосон өнгийн будаг нь таны үрчлээсийг илүү тодруулж овортой харагдуулна. Гоо сайханчдын зөвлөж байгаагаар бол бага зэрэг гялтганадаг тональ кремийг нүүрэндээ нимгэн түрхэхийг санал болгож байна, илүү гэрэлтэй бөгөөд эрүүл харагдах ажээ.

Нүүр будалтаар 10 насаар хөгшин харагдуулах аргууд 1

2. Доод сормуусыг тушээр будах

Доод сормуусны үзүүр хэсгийг л багахан будаж нүдээ тод харуулах нь зөв. Хэрвээ доод сормуусыг бүтнээр нь бүдүүн гэгч нь будвал таны гоо сайхан нүдийг бус харин эргэн тойрон байгаа үрчлээг л олж харах болно.

Нүүр будалтаар 10 насаар хөгшин харагдуулах аргууд 2

3. Уруулын будаг

Уруулаа будахаас бүү ай, ялангуяа тухайн улиралд моод болсон өнгийг бол зоригтой түрх. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй: хэрвээ та нимгэн уруулаа бараан өнгийн будгаар буддаг бол бүр л нимгэн харагдуулна, тэгэхээр уруулын хүрээнээс гаргаж будаарай.

Нүүр будалтаар 10 насаар хөгшин харагдуулах аргууд 3

4. Хар өнгийн тень

Хар өнгийн тениэр зовхио бүхэлд нь будвал таныг настай харагдуулна. Та залуу харагдахыг хүсэж байгаа учраас нүднийхээ дотоод буланг л багахан хар өнгийн тениэр будахад хангалттай.

Нүүр будалтаар 10 насаар хөгшин харагдуулах аргууд 4

5. Доод зовхийг хар харандаагаар зурах

Ингэснээр таны нүд улам л онигор харагдана. Хэрвээ та том нүдтэй харагдахыг хүсэж байвал цайвар өнгийн харандаагаар зураарай.

Нүүр будалтаар 10 насаар хөгшин харагдуулах аргууд 5

6. Хацрын ягаан туяа

Тод ягаан эсвэл бараан өнгийн туяаг орхи, цайвар өнгийн туяа тавиарай. Шанааныхаа дээд хэсэгт түрхээд цааш жигд тарааж будна. Залуу байхдаа хацрын хонхорхойг тодруулахыг хичээдэг байсан бол нас ахиад ирэхээр өөр арга хэрэглэх нь зүйн хэрэг. Өөрийн нүүрний өнгөтэй төстэй өнгөөр туяа тавьбал илүү залуу харагдах болно.

Нүүр будалтаар 10 насаар хөгшин харагдуулах аргууд 6

7. Тод хөмсөг

Хөмсгөө тод өнгөөр будвал таныг гоо сайхандаа анхаарал тавьдаггүй гэж бодохоос гадна танд хэдэн нас нэмж орхино. Өөрийн хөмсөгний өнгөнөөс арай цайвар өнгийн будгаар хөмсгөө будсан нь дээр.

Нүүр будалтаар 10 насаар хөгшин харагдуулах аргууд 7

8. Корректор ашиглахгүй байх

Маш олон бүсгүйчүүд нүднийхээ доор хөх толботой байдаг, нас ахих тусам улам л тодорсоор. Тональ крем энэ толбыг нууж чадахгүй улам ч тодруулна, харин корректор таны өө сэвийг дарж өгнө. Нүдний доорх хөх толбо дээр л түрх, нүднийхээ эргэн тойронд бүтнээр нь корректор тавих хэрэггүй.

Нүүр будалтаар 10 насаар хөгшин харагдуулах аргууд 8

9. Уруулын контур

Контур харандаа – уруулыг төгс харагдуулж чадна. Уруулыг дур булаам харагдуулж уруулын хэлбэрийг улам тодруулж өгнө. Гэхдээ контур харандаагаар зурахдаа хэтрүүлж болохгүй эс бөгөөс таны уруулын хэлбэрийг алдагдуулж харагдуулахаас гадна овортой болно шүү.

Нүүр будалтаар 10 насаар хөгшин харагдуулах аргууд 9

10. Зузаан тавьсан пудр

Пудр бага байх тусам таны нүүрний өө сэвийг нууж чадна. Хэтрүүлбэл – өөрөө асуудал болно. Пудрийг нүүрний Т-бүс дэх тосны гялалзах байдлыг дарах гэж түрхдэг. Нүд орчим пудр тавих хэрэггүй, үрчлээ мэдэгдэхээс гадна арьс хуурайшдаг юм.

Нүүр будалтаар 10 насаар хөгшин харагдуулах аргууд 10

53
ГайхмаарГайхмаар
32
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *