Гадил идсэнийхээ дараа хальсыг нь хэзээ ч бүү хая! Яагаад гэвэл энэ жимсний хальсанд ер бусын олон ач тус бий!

2

Гадил бол кали болон газрын самрын тосоор баялаг жимс юм. Гадилыг идсэний дараа хальсыг нь шууд хогийн саванд хийх үү эсвэл өөр бусад зүйлд ашиглах уу? Та алийг нь сонгодог вэ?

Зарим хүмүүс гадилны хальсны тусламжтай бүтээлчээр сэтгэж чаддаг. Бид танд гадилны хальсыг өөр бусад зүйлсэд ашиглаж болох зарим нэг аргуудыг хүргэж байна. Хүсвэл та өөрөө ч гэсэн гадилны хальсыг хэрэгтэй байдлаар ашиглаж болох шинэ санаа олж болно шүү дээ. Гадилны хальс бидний төсөөлж байснаас ч олон зүйлд ач тустай байдаг.

 

Шүд цайруулах

Зарим зөвлөгөө өгдөг эх сурвалжууд боловсорсон гадилны хальсыг доод хэсгээс нь авч (дээд хэсэг нь биш шүү) жижиглээд шүдээ үрвэл шүдийг цайруулдаг гэсэн байна. Ингэхдээ гадилны хальсны дотор хэсгээр шүдээ 2 минутын турш үрээрэй.

SHUTTERSTOCK

 

Хагарсан өсгийг эмчлэх

Шөнө унтахдаа хагарсан өсгийн дээрээ гадилны хальс тавьж хонуулна. Гадилны хальс хагарсан өсгийн гадаргууг эмчилнэ. Одоогоор энэ арга шинжлэх ухаанаар батлагдаагүй ч гэлээ, та өөрийн биеэр туршиж үзэх бүрэн боломжтой.

REMEDY DAILY

 

Сайн унтаж амрах

Хүн бүр сайн унтаж амрах маш чухал зүйл гэдгийг мэднэ, харин цөөн тооны хүмүүс өөр бодолтой байдаг байх. Тэгвэл гадилны хальс таныг сайн унтаж амрахад тусална. Нэг ёсондоо гадил нь бусад хөнгөн зуушийн адил таныг бүтэн нойртой хонуулна, яагаад гэвэл энэ жимс нь найрлагандаа их хэмжээний кали болон магни зэрэг эрдэс бодисуудыг агуулдаг бөгөөд эдгээр нь булчинг амраадаг байна. Түүгээр ч зогсохгүй гадил идсэнээр унтахад чухал үүрэг гүйцэтгэдэг триптофан болон мелатонин зэрэг гормонуудыг ялгаруулдаг. Сайн унтаж амрахын тулд дараах гадилны жорыг туршиж үзээрэй:

 

Шавьжид хатгуулах эсвэл арьс загатнах үеийн цочролыг намдаах

Шумууланд хатгуулснаар шөнийн турш сэрүүн байхад хүргэдэг. Хэрэв танд ямар нэгэн хэрэг болох зүйл байхгүй бол гадилны хальсаар шавьж хатгасан хэсгийн арьсыг үрж, цочрол болон загатнуулж буй зовиурыг арилгаарай. Энэ аргыг туршиж үзээд бодит үр дүнг мэдрээрэй.

SHUTTERSTOCK

 

Батгыг эмчлэх

Хэрэв та гадилны гайхалтай сайхан үнэрт дуртай бол энэ аргыг туршиж үзэхэд гэмгүй. Гадилны хальсны дотор хэсгээр нүүрээ 5 минутын турш өдөр бүр арчвал танд батганаас салахад тусална.

SHUTTERSTOCK

 

Үүг арилгах

Үү гарсан хэсэгт гадилны хальс тавьж, шөнийн турш боож хононо. 3 долоо хоногийн хугацаанд энэ аргыг туршиж үзээрэй. Хэрэв үр дүнтэй байвал та үүг харлаж, байхгүй болж байгааг анзаарах болно.

SHUTTERSTOCK

 

Өвдөлтийг намдаах

Биеийнхээ өвдөж буй хэсэг дээр гадилны хальсыг тавьж 30 минут байлгавал, өвдөлтийг арилгадаг болохыг зөвлөгөө өгдөг зарим нэг эх сурвалжууд онцолж байна.

SHUTTERSTOCK

 

Бэхний толбыг арилгах

Гарт үүссэн бэхний толбыг арилгахдаа гадилны хальсны дотор талаар нь бэхийг сайтар үрэх хэрэгтэй. Гадилны тос бэхийг арилгах юм.

 

Махыг зөөлрүүлэх

Хоолондоо хэрэглэх махаа зөөлхөн болгохыг хүсэж байна уу? Тэгвэл хэдэн ширхэг гадилны хальсыг махаа буцалгахдаа дээрээс нь хийгээрэй, ингэхдээ махыг болохоос өмнө гадилны хальсыг авах хэрэгтэйг анхаарна уу.

COOKTOP COVE

Бордоо болгох

Гадилны хальс амархан мууддаг тул хөрсөнд хэрэгтэй бордоо болгон ашиглаж болдог байна. Үр дүнд нь хөрс өөрт хэрэгтэй шим тэжээлийг гадилны хальснаас авч чадна.

SHUTTERSTOCK

 

Ургамлын шавьжнаас сэргийлэх

Гадилны хальсыг жижиг хэсгүүд болгож, ургамал эсвэл цэцгийн хөрсөнд хийгээрэй. Ингэснээр хөрсний гадаргууд олон ач тус үзүүлнэ. Тухайлбал зурганд үзүүлсэн шавьжнаас ургамал, цэцгийг хамгаална. Харин гадилны хальсыг бүхэлд нь тавьж болохгүйг анхаараарай, энэ нь сайн гэхээсээ сөрөг нөлөөтэй байдаг – илүү их мэрэгч, хортон шавьжийг өөртөө татна.

SHUTTERSTOCK

 

Гутал өнгөлөх

Гадилыг амтархан идсэнийхээ дараа гадилны хальсны тусламжтай гутлыг цоо шинэ мэт өнгө оруулж болдог. Ингэхдээ гадилны дотор талаар нь гутлаа арчихад л хангалттай. Дараа нь алчуураар үлдсэн бохирдлыг авна. (Зөвлөгөө: илүү ногоон өнгийн гадилаар гутлаа арчвал бага хэмжээний цэвэрлэгээ шаардана.)

SHUTTERSTOCK

 

Тэжээвэр амьтны хоол болгон өгөх

Гадилны хальс дан ганц хүн эсвэл хөрсөнд хэрэгцээтэй зүйл биш, давхар гахай эсвэл тахиа зэрэг тэжээвэр амьтдад хэрэг болох бөгөөд гахайнд өдөр тутам гадилны хальсыг хоол болгон өгч болно.

SHUTTERSTOCK
27
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Suhbaatar Mygmarjav

    Suhbaatar Mygmarjav

    2019/03/11 at 11:38

  2. Suhbaatar Mygmarjav

    Suhbaatar Mygmarjav

    2019/03/11 at 11:38

  3. Төгөө Төгөө

    Төгөө Төгөө

    2019/03/11 at 12:52

    баярлалааа

  4. Ш. Мөнхбаяр

    Ш. Мөнхбаяр

    2019/03/12 at 01:01

    horhoi shavij bolon muudhaas hamgaalsan himiin bodis halisand ni shingesen bdag bolhoor tiimch sain bish bhoo

  5. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/03/13 at 15:14

    Hello Mr / Mrs ??☑️??☑️.

    Need a small Christmas credit to finance the purchase of holiday gifts
    ??????????????????We provide international loans to help all people in difficult financial situation. Our capital will be used to grant loans between $ 7,000 and $ 1,500,000 and more. With an interest rate of 2% per year. Here are some areas of our services:

    – Financial loan
    – Mortgage
    – Investment Loan
    – Automatic loan
    – Redemption of credit
    – Personal loan

    We are available to satisfy our customers within 48 hours of receiving your application form.
    ????????????
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    Waiting for your request.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *