Үнэртэй усны үнэрийг удаан барихын тулд хаанаа түрхэх хэрэгтэй вэ?

0

Үнэртэй усыг зөвхөн стандарт газруудад буюу гарын шууны дотор, чихний араар бус бас хүйсэндээ ч түрхэж болно. Үнэрийг яаж удаан барих вэ? Үнэрийг барихын тулд хаанаа түрхэх вэ?

Үнэртэй усыг хаана түрхэх тухай ярихаас өмнө үнэрийг удаан барих зарчмын талаар зарим нэг зүйлийг дурьдсан нь дээр болов уу. Үнэртэй усыг чийгтэй арьсан дээр түрхвэл зохимжтой. Чухам чийгтэй арьсан дээр үнэртэй усны үнэр удаан хадгалагдана, харин хуурай арьсанд түрхсэн үнэртэй усны үнэр хурдан арилдаг ажээ.

Уламжлалт байдлаар түрхэх газрууд бол гарын шууны дотор, чихний ард болон хувцас дээр. Эхний хоёр тохиолдлын талаар мэргэжилтнүүд эсрэг байр суурь баримтлахгүй байгаа. Гэхдээ тэдний санал болгосноор хувцасны шүүгээндээ үнэртэй ус цацахаас зайлсхийх хэрэгтэй. Хувцасны даавуу гэмтэхээс гадна хувцасны өнгө хувирч болно. Тэгээд ч хүссэн үр дүнд хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл хувцас руу цацсан үнэртэй усны үнэр удаан хадгалагддаггүй – бараг таагүй үнэртэж эхэлдэг байна (ялангуяа, үслэг эдлэл бол). Тиймээс хувцас руугаа үнэртэй ус цацахыг мартсан нь дээр. Тэгэхээр үнэрийг нь удаан хадгалахын тулд хаашаа цацах вэ?

 

Үс

Шууд үс рүүгээ цацах нь тийм ч шилдэг арга биш. Спиртийн агууламж ихтэй учраас үсийг хатааж гэмтээх магадлалтай. Үс аливаа үнэрийг сайн хадгалдаг учраас үсэндээ түрхэхэд хүргэнэ. Үсээ гэмтээхгүйн тулд самандаа үнэртэй усаа цацаж 1 минут орчим хүлээгээд үсээ самнана.

 

Чихний араар

Чихний араар цацсан үнэртэй ус үнэрээ удаан барьдаг. Яагаад гэвэл чихний араар судас хүчтэй цохилдог тул илүү халуун дулаан байдаг, ингээд л үнэр хүчтэй үнэртэнэ. Чихний араас үнэртэй ус түрхэх – хүзүүндээ түрхэхийн бас нэгэн хувилбар (зарим нэг хүзүүний зүүлт үнэртэй устай зохицдоггүй).

 

Тохойн дотор тал

Венийн судас хүчтэй цохилдог газар учраас үнэртэй усны үнэр сайн хадгалагдана. Хэрвээ та гартаа цаг, бугуйвч зэрэг зүүсэн бол тохойн дотор тал үнэртэй ус түрхэх хамгийн боломжтой газар. Илүү үр дүнд хүрэхийг хүсвэл тэр хэсгийг сайтар чийглээд үнэртэй усаа түрхээрэй.

 

Хүйс

Хүйсэндээ үнэртэй ус түрхэх… Эргэлзээ төрүүлж болох л юм. Энэ аргыг алдартай жүжигчин Лив Тайлер байнга хэрэглэдэг. Эхлээд үнэртэй устай тосоо бугуй, тохойндоо түрхээд дараа нь хүйсний эргэн тойронд түрхдэг. Энэ шалгарсан аргаар Лив Тайлерийнхан хөгшин залуугүй түрхдэг тухай нэгэн сурвалжлаганд дурьджээ.

 

Бэлхүүс, гуя

Нуруунаас доош үнэртэй ус түрхэхийг үнэрийн мэргэжилтэн Чандлер Берр зөвлөж байна. Түүний хэлснээр үнэр илүү нарийн үнэртэхээс гадна удаан хадгалагддаг гэжээ. Мэргэжилтэн цаашлаад, үнэр бидний “өмнө” явах бус харин бидний биед шингэсэн байх ёстой гэжээ. Хүний өөрийн бие шиг үнэртэх үнэртэй усны үнэрийг яаж гаргах вэ гэвэл бэлхүүс, гуяндаа түрхэнэ гэж зөвлөсөн байна.

 

Өвдөгний доогуур

Үнэртэй усны мэргэжилтнүүдээс зөвлөж буй бас нэгэн арга. Үнэр доороос дээш үнэртдэг гэдэг зарчмаар үүнийг тайлбарлаж байгаа юм. Тиймдээ ч үнэртэй усыг биеийн доод хэсгээр түрхдэг хүмүүс цөөнгүй. Судас хүчтэй цохилдог бас нэгэн газар бол өвдөгний ар. Эдгээр энгийн аргуудыг ашиглан анхилуун сайхан үнэрээ удаан хадгалаарай.

18
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Tautizm

    Tautizm

    2017/09/12 at 19:41

    Загдсүрэн Батмөнх

  2. Naran-Ochir Egshiglen

    Naran-Ochir Egshiglen

    2017/09/12 at 19:48

    Ss

  3. Кимчитэй Зайрмаг

    Кимчитэй Зайрмаг

    2017/09/12 at 20:05

    Ss pls

  4. Сэтгэлийн Аялгуу

    Сэтгэлийн Аялгуу

    2017/09/12 at 20:45

    Ss

  5. Б. Батханд

    Б. Батханд

    2017/09/12 at 22:52

    Vvriintuya Gereltsatsral Enhdulam Chimeddorj

  6. Дррр

    Дррр 'Панда

    2017/09/12 at 23:34

    .

  7. Б. Ням Ка

    Б. Ням Ка

    2017/09/13 at 16:35

    ss

  8. Бадамдорж

    Бадамдорж

    2017/09/13 at 17:26

    Sengee Sekvv уншаарай

  9. Оюун-Эрдэнэ Э.

    Оюун-Эрдэнэ Э.

    2017/09/13 at 18:10

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *