Эрүүл, идэвхтэй амьдралыг эрхэмлэгчдийн нэг өдрийг онцолж байна

0

“Herbalife Nutrition” компани өнгөрсөн бямба гараг буюу зургадугаар сарын 30-нд гишүүд, дэмжигчиддээ болон олон нийтэд зориулан “Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийн өдөрлөг”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд зохион байгууллаа.

Тус компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Г.Дэнзэн “Энэхүү “Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийн өдөрлөг”-ийг манай фитнес зөвлөх Б.Галбадрахын санаачилснаар зохион байгуулж байна. Бид энэ арга хэмжээгээрээ эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмждэг, сонирхдог хүмүүсийг нэгтгэх, бие биетэйгээ мэдээлэл солилцох, танилцах, дуртай спортынхоо тухай дэлгэрэнгүй мэдээллийг газар дээрээс нь авах боломжийг бүрдүүлэх зорилготойгоор хийж байна” гэлээ.

Нартай, хуртай эхэлсэн тус өдөрлөгөөр хүмүүс олон төрлийн спортын үзүүлбэрийг үзэж, сонирхсон спортынхоо тухай дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг авсан юм. Хамгийн гол нь тухайн спортыг өөрийн биеэр туршиж, хийж үзсэнээрээ онцгой байв. Уг арга хэмжээний үеэр туялзуур сэлэм, кросс фит, зумба бүжиг, йога, бодибилдинг, хөлбөмбөгийн тухай мэдээлэл, зөвлөгөөг өгсөн юм. Тодруулбал, “УБ Фенсинг” клуб, “Монголын бодибилдинг фитнесс”-ийн холбоо, “Нараа” йога, “УБ Кросс фит”, “Пийс дэнс студио”, “Эрчим” хөлбөмбөгийн баг гэсэн зургаан төрлийн спортын байгууллагын төлөөлөгчид оролцож, олон нийтэд үзүүлбэрээ үзүүлсэн. Мөн энэ үеэр “бабл” хөлбөмбөгийн хөгжөөнт тэмцээн зохиогдож өндөрлөсөн юм.

Өдөрлөгийн нээлтийн дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цугларсан хүмүүс фитнес зөвлөх Б.Галбадрахын зааварчилгаагаар бие халаалтын дасгалыг, хэмнэлтэй цоглог хөгжим сонсонгоо эрч хүчтэйгээр хийж, дараа дараагийн спортыг хийж турших үйл ажиллагаандаа биеэ бэлдэцгээсэн. Тэд хурд, биеийн хүчний хослол болсон кросс фитээр хичээлэж, биеийн уян хатан байдлыг хадгалах зумба бүжгийн хэмнэлд бүжиж, эрхэмсэг, тансаг байдлыг цогцлоосон туялзуур сэлмээр “тулалдсан” билээ. Мөн сэтгэл санаа, биеийг нэг цэгт огтлолцуулах йога хийн тайвширч, хурд, авхаалжаа сорихын зэрэгцээ инээд бялхсан “бабл” хөлбөмбөг тоглож амралтын өдрийн амтыг эрүүл, идэвхтэй хөдөлгөөн, хэрэгцээт мэдээллээр нэмж чадсан юм. Ингээд “Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийн өдөрлөг”-ийн фото сурвалжлагыг хүлээн авна уу.

3
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *