Дэлхийн хамгийн аймшигтай 13 занданшуулсан шарил

1

Бид аймшгийн кинон дээрээс занданшуулсан шарил амилан босож, хүн төрөлхтөн рүү дайрч байгааг бишгүйдээ хардаг. Үхэгсэд амилж байгаа тухай нь хэзээнээс нааш хүн төрөлхтний төсөөлөлд оршсоор ирсэн. Гэвч үнэн хэрэгтээ занданшуулсан шарилд аймшигтай зүйл үгүй бөгөөд харин ч археологийн ер бусын үнэ цэнэтэй олдвор болдог. Дараах 13 занданшуулсан шарил нь бидний үеийг хүртэл хадгалагдан үлдсэн орчин үеийн археологийн өндөр ач холбогдолтой олдворууд юм. Хэдэн зуугаас хэдэн мянган жил хадгалагдаж ирсэн эдгээр занданшуулсан шарилнууд нь эрт цаг руу өнгийх цонх болж байгаа аж. Эдгээр занданшуулсан шарилнууд эрт цагийн аж амьдрал, соёл, хооллолт, бие физиологийн онцлог зэргийн талаарх маш сонирхолтой мэдээллийг бидэнд өгч байгаа юм.

1. Гуанажуатогийн занданшуулсан шарилнууд

Мексикийн энэ музей дэлхийн хамгийн ер бусын музейн нэг бөгөөд энд 1865-1958 онуудад малтаж гаргасан 111 занданшуулсан шарил хадгалагддаг. Мексикийн хамгийн алдартай аялал жуулчлалын үзмэрүүдийн нэг болох энэхүү музейг үзэхээр жил бүр хэдэн мянган жуулчид ирдэг байна.

2. Гринландын занданшуулсан хүүгийн шарил


Qilakitsoq бол Гринландын баруун өмнөд хэсэгт орших археологийн дурсгалт газар. 1972 онд энэ газраас 8 занданшуулсан шарил олсон бөгөөд энэхүү эртний эскимосчуудын занданшуулсан шарилын 4 нь одоо Гринландын үндэсний музейд хадгалагдаж буй.

3. 2 настай Розалия Ломбардогийн занданшуулсан шарил


1918 оны 12-р сарын 13-нд Италийн Палермо хотод төрсөн энэ охин 1920 оны 12-р сарын 6-ны өдөр уушгины үрэвслийн улмаас нас барсан байна. Охины эцэг Марио Ломбардо маш их гашуудаж, химийн профессор Алфредо Салафияд хандаж охиныг нь занданшуулж өгөхийг хүссэн байна.

4. Жуанитагийн занданшуулсан шарил


1450-1480 оны хооронд Инкагийн бурхдад өргөл болгон хөнөөгдсөн энэ занданшуулсан шарил 11-15 насны охины шарил бөгөөд маш сайн хадгалагдан үлдсэн гэдгээрээ үнэхээр үнэ цэнэтэй олдвор гэнэ. Перугийн өмнөд хэсэг дэх Андын нурууны мөнх цэвдэг охины шарилыг гайхалтай сайнаар нь хадгалан үлдээжээ.

5. Германы хөлөг баатар Christian Friedrich von Kahlbutz


1651-1702 онуудад амьдарч байсан Германы хөлөг баатрын шарил өнөө цагт хадгалагдан үлдсэн хамгийн сайн хадгалалттай шарилнуудын нэг юм. Энэ шарил өдгөө аялал жуулчлалын томоохон үзмэр болсон байна.

6. Египетийн фараоны занданшуулсан шарил


Египетийн эзэнт гүрний хамгийн алдартай, хамгийн хүчирхэг, хамгийн агуу фараон гэгддэг Ramesses II христийн тооллын өмнөх 1213 онд нас барсан. Каир хотын Египетийн музейд хадгалагдаж буй энэ занданшуулсан шарилнаас үзэхэд тэрээр 1,7 м өндөртэй, монхор хамартай, хурц эрүүтэй нэгэн байжээ.

7. Skrydstrup-ын охин


1935 онд Данийн Skrydstrup хотын ойролцоогоос олдсон 18-19 насны охины шарил нь хүрлийн үеийн олдвор юм. Урт шаргал үстэй өндөр гоолиг охины үсийг нарийн төвөгтэй засалтаар зассан байсан ба түүний үнэтэй хувцас, гоёл чимэглэл сэлт нь дээдсийн гэр бүлийн гишүүн гэдгийг нь харуулжээ. Царс модон австай түүний шарил маш сайн хадгалагдаж үлдсэн байна.

8. Otzi


Христийн тооллын 3300 орчим оны үед амьдарч байсан хүний энэхүү занданшуулсан шарил 1991 онд Австри, Италийн хилийн зааг дээрээс олджээ. Европын хамгийн эртний байгалийн занданшуулсан энэ шарилыг Otzi the Iceman ч гэж нэрлэдэг. Одоо Италийн Өмнөд Тиролийн археологийн музейд хадгалагддаг.

9. Yde-гийн охин


Нидерландын Yde суурингийн ойролцоогоос хүлэрт намган дундаас олдсон өсвөр насны охины энэ шарил 1897 онд олджээ. Ноосон нөмрөгөөр ороосон охины шарилын хүзүүнд сүлжмэл ноосон гогцоо байгаа нь түүнийг шийтгүүлсэн эсвэл өргөл болгосон гэдгийг гэрчилдэг.

10. Rendswuhren-ы хүн


1871 онд Германы Киль хотын орчмоос олдсон энэ шарилыг христийн тооллын өмнөх 100-аад оны үед амьдарч байсан гэж тогтоожээ. 40-50 насны энэ хүн толгойдоо цохиулсны улмаас нас барсан гэнэ.

11. Египетийн фараон Seti I-ийн занданшуулсан булш


Египетийн 19 дэх шинэ хаант улсын фараон Seti I-ийн булш 1881 онд олдсон. Христийн тооллын өмнөх 1290-1279 онд Египетийг захирч байсан энэ фараоны шарилыг тусгайлан бэлтгэсэн бунханд оршуулсан байжээ.

12. Алтайн гүнж


1993 онд Сибирийн баруун өмнөд хэсэг дэх Ukok тавцангаас олсон энэхүү шарилыг Алтайн гүнжээс гадна Укокын гүнж гэж нэрлэдэг. Христийн тооллын 5-р зууны үеэс хойш өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн энэ занданшуулсан шарил Оросын археологийн олдворуудын хамгийн ач холбогдолтойд тооцогддог. Гар дээрээ олон тооны шивээстэй энэ шарилын хувцас нь торгон цамц, ноосон банзал, эсгий оймс, хүрэм болон хиймэл үстэй. Бүх хувцаснууд нь маш өндөр чанартай хийгдсэн нь 25 орчим насны энэ эмэгтэйг дээдсийн гаралтай байсныг харуулдаг.

13. Инка омгийн хөлдүү охин


1999 онд Аргентины уулын орой дээрээс олдсон энэхүү шарил 14-15 насны охин байсан ба 500 орчим жилийн өмнө тахил болгон өргөгджээ. Түүнтэй хамт өөр хоёр хүүхдийн шарил олдсон бөгөөд тэднийг гоо үзэсгэлэнтэй учир бурхдын тахиж, өргөл болгосон нь энэ юм байна.

20
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oyuna

    2014/04/15 at 17:47

    Mash ix huch hodolmor ymao humuse gj suut uhantangud ymda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *