
Орчин үеийн 30 хүрсэн залуучуудын зарим нэг нь дөнгөж ажилд орж амьдралаа өөрөө залгуулдаг эсвэл эцэг эхээсээ тусдаа амьдарч эхэлдэг болжээ. Харин эртний эсвэл дундад зууны үед тэс өөр байв. Зарим нэг нь 10 настайдаа арми удирдаж байсан бол 20 настайдаа дэлхийн талыг эзэлж эзэн хааны сэнтийд заларч байв.
Александр Македоны
Хаан, удирдагч. Түүхэнд дурьдагдах цөөн тооны цэргийн агуу удирдагчдын нэг. 20 настайдаа хаан ширээнд сууж, өөрийн мэдэлд Грек, Персийн эзэнт гүрнийг бүхэлд нь оруулж, Энэтхэгийг эзлэх аян дайндаа мордож байв. Александрын тухайн үед туурийг нь тавьсан хот өнөөдөр ч томоохон хотод тооцогдсоор байгаа. Тэрээр 32 настайдаа өөд болжээ.
Наполеон I Бонапарт
Төрийн эргэлт хийж засаглалыг өөрийн гартаа авсан. Францын засаглалын бүрэн эрхийг гартаа авахдаа тэрээр 30 настай байжээ.
Их Карл
Франкчуудын хаан, Барууны эзэн хаан. Их Карл хэмээн өргөмжлөгдөж эхлэхдээ 21 настай байсан, Пипиндийн эзэнт гүрэн түүний үед Карлонгийн эзэнт гүрэн гэгдэх болсон бөгөөд Европыг хэдэн зуун жилээр удирдсан юм.
Жанна Д`Арк
Францын үндэсний баатар. Бургундууд барьж англичуудад шилжүүлж өгсөн бөгөөд гал дээр шатааж алах цаазаар яллагдсан. Тэр үед тэрээр 19 настай байжээ.
Александр Ярославич Невский
Оросын цэрэг дайны удирдагч, гүнтэн. 1242 онд хамгийн том тулаанаа хийж ялалт байгуулж байсан. Түүхэн судар бичигт дурьдсанаар германчуудтай ширүүн тулаан хийж дайсны цэргүүдийг 7 бээр газар мөсөн замаар араас нь мөшгөж байжээ. Александр уг тулааныг удирдахдаа 22 настай байв.
Август Октавиан
Август Октавиан бол Юлий Цезарын удмын хүн бөгөөд 18 настайдаа эзэн хааны ширээг Цезарь түүнд залгамжлан үлдээснийг мэдэнгүүтээ цэрэг цуглуулж эрхээ эдлэх болсныг зарласан. МЭӨ 44 онд 4 мянган цэрэг цуглуулж Ромыг түрэн эзэрхийлж Марк Антониог төрийн дайсан хэмээн зарлав. 19 настайдаа сенатын бүрэлдэхүүнд багтсан, армийн командлагчаар томилогдсон байв. Ромын эзэнт гүрний анхны эзэн хаан болж чаджээ.
Ганнибал Барка
Карфагенийн цэргийн удирдагч бөгөөд улс төрийн агуу удирдагч. Тэрээр 9 настайдаа Ромын дайсан байх ам тангараг өгсөн бөгөөд үхэн үхтлээ тангарагтаа үнэнч байжээ. 26 настайдаа Испани дахь карфагенийн цэргийн удирдагч болсон. Энэ цагаас хойш тэрээр аян дайнд мордож хоёр жилийн дотор олькад, ваккей, карпетан, сумев овгийг эзэлж газар нутгаа тэлжээ.
Чингис хаан
Монголын эзэнт гүрнийг үндэслэгч, армийн удирдагч эзэн хаан Чингис. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их газар нутгийг эзэлсэн агуу удирдагч. Хэдэн мянган жил өнгөрсөн ч гэсэн Евроазид түүний нэрийг одоо ч дурссаар байна. Мэргэдүүдийг буулгаж авахдаа тэрээр 20 дөнгөж давсан залуу байжээ.
Эрнэн Кортес
Испанийн конкистадор, Мексикийг эзэлж, ацтекуудыг газрын хөрснөөс арчсан. Түүний ачаар европчууд шоколад, ваниль гэгчийг 1520-иод оноос эхлэн мэддэг болсон. 25 насандаа Кубыг эзлэх аянд Диего де Веласкесийн удирдлага дор явж байжээ.








Зочин
2016/08/23 at 11:07
Тэр үед төрөөл шууд ажил хийнэ одоо үед сураад л байна сураад л байна дуусахгүй эх юм нээчихсэн шиг байгаа юм хүн төрөлхөтөн
anhaa
2016/08/23 at 14:53
bat khan orsiig ezlehdee 25 hureegui baisan Khuleg khan bagdadiig ezlehdee 30 hureegui basan shuu
Зочин
2016/08/24 at 01:09
end bg haaduudas ehenh n haan shire zalgaj avsan humuus bn CHINGIS haan bol buur tegees ,hashaas ehelsen tegd ter
So K
2016/08/24 at 14:04
хаанчлал нь ингэж удаан үргэлжилсэн, үргэлжлүүлж чадсан улс гүрэн байхгүйдээ.
Зочин
2016/09/01 at 12:47
Александр Ярославич Невский чинь өөрийн сайндаа баатар болоогүй юм аа. Манай Алтан Ордоны хаант улсын хаан, Зүчийн хүү Бат хаан түүнийг өргөж авсан байдаг. Тэгээд бат хаан Невскийд бүхнийг зааж өгч, өөрөө олон Монгол цэрэг удирдуулсан юм