Бид болзож байсан гэдгийг нь мэддэг ч, хүүхэдтэй гэдгийг нь төдийлөн мэддэггүй 10+ алдартнууд

0

Орчин цагт цахим сүлжээ хөгжиж, шүтэн биширч явдаг алдартнуудынхаа тухай бүхий л мэдээллийг бүрэн дүүрэн авах боломжтой болсон билээ. Гэвч одоогоос ердөө 20 орчим жилийн өмнө алдартнууд хувийн амьдралаа үзэгч, шүтэн бишрэгчиддээ дэлгэхийг хүсдэггүй, харьцангуй хаалттай амьдралтай байсан ажээ. Манай сайт уншигч танд болзож байсан гэдгийг нь мэддэг боловч хүүхэдтэй гэдгийг нь мэддэггүй байсан алдартай хосуудыг танилцуулж байна.

Laurence Fishburne болон Gina Torres

© EAST NEWS

Тэд 2002 онд гэр бүл болж, 2007 онд охин Delilah-гаа өлгийдөн авч Gina Torres-ын өмнөх гэрлэлтээс үлдсэн хүү, охин хоёрын хамтаар ам бүл тавуулаа амьдардаг байсан ч 2018 онд гэрлэлтээ цуцлуулсан билээ.

© Chris Pizzello/Invision/AP/East News

 

Linda Hamilton болон James Cameron

Jeff Kravitz/FilmMagic, Inc

Нэрт найруулагч James Cameron болон Linda Hamilton нар 1991 онд хамтран амьдрах болж, 1993 онд охин Josephine Archer Cameron нь мэндэлж байв. Үүнээс 4 жилийн дараа буюу 1997 онд тэд гэр бүл зохиосон ч 1999 онд харилцаагаа дуусгавар болгосон юм.

 

Kate Beckinsale болон Michael Sheen

© Mary Evans/Allstar/Graham Whitby Boot./East News

1995 онд болзож эхэлсэн Kate Beckinsale, Michael Sheen нар 1999 онд Lily нэртэй охинтой болсон боловч 2002 онд салсан юм. Өдгөө тэд сайн найзын холбоотой хэвээр байдаг ажээ.

© Jordan Strauss/Invision/AP/East News

 

Laurie Metcalf болон Jeff Perry

© ANGELA WEISS/AFP/East News, © Dee Cercone/Everett Collection/East News

Young Sheldon цувралын од Zoe Perry бол жүжигчин Laurie Metcalf болон Jeff Perry нарын төрсөн охин ажээ, Тэд 1983 онд гэр бүл болон хамтран амьдарч байсан ч 1986 онд гэрлэлтээ цуцлуулж, тус тусын замыг хөөx болсон юм.

© FayesVision / WENN.com/agefotostock/East News

 

Kimberly Stewart болон Benicio del Toro

© ASSOCIATED PRESS/East News, © Evan Agostini/Invision/AP/East News

Албан ёсоор болзож байгаагүй боловч Kimberly Stewart болон Benicio del Toro нар 2011 онд Delilah нэртэй охинтой болсон ажээ.

© RF/Coleman-Rayner/EAST NEWS

 

Michelle Williams болон Heath Ledger

© EVERETT COLLECTION/EAST NEWS

2004 онд “Brokeback Mountain” уран сайхны кинонд хамтран ажиллах үедээ Michelle Williams болон Heath Ledger нар танилцаж, болзож эхэлсэн байдаг билээ. Залуу хос удалгүй Matilda нэртэй охинтой болж, охиныхоо загалмайлсан эцгээр Jake Gyllenhaal болон Busy Philipps нарыг нэрлэж байсан юм.

© PacificCoastNews.com/EAST NEWS

 

Meg Ryan болон Dennis Quaid

© EAST NEWS

1991 онд гэр бүл болж, дараа жил нь Jack Quaid нэртэй хүүтэй болж байсан алдартай хос 2001 онд гэрлэлтээ цуцлуулж байжээ. Хожим тэдний хүү Jack Quaid жүжигчин болсон бөгөөд 2012 онд “The Hunger Games” кинонд дүр бүтээж байсан билээ.

© Invision/Invision/East News

 

Frances Fisher болон Clint Eastwood

© ImagePressAgency/face to face/FaceToFace/REPORTER/East News, © Gregorio T. Binuya/Everett Collection/East News

Тэд 1990-ээд онд болзож байсан бөгөөд 1993 онд Francesca охиноо өлгийдөн авч байжээ. Өдгөө Francesca Eastwood загвар өмсөгч, жүжигчин болж “Fargo” болон “Twin Peaks” цувралд дүр бүтээсэн билээ.

© Invision/Invision/East News

 

Vanessa Marcil болон Brian Austin Green

© Byron Purvis/SIPA/EAST NEWS, © Adam Orchon/Sipa USA/East News

1999 онд Vanessa Marcil болон Brian Austin Green нар нэгэн кинонд хамтран ажиллах үедээ танилцан болзож эхэлж байжээ. Тэд 2001 онд сүй тавьж, 2002 онд Kassius Lijah нэртэй хүүтэй болсон ч жилийн дараа тус тусын замаа хөөxөөр шийдсэн байдаг.

© EAST NEWS

 

Helena Christensen болон Norman Reedus

© EAST NEWS

1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үеийн хамгийн алдартай хосуудын нэг болох Helena Christensen болон Norman Reedus нар 1999 онд Mingus Lucien Reedus нэртэй хүүтэй болж байв. Хосууд хожим салсан боловч сайн найзын харилцаатай үлдэж, хүүхдээ хамтдаа өсгөжээ.

© CATUFFE/SIPA/East News

 

Meg Tilly болон Colin Firth

© Anthony Behar/Sipa USA/East News © Anthony Behar/Sipa USA/East News

1989 онд танилцан болзож эхэлсэн хос хоёрын дурлалын харилцаа 5 жил үргэлжилж, Канадын Ванкувер хотод хамтран амьдарч байсан бөгөөд 1990 онд William Joseph нэртэй хүүтэй болж байжээ.

 

Catherine Keener болон Dermot Mulroney

© Mary Evans/ Allstar/Graham Whitby Boot//East News

1990 онд гэр бүл болж байсан тэд 1999 онд Clyde хүүгээ өлгийдөн авч байсан ч 2007 онд харилцаагаа тасалсан юм.

 

Bridget Moynahan болон Tom Brady

© Mary Evans/Allstar/Graham Whitby Boot./East News, © Eric Reichbaum/Everett Collection/East News

Жүжигчин Bridget Moynahan болон мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин Tom Brady нар 2004-2006 оны хооронд болзож байсан билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй 2007 онд хүү John Edward Thomas “Jack” Moynahan-аа төрүүлж байжээ.

Тэднийг хүүхэдтэй гэдгийг та өмнө нь мэддэг байсан уу?

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *