Гутал, хөлийн эвгүй үнэрээс хэрхэн салах вэ?

0

Гутал, хөлийн эвгүй үнэр хөлснөөс болж үнэртдэг гэж үзэх хэдий ч хөлс өөрөө ямар ч үнэргүй зүйл. Үнэртэх эвгүй үнэр буюу “шивэр” нь хөлс гадны орчинд байгаа нянтай нийлснээс болж үнэртэнэ. Ихэвчлэн хиймэл материалаар хийсэн гутал богино хугацаанд эвгүй үнэртэж эхэлдэг – агаарын солилцоо муу тул нян үржих таатай орчин болно.

Санаагаар унах хэрэггүй, гутлын эвгүй үнэрийг дарах маш олон арга бий: энэ бол ардын уламжлалт арга бөгөөд маш хямдхан тусна, бас үр дүнтэй. Мөн хөлийн хөлс дарах төрөл бүрийн түрхлэг, цацдаг бодис ч дэлгүүрээр сонголт ихтэй зарагдана. Ингээд эхэлцгээе.

Ариун цэвэр сахих

Гарч байгаа эвгүй үнэрийг дарах нь гарч байгаа шалтгааныг арилгахаас ч хэцүү гэдгийг танд юуны түрүүнд хэлэх хэрэгтэй. Хувийн ариун цэвэр сахих нь нэн тэргүүний асуудал. Хүн өдөр гутлаа тайлах боломжгүй эсвэл тамирчдын хувьд маш ихээр хөлөрдөг тохиолдол байнга гарна.

Гутлыг эвгүй үнэртэхээс хамгаалахын тулд сольдог улавч хийх хэрэгтэй. Орой гэртээ ирээд хэрэглэсэн улавчаа авч цэвэрхэнээр солих, харин гутлаа – сайтар хатааж агаарын солилцоо хийнэ. Ялангуяа үнэртэй улавчууд эвгүй үнэрийг сайн дардаг.

Хэрвээ өдөржингөө ажил дээрээ гутлаа тайлах боломжгүй бас таны хөл ихээр хөлөрдөг бол солих оймс авч явж болно. Аль болох даавуун оймс сонгоно.

 

Гутлын эвгүй үнэрийг дарах уламжлалт арга

Устөрөгчийн хэт исэл. Өөрийн гэсэн үнэргүй, нян устгах шилдэг бодис. Энэ бодисын тусламжтайгаар эвгүй үнэрийг хэрхэн дарах вэ: хөвөнд шингээж гутлын дотор талыг арчина. Илүү ихийг шингээсэн бол хуурай алчууранд шингээж авна. Шөнөдөө хонуулна.

5 шатлалаар үнэлбэл: 5. Эрсдэл: бодисын нөлөөнд зарим нэг даавуу өнгөгүй болох талтай.

Хүнсний сод. Гутлын эвгүй үнэрийг дарахын тулд айл болгоны гал тогоонд байдаг бодисыг хэрэглэнэ. Эвгүй үнэрийг хэрхэн дарах вэ? Содоо гутлын улыг бүрэн далдлахаар цацна. Гуталнаас содоо хэзээ, хэрхэн цэвэрлэх үү? Маш энгийн – нэг хоногийн дараа тоос сорогчоор соруулж авна.

5 шатлалаар үнэлбэл: 4. Энгийн бөгөөд хялбар арга хэдий ч үнэрийг бүхэлд нь арилгаж чадахгүй, ямартай ч жоохон үнэр үлдэнэ. Гэхдээ гутлын үнэр гүн биш бол асуудлыг бүрэн шийдэж чадна.

Эрчүүдийн арга: спирт. Хоёр шатлалтайгаар хийгдэнэ. Нэгдүгээрт, спирттэй хөвөнгөөр гутлын дотрыг сайтар арчина. Хоёрдугаарт – спирттэй хөвөнгөө хамгийн ихээр үнэртэж байгаа тэр хэсэгт үлдээнэ. Спирттэй хөвөн бүрэн хаттал байлгана. Энэ аргыг давтан хийж болно.

5 шатлалаар үнэлбэл: 4. Энэ аргыг ашиглахад спирт төдийлөн их хэмжээгээр орохгүй. Гутлын эвгүй үнэрийг бүрэн арилгаж чадахгүй ч гэлээ нэг хэсэгтээ эвгүй үнэр таныг зовоохгүй.

12-24 цагийн турш хөлдөөх. Хасах хэмд нян үхдэг гэж үзэх үүднээс бол үр дүнтэй, гэхдээ улирлын шинж чанартайг анхаарна уу. Гутлаа гялгар уутанд хийж хөлдөөгчинд байрлуулна. Каучук болон лакан гутал хийх хориотой.

5 шатлалаар үнэлбэл: 3. Багахан эвгүй үнэрийг энэ аргаар арилгаж болно. Өвөл биш л бол, хоол хүнстэйгээ гутал хийгээд байх нь хаашаа ч юм. Энэ аргыг тэр болгон хэрэглэхээс зайлсхийх байх. Хөлдсөн гутал гэсэхийн алдад чийгтэнэ – ийм гутал өмсөх нь эрүүл мэндэд сөрөг үр дагавартай байж болох юм.

Ногоон цай. Тааламжтай үнэртэх ногоон цай. Энэ аргаар хэрхэн эвгүй үнэр арилгах вэ? Гутландаа 2-3 ш дүрдэг ногоон цай хийж хонуулна.

5 шатлалаар дүгнэвэл: 2. Хүрэх гэсэн зорилгодоо хүрч чадахгүй, үүний оронд хөлдөөсөн нь илүү үр дүнтэй. Ногоон цайг харин “шинэ гутлын үнэрийг хэрхэн дарах вэ” гэсэн асуудалд ашиглах нь илүү тохиромжтой.

Хөл, гутлын эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Дээр хэлсэнчлэн, эвгүй үнэр гэдэг бол хөлс, нянгийн нэгдэл гэж ойлгоно. Гарах дүгнэлт маш энгийн: нян болон хөлсний эсрэг арга хэмжээ авах. Мэргэжилтнүүд болон сошиал сүлжээгээр өгч байгаа зөвлөгөөг нэгтгэвэл дараах дүр зураг гарч байна:

Хөлөнд:

  • Тэймурын паста
  • Непотофф крем тос
  • Деоконтроль Спорт дезодорант
  • Формагель

Мөөгөнцрийн эсрэг гутланд хэрэглэх:

  • Микостоп
  • Хлоргексидин 1%
  • Мирамистин
  • Дезавид
17
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ajyyd Magsar

    Ajyyd Magsar

    2017/09/23 at 20:23

    шивэрээсээ салцгаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *