Таны нөхөр төрөх өрөөнд хажууд чинь хамт байх хэрэгтэй юу?

4

Хүүхэд төрөх– эмэгтэй хүний амьдралын маш сэтгэл догдлуулам мөч. Хуучны цагт төрөх үйл явц эрчүүдээс далд явагддаг байлаа. Мэндэлж буй хүүхдийг зөвхөн эх барих эмч нар л түрүүлж харна, тэд бол хүүхдийн энэ дэлхийд мэндлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлдэг хүмүүс. Өнөөдөр нөхөр нь төрөх өрөөнд байлцах нь жирийн үзэгдэл болжээ, ямартай ч АНУ болон Европын улс орнуудад түгээмэл үзэгдэл болсон.

Эхнэр нь төрөхөд нөхөр хажууд нь байх хэрэгтэй эсэхийг хоёр талаас нь авч үзэхээр шийдсэн юм. Үүний үр дагавар юу байх вэ?

Төрөх үйл явцыг цугтаа даван туулах

Төрөх үйл явцыг цугтаа даван туулах – төрөх өрөөнд эх баригч эмч нараас гадна төрж буй эмэгтэйн ойрын төрөл төрөгсдийн хэн нэг нь байхыг ойлгоно. Ихэвчлэн хүүхдийн эцэг байлцдаг. Туслагчийн гол үүрэг – эмэгтэйг тайвшруулж дэмжих буюу таатай уур амьсгал бий болгоход оршино.

Мэдээж анхны шийдвэрийг эмэгтэй хүн гаргах нь зүйтэй: төрөхөд хэн нэгний тусламж хэрэгтэй юу эсвэл энэ хүнд даалгаврыг ганцаараа давж гарахаар шийдэх үү? Төрөх эмэгтэй хүн болгон өөрөө энэ шийдвэрээ гаргах эрхтэй. Гэхдээ төрөх гэж буй эмэгтэй шийдвэрээ гаргасан ч гэсэн хажууд байх эрэгтэй хүнд ямар нэгэн сөрөг үр дагавар гарах эсэх талаар бодох ёстойг мартаж болохгүй.

Үүнд эрэгтэй хүн төрөлтөнд хэрхэн хандаж байгаагаас шалтгаална. Түүнийг төрөх эмнэлэг рүү хүчээр чирж явж болохгүй нь ойлгомжтой шүү дээ. Нөхөртэйгөө ярьж эцсийн шийдэлд хүрэх хэрэгтэй. Ингээд хариуцлагатай алхам хийхээс өмнө эерэг болон сөрөг талыг нь ярилцацгаая.

 

“Сайн” талууд

1. Нөхөр нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлж болно. Төрөлт гэдэг бол эмэгтэй хүний хувьд – маш том стресс. Энэ үед нь ойр дотны хүн байхад төрж буй эмэгтэйд сэтгэл санааны дэмжлэг болж тайвшруулдаг байна.

2. Эрэгтэй хүн бие махбодийн дэмжлэг үзүүлнэ. Ид базлалт явагдахад цугтаа зөв амьсгалах, иллэг хийж өгөх, алхахад гараас нь түших зэргээр туслалцаа үзүүлдэг байна. Ийм төрлийн тусламж төрж буй эмэгтэйд маш чухал.

3. Төрж байх явцад эх барих эмч нар болон сувилагч нь зарим үед муухай зан авир гаргах тохиолдол байдаг, энэ үед эхнэрээ хамгаалж түүнийг хэн нэгэн гомдоохоос хамгаалж өмөөрнө. Эмч, сувилагч нарын зан авиртай холбоотой таагүй тохиолдол харамсалтай нь маш их байдаг. Төрөхөд хажууд нь байгаа нөхөр ямар эм тариа хэрэглэж байна, хэрхэн харьцаж байгааг хянана. Энэ нь төрж байгаа эмэгтэйг өөрт нь таатай, сэтгэл амар байхад тусалдаг. Яагаад гэвэл төрөлтийн өвдөлтийн үеэр тэр өөрөө бүгдийг хянаж чадахгүй шүү дээ.

4. Төрөлтийг хамтдаа давж гарахад хосуудыг илүү их ойртуулдаг. Энэ үйл явц хосуудын харилцаанд маш их хүчтэй нөлөөлдөг байна. Хосуудыг нэг баг болгоно, нөхөр өөрийгөө хүнд үед хэрэгтэй бөгөөд түшиг болж чадна гэдгээ баталж өгөх боломж болдог.

5. Эр хүн гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ бүрэн ухамсарлахад нь нөлөөлдөг. Төрөхөд оролцож буй нөхрүүд хариуцлагатай эцэг болж чаддаг бөгөөд хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрөөдөг болохыг сэтгэл судлаачид тогтоожээ.

 

“Сөрөг” талууд

1. Эрэгтэй хүний хувьд маш том стресс болно, зарим нэг нь энэхүү сэтгэл санааны дарамтыг тэсвэрлэж чадахгүй ухаан алдах ч тохиолдол байдаг.

2. Эмэгтэй хүнд таагүй бас эвгүй санагдаж болно. Хайртай эрэгтэй хүн өөрийг нь тааламжгүй байдлаар харсанд нь санаа нь их зовдог байна.

3. Төрж байхад нь нөхөр нь эхнэрийнхээ уур, бухимдлыг хүргэж болзошгүй. Эхнэрт нь хүнд бөгөөд өвчин мэдрэгдэж байгаа тул амархан ядарна, ингээд эргэн тойрны хэнд ч уурлаж уцаарладаг. Энэ нь гэр бүлийн цаашдын харилцаанд сөргөөр нөлөөлөх талтай ажээ.

Төрж байгаа явцыг харснаасаа болоод нөхөр нь эхнэрээ хүсэхээ больдог тухай ч хүмүүс ярьдаг. Ийм байж болох талтай л юм, гэхдээ ихэнх тохиолдолд эр нөхөр нь эхнэрийнхээ шахалтаар төрөх өрөөнд орсон тохиолдолд л энэ байдал гарах ажээ. Хэрвээ эр хүн эрс татгалзаж байгаа бол түүнийг төрөх өрөөнд хүчээр оруулах огт хэрэггүйг анхаараарай.

Жишээ нь, нөхөр нь зөвхөн базлалтын үеэр л эхнэртэйгээ цуг байж болно, энэ үеийг тайван өнгөрөхөд нь бие махбодь болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ. Харин хүүхэд мэндлэх хариуцлагатай үед хаалганы цаана гарч болох юм. Энэ үед эхнэр ч дэмжлэг авч чадна, нөхөр ч сэтгэл зүйн бэртэл авахгүй.

Хэрвээ нөхөр нь төрөх үед хажууд байхыг зөвшөөрсөн эсвэл бүр цуг байлгахыг шаардаж байгаа бол төрөлтөнд бэлтгэх сургалтанд цугтаа явахыг зөвлөж байна. Уг сургалтанд төрөлтөөс юу хүлээх, юу хийх ёстой бөгөөд дахин давтагдашгүй онцгой өдрийг хэрхэн даван туулах талаар зааж өгнө. Үнэн хэрэгтээ хосууд бие биедээ итгэж байгаа цагт гэр бүлд хайр дурлал, энх тайван оршино. Төрөлтийг хамтдаа даван туулах – гэр бүлийн хувьд сайхан шийдвэр байх болтугай.

Энэ сэтгэл хөдөлгөм мөчийг цугтаа давж гарснаар та хоёрын гэр бүлийн харилцаа мөнхөд батжина. Эцэг хүн дөнгөж мэндэлсэн үрээ гар дээрээ авах тэр мөч, эхнэрээ хүүхдээ төрүүлэхийн тулд юу даван туулж байгааг харсан эр хүн – энэ мөчүүдийг хэзээ ч мартахгүй. Гэхдээ шийдвэрийг зөвхөн өөрсдөө гаргах хэрэгтэй. Бидний зүгээс гаргах шийдвэрээ сайтар бодохыг л зөвлөнө, цугтаа хувилбаруудыг ярилц, гарах сөрөг болон сайн талуудыг өөрсдийнхөө хувьд үнэлж үзээрэй.

Өнөөдөр төрөлтийн маш олон хувилбарууд байна. Эмэгтэй хүн болгон өөрт тохиромжтой хувилбарыг сонгох эрхтэй болжээ. Тийм учраас орчин үеийн нийгэмд хуучинсаг үзэлд газар үгүй болж. Тиймээс юунаас ч айж зоволгүй шийдвэрээ гарга, зүрх сэтгэлээ чагна. Эх хүн болгон хүүхдэд юу хэрэгтэйг сайн мэдэж байгаа.

Төрөх өрөөнд эр нөхөр нь байх ёстой эсэх талаар та ямар бодолтой явдаг вэ? Өөрийнхөө үзэл бодлыг сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

9
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Byambadorj Saraa

    Byambadorj Saraa

    2018/09/05 at 15:33

    Torj baigaa humuusin er nohor ni hajuud ni hamt baij toruuldeg uls zondoo ih saihan baidag yum shu hamt uilaal bayarlaal eh huuhdee yamar saihan hairlaj baidag gej bodogmj bn ene bol gadaadad bi nevtruulgiig ni bainga uzdeg hamt baih tusam erchuud ehneree mash sain oilgodog yum

  2. Byambadorj Saraa

    Byambadorj Saraa

    2018/09/05 at 15:36

    Huuhdee suvilagch emch nartai zaalgaal gargaj avch huisiig ni haichilj baigaa ni saihan shu mongolchuud maani iimel boloh estoi shu

  3. Gansuren Dorj

    Gansuren Dorj

    2018/09/05 at 15:51

    Manai noxor tomig gargaxad xamt baisan.Torolt gej yu baidgiig oilgosoon.

  4. Unurmaa Dagzal

    Unurmaa Dagzal

    2018/09/05 at 18:13

  5. Unurmaa Dagzal

    Unurmaa Dagzal

    2018/09/05 at 18:18

    Нөхөр нь хажууд нь гарыг нь бариад юм уу ард Талд нь түшээд бж бвал зүгээр урьд талд нь хүүхэд гарахыг харах хэрэггүй бх эр хүнхарах хэрэггүй бх гэж боддог ,манайхан туйлшираад бүгдийг харуулаад бдаг ер нь бол дэмий шүү хүүхэнүүдээ,та нар минь ухаантай ш дээ

  6. Namuun Nami

    Namuun Nami

    2018/09/06 at 13:30

    Үйлсттөгөлдөр Амарсанаа

  7. Amraa Amka

    Amraa Amka

    2018/09/06 at 15:39

    Heregtei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *