Хүн яагаад өвддөг вэ, өвчин яаж үүсдэг вэ? Өвчний тухай бодлоо өөрчлөх 9 шалтгаан

2

Хүнд хөнгөн аль ч өвчний эх үндэс нь хүний бие организмын байдал төдийгүй хүнд өөрт нь үл анзаарагдах сэтгэлзүйн шалтгаан зэрэг юм. Ходоодны шарх, астма, зүрхний өвчин, арьсны харшил, даралт ихсэх зэрэг өвчнүүд нь сэтгэл зүйн эх үндэстэй гэдгийг сонгодог анагаах ухаан хүртэл батлаад байгаа билээ. Тэгэхээр олон янзын хавдар, дархлааны сулрал зэрэг сэтгэл мэдрэлийн гаралтай өвчний тухай бүр яриад ч яахав.

Өвчин гэдэг бол таны тархинд очсон байх ёстой боловч хүн тоохгүй, анзаарахгүй байгаа тэрхүү дохиог биеэр дамжуулан хүргэх гэсэн нэгэн оролдлого юм. Чухам ингэж өвчин зовлон тохиолдох үед л хүн өөрийгөө зөв замаар явж байгаа эсэхийг эргэн харах болдог билээ.

Яагаад хүн өвддөг вэ? Таныг өвчний тухай бодлоо өөрчлөхөд хүргэх 9 шалтгааныг танилцуулъя.

 

1. Амрах зөвшөөрөл

Орчин үеийн амьдралын хэв маяг хүнийг сунаж унатлаа тэмцэхэд хүргэж байгаа ба ажлын хуваарь, гэр бүл, өөрийгөө хөгжүүлэх, “ихийг хий, битгий баашил” зарчим баримтлах нь хүний бүх л хүч чадлыг сорон авч байна. Хэрвээ хүн өөрийгөө сэргээх, дуртай зүйлдээ цаг гаргаж чадахгүй бол бие организм маань өөрөө өөрийнхөө төлөө санаа тавин “буруу цагт” өвддөг. Чухам ингэж ялих шалихгүй хамрын ханиаднаас эхлээд хөлөө шохойдуулах хүртэл элдэв өвчин бий болж таныг хүчээр амраадаг билээ.

 

2. Хайр халамж хүсэх

Хүчтэй, амжилттай байна гэдэг сайхан хэрэг боловч хайрлуулах гэдэг түүнтэй харьцуулшгүй зүйл. Хэрвээ хүнд ойр дотныхны халамж, хамтран ажиллах нөхдөөсөө ямар нэг ойлголцол, анхаарал дутагдвал бас өвддөг. Яг л нялх хүүхэд шиг хүн болгоны анхааралд орж, алим жимс барин гүйцгээнэ, толгой тархиа илүүлэн байх нь сайхан байлгүй яахав. Хэрвээ өвчний эхний шинж чанарыг үл тоовол хүн өөрөө ойлгох хүртэл нь өвчин даамжирна.

 

3. Чухал ажлыг хойшлуулах боломж

Нөхөр нь салахаар шийдсэн, тогтсон амьдрал нь ингээд нуран унаж байхад эхнэр нь гэнэт хавдартай болсон бөгөөд нөхөр үлдэхээр шийдсэн байна гэж төсөөлье. Эсвэл залуухан охин аав ээж дээрээ очих ёстой боловч өөрөө огтын сонирхолгүй байтал гэнэт маш азтайгаар ханиад хүрэн очих шаардлагагүй боллоо. Ямар зүй тогтол байна? Өвчин нь үл таалагдах ямарваа нэг ажил үүргээс татгалзах, чухал шийдвэр гаргах хугацааг хойшлуулах нөхцөл болж байгаа ба яг энэ зарчмаар бүтэлгүй дурлал, ажлын элдэв бэрхшээл зэргээс  өөрийгөө хаацайлж, өөрийгөө зөвтгөж болох юм.

 

4. Өөрийгөө шийтгэх

Энэ нь хүн өөрийн мэдэлгүй, өөрийнхөө алдаа дутагдлыг ойлгон бие махбодио шийтгэх замаар өвчлөх явдал юм. Жишээ нь: ээж нь хүүгээ зодоод дараа нь гарын судастай холбоотой ямар нэг зовиур илрэх ба ээж нь буруу зүйл хийснээ мэдэж, гэмшиж байгаа учраас ийм зүйл болж байгаа юм. Өөр нэг жишээ. Нөхөр эхнэрийнхээ араар тавьсан ба үүнийхээ төлөө зовж шаналан байгаад арьсны элдэв өвчин туссан байна. Дараагийн жишээ: ээжийнхээ үхэлд охин өөрийгөө буруутгах ба удалгүй өөрөө тэр өвчнөөр өвчилнө. Энэ бүхнээс харахад хүн гэм буруу хийснээ мэдрэн амьдрах нь өвчин зовлон тусах нэг шалтгаан болдог юм байна.

 

5. Анхаарал татах гэсэн оролдлого

Эргэн тойрныхоо анхаарлыг татаж, тоогдох гэсэн энэ оролдлогыг ихэвчлэн хөгшин, настай хүмүүс хийх ба ямар нэг хуучин өвчин нь үр хүүхэд, хамаатан саднаа ирүүлэх, хамт зовох, ойр орчныхоо ярианы сэдэв болох сайхан боломж олгоно. Одоо тэр хэн ч тоохгүй нэгэн биш харин олон түмний анхааралд орсон, хүндэлж асрах ёстой нэгэн баатар.

 

6. Далд айдас болон гомдол

Энэ шалтгааныг хүмүүс ерөнхийдөө мэдэх бөгөөд хүний бие эзнийхээ сэтгэл санааны байдал, орчин тойрныг үзэх дотоод үзлийг нь илэрхийлж гаргадаг. Хэрвээ хүн ирээдүйгээсээ айж байвал бөөр, хэн нэгний үг, үйлдлийг хэт ойрхон хүлээж авбал зүрх, хэт хариуцлага үүрэх, хэн нэгнээс тусламж гуйхаас айх бол нуруу өвдөх гэх мэт. Эдгээр бэрхшээлээс хэдий чинээ их айна төдий чинээ өвчин хүнд байх болно.

 

7. Өөрийгөө хайрлах

Үнэтэй иллэг хийлгэх, зөв хооллолт, ойр ойрхон эмчид үзүүлэх зэрэг нь цаг заваас гадна ихээхэн үнэтэй зүйл бөгөөд хүн өөрийнхөө төлөө энэ зэргийг зөвшөөрч бололгүй яахав. Хүний бие үл тоосон хандлагыг зөвшөөрөхгүй, хайр халамж, анхаарал шаарддаг зүйл бөгөөд үүнээс шалтгаалах өвчин тусаж болно. Хүн өөрийгөө ямар үнээр үнэлдэг вэ? өөрийнхөө төлөө анхаарч, зөв хооллож, бүтэн нойртой, сэтгэл санаа өндөр байхад бэлэн үү? Ингэж биеийн өвчнөөр дамжуулан бие өөрийгөө хайрлуулдаг байна.

 

8. Амьдралын зорилгоо өөрөөр харах нөхцөл

Хүнд өвчин хүнд олон юм бодогдуулах ба би ер нь зөв замаар явж байна уу? би юу хийж бүтээсэн бэ?… гэх зэргээр бодоход хүргэдэг. Урьд өмнө нь үл тоож байсан зүйл маань одоо хамгийн чухал зүйл болох ба одоо жинхэнэ өөрийгөө хэн бэ гэдгийг таних гэж оролдож эхэлнэ. Амьдралын тухай ойлголт, зорилго өөрчлөгдөж, хүнтэй харьцах харьцаа болон бусад олон юмыг өөрөөр хардаг болно. Өвчин зовлон бие дотор, дотоод ертөнцөд их цэвэрлэгээ хийсэн мэт болгодог билээ.

 

9. Сүүлчийн хүслээ биелүүлэх

Хүн хүслээ гүйцээж чадаагүй байх нь хүнд өвчний бас нэг эх үүсвэр болдог. Үхэж байна гэдгээ мэдрэх үедээ ингээд бүх зүйл дууслаа, одоо алдах юмгүй боллоо гэдгээ ойлгон удаан хугацаагаар бодож байсан, мөрөөдөж байсан хүслээ биелүүлэх цаг боллоо гэж үзнэ. Дургүй хүргэсэн ажлаа хаяж, дэлхийг тойрон аялах, амттай мөхөөлдөс цадталаа идэх гэх мэт. Хэн ч түүнийг юугаар ч, яаж ч хориглож чадахгүй. Бас дээр нь сүүлчийн хүслээрээ ойр дотныхноо гартаа оруулж болох ба үр дүнд нь нөхөр нь хийхгүй байсан их засвараа хийх, эхнэр нь нөхрөө уралдаан үзэхээр явуулах … гэх мэт.

Энэ бүхнээс харахад өвчин гэдэг бол хүний биед шаардлагатай байгаа тэр нэгэн зүйлийг тойруу замаар хүнд хүргэдэг нэг дохио юм. Үнэхээр тийм юм бол хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг ил задгайгаар биелүүлж байвал өвчин зовлон тусахгүй байх нь. Хүн өөрийнхөө дотор байгаа хоосон зайг нөхөж чадсан тэр үед гадаад байдал ч өөрчлөгдөх ба хамгийн гол нь өвчин зовлон тань танд юу өгч байгааг ойлгох нь чухал. Үүнийг ойлгож чадвал та өвчин зовлонгоос салах болно.

10
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Batbayar Buunjii

    Batbayar Buunjii

    2018/01/27 at 20:55

    Nominzul Tumennaran

  2. Baigali Baigali

    Baigali Baigali

    2018/01/28 at 09:27

    Зээлийн төлбөр
    E-mail: [email protected]
    Зээлийн өргөдлийн хувьд: санхүүжилт, үл хөдлөх хөрөнгийн зээл, фермийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, авто зээл, нэгтгэх өр, зээлийн шугам, хоёрдогч орон сууц, зээлийн эргэн төлөлт, хувийн зээл. Манай имэйл хаягаар санхүүжүүлнэ үү: [email protected]

  3. Luce Dubeau

    Luce Dubeau

    2018/01/28 at 12:16

    бүх мөнгө зээл санал болгох.
    Би хэрэгцээтэй бүх хүмүүст зээл санал болгож байна. Би тэдний хувийн хэрэгцээ, болон бусад 3% -ийн бага хүүтэй зээл олгох бэлэн байна. Зээлийн талаарх мэдээллийг манай и-мэйл хаягаар надтай холбоо бариарай: [email protected]
    Хүндэтгэсэн.
    Шууд холбоо барих: E-Mail: [email protected]
    Шууд холбоо барих: E-Mail: [email protected]

    Ps: Таны хүсэлтийг $ 2,500-аас $ 900,000 болгож өгнө үү

    24цаг / 24цаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *