Эдгээр цэцгийг ажлынхаа ширээн дээрээ тавьснаас хойш стресс гэдэг зүйлийг ор тас мартсан

1

Тасалгааны цэцэг агаар цэвэршүүлээд зогсохгүй сэтгэл санааг сайжруулж, депрессээс ангижруулах мөн толгойн өвчнийг намдаана.

Эдгээр зорилгыг гайхалтай гүйцэтгэж чадах 11 ургамлыг танилцуулж байна. Нийтлэлийн төгсгөлд хортой тасалгааны цэцгийн талаар мэдээлэл бэлдлээ. Эдгээр цэцэгтэй та болгоомжтой хандах ёстойг анхаарна уу.

Мэдрэлийн системийг тайвшруулах

Лаванда – мэдрэлийн системийг дэмжих байгалийн гаралтай антидепрессант, толгойн өвчин намдааж нойргүйдлийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Судалгааны үр дүнгээс харахад: лавандагийн үнэр нь стрессийн үеийн судасны цохилтыг бууруулдаг.

Ашвагандха (физалис)тод өнгийн үрээрээ сэтгэл сэргээж нойргүйдлийг арилгана. Судалгааны явцад архаг стресстэй хүмүүсийн стрессийг 72-79,2%-иар бууруулж байгааг тогтоожээ.

Геран (сарнайн нэг төрөл) сэтгэлийн тайтгарал өгнө. Жирэмсэн эхчүүд оролцсон нэгэн судалгаанаас харахад тэдний түгшүүрийн түвшин буурч байгаагаас гадна уг цэцгийн эфирийн тос төрөх үеийн стрессийг бууруулж байв.

 

Сэтгэл санаа сайжруулах

Гааны үнэр сэтгэл санаа сэргээх, ажлын бүтээмж дээшлүүлэх, ой тогтоомж сайжруулах зэрэг нөлөө үзүүлнэ. Нойргүйдэл, депресс болон ядаргаагаар шаналж буй хүмүүсийг нэгэн судалгаанд оруулахад гааны үнэр үнэртсэний дараа тэдний нойрмоглох, ядаргаа, түгшүүр зэрэг нь багассан болохыг баталжээ. Үүнээс гадна хоолны дуршил нь нэмэгдсэн байна.

Сарнай цэцэг рүү 4 минутын турш харахад л стрессийн хэмжээ буурч, сэтгэл санаа өөдрөг болж байгааг туршилтаар баталжээ.

 

Нойр тэнцвэржүүлэх

Эртний египетчүүд зуун настыг “үхэшгүйн ургамал” гэдэгт итгэж ирсэн бөгөөд муу ёрыг зайлуулдаг гэж үздэг байв. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл зуун наст нь агаарын хорт бодисыг цэвэрлэж хүчилтөрөгчөөр хангадаг, энэ нь нойронд сайнаар нөлөөлдөг болохыг судалгаагаар баталсан. Хулгана дээр хийсэн туршилтаас харахад ой санамжийг нь дээшлүүлж, депрессийг багасгаж байв.

Жасмин сайхан үнэр гаргах бөгөөд айдсын хэмжээг буруулж, нойрны чанарыг дээшлүүлнэ.

 

Ядаргаатай тэмцэх

Орегано – хоолны сайхан амтлагч. Уг ургамал нь кофейний хүчил, карвакрол зэрэг шим тэжээлтэй бодисоор баялаг. Депресс, ядаргаа, тайван бус байдлыг арилгана, мөн хавдар, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Розмарин зөвхөн агаар сайжруулаад зогсохгүй ой санамжинд сайнаар нөлөөлнө (75%-иар нэмэгдүүлнэ). Ядаргаа, айдас дарж цусан дахь кортизолын хэмжээг бууруулснаар нойр сайжирна.

Базилик – линалоолын органик бодис их хэмжээгээр агуулдаг (мэдрэл, зүрх, судасны эрүүл мэндэд нэн тустай бодис). Японы хэсэг эрдэмтдийн хулгана дээр хийсэн судалгаанаас харахад линалоола нь стресс буруулж байв.

Гурван зурааст сансевиерий – толгойн өвчин, нүд аргах зэрэг өвчнийг анагааж чадна. Биеийн ерөнхий байдлыг дээшлүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

 

Биеийн байдалд муугаар нөлөөлөх ургамлууд

  • Ичимтгий мимоза (Mimosa pudica) – хөхтөн амьтны үс унахад нөлөөлдөг мимозин бодис агуулдаг.
  • Цикламен (Cyclamen) – хортой ургамал, ялангуяа амьтанд. Цикламений хортой бодис нь кураред агуулагдах хортой ойролцоо.
  • Кротон (Croton) – тасалгааны уг ургамал нь навчиндаа хор агуулдаг. Хатаасан ч гэсэн хороо гээдэггүй. Дотор муухайрах, гэдэс гүйлгэх зэргээр хордлого илэрнэ.
  • Монстера (Monstera) – шүүс нь арьс түлэх хэмжээний хортой, нүд, хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлнө.
  • Лили (Lilium) – үнэрээс нь шалтгаалан унтлагын өрөөндөө байрлуулж болохгүй, нойргүйдэлд хүргэж мэднэ. Шөнийн цагаар уг цэцэг их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг тул өглөө нь толгойн өвчинтэй босох магадлал өндөр.
12
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. А. Бадка

    А. Бадка

    2017/09/12 at 10:01

    .

  2. Hulan Elbeg

    Hulan Elbeg

    2017/09/12 at 11:58

    Monday Sumiya

  3. Enkhee Sereeter

    Enkhee Sereeter

    2017/09/13 at 09:01

    Mongol neriig ni bicheed uguuch

  4. Chuluun Javzanpagma

    Chuluun Javzanpagma

    2017/09/13 at 20:06

    Надөө

  5. Otgonsaikhan Dagva

    Otgonsaikhan Dagva

    2017/09/14 at 19:17

    Oroin mend biend muu tsetsegni zurag bbal ikh zugeer baa

  6. Tseveenee Tseveenee

    Tseveenee Tseveenee

    2017/09/14 at 22:22

    Хүний биед муугаар нөлөөлдөг цэцгийн зургийг оруулаад өгөөч, харж байж хамгаална шүү дээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *