
Чадварлаг жолоочийг хэд хэдэн шалгуураар тодорхойлдог. Нэгдүгээрт, жолооны ард суугаад өөрөө л явж байвал бусад нь хамаагүй гэж боддоггүй. Хоёрдугаарт, машинаа зогсоолд зөв тавьж чаддаг хүнийг хэлнэ. Бид хүний биеэ зөв авч явах соёлыг тэр дор нь засна гэдэг амаргүй, харин зогсоолд машинаа зөв тавьж сургаж чадах болов уу. Түүнээс гадна машинаа зогсоолд зөв тавьж сурахад хэдхэн л дүрэм баримтлахад хангалттай шүү дээ.
Машинаа зай багатай зогсоолд хэрхэн байрлуулахаа мэдэхгүй эргэлзэж зогсоо жолооч нар хэрвээ тоондоо сайн бол дараах томьёо зөв байрлуулахад туслах юм, өөрөөр хэлбэл машин тавихад хангалттай зай байгаа эсэхийг гаргаж ирэхэд тусална.
R – таны тээврийн хэрэгслийн эргэлтийн радиус, I – дугуйн бааз (автомашины хойд болон урд тэнхлэг хоорондын зай), к – урд дугуйны төвөөс машины хамар хоорондын зай, w – ард нь зогсоолд орох гэж байгаа машины өргөн.
Эсвэл та дараах төлөвлөгөөг шууд хэрэгжүүлж болно. Ухрахын камертай машиныг зогсоолд тавихад ямар ч төвөг байхгүй нь үнэн. Хэрвээ ийм камер байхгүй бол хажуу толиндоо хараад ур чадвараа гаргахаас өөр арга үлдэхгүй.
Бусдын машиныг зурчихгүйхан шиг машинаа зогсоолд зөв тавьж сурах зөвлөмжтэй танилцана уу.
1. Машинаа тавих зогсоол дээр ирээд бага зэрэг урагшилж зогсоно. Таны хойд дугуй урд зогсож байгаа машины арын гупертэй харалдаа байх ёстой. Жолооны хүрдээ замын хашлага руу тултал дараарай.
2. Арын дугуйны төв хэсэг урд зогсож байгаа машины ойр байгаа өнцөгтэй зэрэгцэж очтол ухарсаар байна. Одоо жолооны хүрдээ тэгшлээд арагш үргэлжлүүлэн ухраарай.
3. Хойд талын дугуй урд зогсож байгаа машины арын хэсэгтэй зэрэгцээд очингуут жолооны хүрдээ нөгөө тийш нь дарна.
4. Хэрвээ та төлөвлөгөө ёсоор явж чадсан бол – машинаа унтраагаад хаалгаа хааж машинаасаа гараарай. Дохиоллоо асаахаа мартаж болохгүй. Ингээд өөрийнхөө хийсэн ажлынхаа үр дүнг харж баясаарай.








Tugsbayar Davaakhuu
2018/11/16 at 11:45
Enkhtsetseg Baljinnyam
Ayalguun Bayarsaikhan
2018/11/16 at 11:52
Oogii Oogii ??
Choijilsuren Tomorbaatar
2018/11/16 at 12:16
Хойд дугуй нь эргэдэг юм уу хаашаа юм
Badamsed Surmaajav
2018/11/16 at 12:20
Ene ch bas hevshih estoi zuil shu
М. Лхагвадорж
2018/11/16 at 14:48
Г. Балдандорж
Khongorzul Tsogoo
2018/11/16 at 15:46
Selenge Ganbold nzaa hahaha
Telmen Tegshee
2018/11/16 at 15:56
TB Chubul
Nasa Vanessa Myagmar
2018/11/17 at 05:39
Ingej l tawidag shd
Б. Номин
2018/11/18 at 11:22
Н. Аминаа sain unsh xxa
Зочин
2018/11/18 at 22:58
za sn bna