Нурууны бөгтөр засах 4 дасгал

5

Тэгш нуруутай байх гэдэг нь зөвхөн сайхан харагдах төдий зүйл биш юм. Энэ бол эрүүл нуруу, нугастай байж цусны эргэлтийг хангаж, зөв амьсгалын эх үүсвэр болно. Нүдэнд мэдэгдэх хэмжээний муруйлт байхгүй ч гэлээ өчүүхэн бөгтөр зэргээс болж нурууны бусад хэсгүүдэд хэтэрхий их ачаалал үзүүлнэ – ялангуяа бидэн шиг өдөржингөө суугаа байдаг хүмүүст бол бүр ч аюултай.

Та бүхэнд туслахаар бид нурууны булчин суллах дасгалуудыг бэлдлээ.

Амьсгалын дасгал

Нурууны бөгтөр засах 4 дасгал 5

Сукхасана (“хөнгөн байрлал”) – завилж суух

1. Цээжний амьсгал. Хивсэн дээр завилж сууна: завилж суухдаа гэдсээ татна, нуруу тэгш, мөр доош бөгөөд арагшаа байрлалд байна. Өөрт эвтэйхэн байлгахын тулд хананд тулж болно. Нуруу тэгширсэн гэдэгтээ итгэлтэй бол гэдсээ татаарай, энэ үед цээжээ анзаарна. Амьсгалах үед зөвхөн хавирга хөдөлж байх ёстой, гэдэс хөдлөхгүй байгаа эсэхийг анхаар. Амьсгал авахад цээж төвийж, гаргахад буцаж хэвийн байрлалдаа орно.

2. Йогийн бүрэн амьсгал. Завилж суусан байрлалдаа хэвээр байх бөгөөд амьсгалаа гурван хэсэгт хуваалаа гэж төсөөл: гэдэс, цээж, эгэмний. Амьсгаа авахдаа гэдсээ түнтийлгэнэ, дараа нь цээжний доороос дээш гээд эгэм рүү шилжинэ. Амьсгаа авахдаа мөн л доороос дээш: гэдсээ татаад цээжээ буулгаад эгэм рүүгээ шилжинэ.

Мөрний дасгал

Нурууны бөгтөр засах 4 дасгал 4

Адхо мукха шванасана – “хошуугаа унжуулсан нохой” байрлал

1. Завилж эсвэл сандал дээр суугаад мөрөө аажмаар урагш эргүүлж чиглүүлнэ.

2. Гараа алдална, гэхдээ нуруунаасаа хойш байлгах хэрэггүй шүү. Энэ үед мөр бага зэрэг унжаастай, амьсгал гаргахдаа мөрөө урагш авчирна. Энэ дасгалыг маш зөөлөн удаан хийнэ.

3. Хошуугаа унжуулсан нохойн байрлал. Хөлөө таазны хэмжээнд, гарын алгаа мөрний хэмжээнд тавина. Гол зорилго – шалнаас гараараа сайтар түлхэж өгөхөд оршиж байгаа буюу энэ үед мөр нь хүзүүнээс байрлалаасаа эргэсэн байна. Толгойг аль болох доош сунгах, хөлийн улыг аль болох шалнаас салгахгүй, харин өгзгөө аль болох дээш болгоно.

4. “Шванасан” байрлалаас сунгалтын байрлалд. Цээж болон биеийн бусад хэсгийг тэгш хэмд барина, яг л шугам шиг байна. Гэдсээ татна, гарын алга мөрний доор байрлалд очсон байна.

Нуруугаа тэгшлэх дасгал

Нурууны бөгтөр засах 4 дасгал 1

1. “Тадасана”. Хөлөө нийлүүлэн эгц зогсоно. Гэдсээ татаад алгаа урдаа мөргөж буй мэт авчирна. Мөрөө эргүүлэхэд цээж хэрхэн ажиллаж байгаа нь танд мэдрэгдэх болно. Энэ байрлалаас цээжний амьсгалын дасгал хийхийг оролдоорой. Цээжний амьсгалын дасгал хийх үед бэлхүүс хавиар бөгтийх гээд байж магадгүй, хэрвээ тийм бол гэдсээ сайн тат.

Нурууны бөгтөр засах 4 дасгал 3

2. “Дандасана”. Хивсэн дээр суугаад хөлөө урагш жийнэ, энэ үед хөлийг чангалсан байх хэрэгтэй. Их бие болон биеийн доод хэсгийн өнцөг тэгш байх ёстой. Гараараа газар тулаарай – нуруу тэгш байхад тань тус болж цээжний амьсгал чөлөөтэй байна. Хэрвээ хөлөө тэгшлэхэд булчин чангараад байвал хөл дороо таарсан ном, дэр тавьж үзээрэй.

Зөв суух

Нурууны бөгтөр засах 4 дасгал 2

Сандал дээр суугаад өвдгөө 90 хэмийн өнцөг үүсгэж байхаар тавина. Нуруу тэгш, гэдэс татаастай, цээжний амьсгал чөлөөтэй – дал хоёр биен рүүгээ чиглэсэн байна. Энэ байрлалд удаан суухад маш бэрх гэхдээ та үе үе энэ байрлалаар суугаад байвал хэсэг хугацааны дараа тэгшхэн сууж сурна – энэ бол зөв суух зуршил.

 

104
ГоёГоё
18
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Michelle Nancy

    Michelle Nancy

    2016/01/23 at 18:00

    Solongo Soko

  2. zulaa

    2016/01/24 at 00:45

    Goyvl bna

  3. Sh Munkhzaya

    Sh Munkhzaya

    2016/01/24 at 01:46

    Т.Х Төгөлдөр

  4. Ганхуяг Ундармаа

    Ганхуяг Ундармаа

    2016/01/24 at 07:57

    Matilde Olsen

  5. Э. Шинэцэцэг

    Э. Шинэцэцэг

    2016/01/25 at 00:52

    Tsendsuren Tsevelmaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *