Сошиалын профайл зурагтаа чухам ямар фото сонгож оруулах вэ: сэтгэл зүйчийн өгсөн 8 зөвлөгөө

1

Танд анхны сэтгэгдэл төрүүлэх хоёр дахь боломж гэж үгүй. Тиймээс эдгээр зөвлөгөөг ашиглан найдвартай зүйл хийсэн нь дээр шүү.

Одоо улам олон хүн интернетээр танилцдаг болж байгаа учир тухайн хүний талаарх сэтгэгдэл нь түүний нийгмийн болон бусад сүлжээнд тавьсан нүүр зурагнаас анх бий болдог болсон байна. Гэхдээ нэг хүний янз бүрийн зураг нь хүнд олон өөр өөр сэтгэгдэл төрүүлдэг билээ. Принстоны их сургуулийн сэтгэл зүйн ухааны доктор Александр Тодоров (Alexander Todorov) нь үүнийг хэд хэдэн туршилтаар баталсан байна. Нэгэн туршилтын үеэр сайн дурын нэг хүнийг янз бүрийн байрлалаар зургийг нь авч бусад хүмүүсийг энэ зургаар тухайн хүнийг үнэлэхийг хүссэн ба оюун ухаан, найдвартай байдал, сэтгэл татам байдал зэргээр үнэлэх хэрэгтэй байв. Үнэлгээ нь маш олон янз байлаа.

Эдгээр туршилтын дараа хүмүүс өөрийгөө бусдад сайн сайхан харагдуулахын тулд яаж зургаа авахуулах хэрэгтэй тухай асууж эхэлсэн байна. Хариулт өгөхийн тулд бас нэг туршилт явуулсан нь: танилцах сайтаас хамгийн өндөр болон хамгийн муу үнэлгээ авсан зургуудыг сонгож тэдгээрийн тэрхүү үнэлгээг авсан зүй тогтлыг судалж үзжээ. Чухам энэхүү ажиглалтын үр дүнд зөв зураг авахуулах талаарх доорх зөвлөгөөнүүд бүрэлдэн тогтсон юм.

1. Нүүрээ нууж болохгүй

Нүдний шил гэдэг бол сайхан гоёл боловч хэрвээ та шинээр танилцах эсрэг хүйстэн хайж байгаа бол үүнийгээ зургандаа оруулаагүй нь дээр. Танилцах үед харааны контакт чухал бөгөөд зургийн хувьд ч гэсэн ялгаагүй. Өөд өөдөөсөө харах үед хүний биед окситоцин хэмээх хүн хүндээ найдах даавар ялгардаг байна. Энэ даавар нь хүнийг нэгэндээ итгэх, хоорондын харилцаа бий болгох хүсэл бий болгож нэг нэгнийгээ илүү сайн мэдэхийг хүсэх хүсэл төрүүлнэ. Харин нүд шилний цаана нуугдсан байх үед тархи ямар ч импульс мэдрэхгүй. Танилцах гэсэн хүсэлтэй хүн ч цөөн байх болно.

Муу

Сайн

 

2. Дуран руу эгц хар

Хүн хажуугаасаа авахуулах үед илүү дур булаам байдаг. Гэхдээ хүний өөдөөс харсан зураг, тэнийсэн мөр нь хүнийг хүндэлж байгаа мэт сэтгэгдлийг дотоод сэтгэлд нь төрүүлдэг байна. Ийм хүнийг бид хүнд анхааралтай ханддаг хүн гэж ярьдаг. Бодит амьдрал дахь харилцааг бодоод үз. Харилцан ярилцах үед хүн тань руу эгц өөдөөс чинь хараад ярьж байх сайхан байдаг билээ. Харин хаалттай байрлалтай байвал тэр хүнтэй харьцахад таагүй байгаа мэт сэтгэгдэл төрнө.

Муу

Сайн

 

3. Арын фонд анхаарах хэрэгтэй

Хүмүүс зөвхөн таны байрлал, байгалиас заяасан зүйлийг тань харах төдийгүй мөн арын фоныг ч бас анзаардаг байна. Зөвхөн сайхан царай зүс анхаарал татахад хангалтгүй юм. Зураг ямар нэг утга учир, түүхтэй байх ёстой. Мөн наран шарлагын газар, уул, ресторан зэрэг нь таны сонирхлыг давхар илтгэж өгнө. Зургийг тань хараад л танилцах гэж оролдох хэрэгтэй юу үгүй юу гэдэг нь ойлгомжтой болно.

Муу

Сайн

 

4. Инээ

Инээмсэглэж буй хүний зураг илүү анхаарал татдаг. Тийм хүмүүсийг бид нээлттэй, баяр баясгалантай гэж харна. Тийм хүмүүстэй танилцаж, тэрхүү жаргалаас нь хуваалцах хүсэл төрнө. Тиймээс инээж чаддаг байх хэрэгтэй. Эмэгтэй хүний хувьд бодит, бүх л шүдээ ил гаргасан инээмсэглэл байх хэрэгтэй бол эрчүүдийн хувьд арай даруухан нь дээр.

Эмэгтэйчүүдийн хувьд

Муу

Сайн

Эрчүүдийн хувьд

Муу

Сайн

 

5. Гараа ил гарга

Гар гэдэг хүний итгэлийн нэг хэмжүүр. Хэрвээ хүн зураг дээр гараа гаргасан байвал бид өөрийн мэдэлгүй тэр хүнийг итгэж болох хүн гэж боддог байна. Мөн ил гарсан гар хараад тэр хүнийг аюулгүй, нээлттэй, хүнд муу юм хийхээргүй гэж бодох болно.

Муу

Сайн

 

6. Зөвхөн эмэгтэйчүүдэд: Мэрилин Монрогоос жишээ ав

Мэрилин Монрог эмэгтэй хүний шинж төрхийг дээд зэргээр эзэмшсэн хүн гэдэг. Бага зэрэг аальгүйтсэн харц нь олон эрчүүдийн сэтгэлийг хөдөлгөнө. Хэрвээ зургийг тань хараад л танд дурлуулахыг хүсэж байвал яг л Мэрилины зураг шиг зураг авахуул. Толгойгоо бага зэрэг гилжийлгэж, нүдээ үл ялиг нууна. Харц сормуусны завсраар нилээд дээрээс байх ёстой. Уруулаа багахан нээж, хүзүүгээ ил гарга. Ил харагдах хүзүү эрчүүдийн сэтгэлийг ихэд догдлуулдаг билээ. “Who Framed Roger Rabbit” киноны Жессикаг санаж байна уу?

 

7. Зөвхөн эрчүүдэд: өөрийгөө харуул

“Зураг авахуулж байхдаа би ингэдэггүй гэж үү?” гэж та бодож магадгүй. Үүнийг чинь бас ойлгож байна. Гэхдээ зөвхөн сүрлэг харц, мундаг сахал тань харагдах биш та өөрөө бүтнээрээ харагдах хэрэгтэй юм. Бүтэн биеэрээ гарсан эрэгтэй хүний зурганд эмэгтэйчүүд их дуртай. Мөн богино ханцуйтай цамц өмссөн, гар нь ил харагдаж байгаа зургийг ч гэсэн эмэгтэйчүүд өндрөөр үнэлдэг байна.

Муу

Сайн

 

8. Итгэлтэй байдал тань харагдах ёстой

Өөртөө итгэлтэй байдал тань зураг дээр шууд л харагдана. Чухам энэ нь л хүнийг хамгийн их татдаг бөгөөд бүх л хүн өөрөө өөртөө эзэн хүнтэй танилцахыг өөрийн мэдэлгүй дотроо бодож явдаг байна. Хүний янз бүрийн зовсон байдал, бусдын бэрхшээлийг ойлгож, түүнд орооцолдох сонирхолтой хүн гэж үгүй болохоор аргагүй юм.

Өөртөө итгэлтэй хүмүүс үргэлж нуруу эгц байдаг байна. Харц нээлттэй, гар нь ихэнхдээ толгойн ард байх ба ийм зураг хараад та тухайн хүнд ямар ч санаа зовох зүйл үгүйг харах болно.

8
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *