Эрүүл, зөв хоолны дэглэмтэй холбоотой 10 том төөрөгдөл

3

Эрүүл зөв хооллохоор шийдэж эхэлсэн хүмүүс өөрийн зорилгодоо хүрч чадахгүй байх тохиолдол бий. Магадгүй зөв хооллох стратеги боловсруулж, зөв шийдвэр гаргасан гэсэн хатуу итгэл нь үүнтэй холбоотой байж болох юм. Бидний эрүүл хүнс гэж ойлгодог олон хүнс нь бодит байдал дээрээ тийм биш байдаг байна. Ингээд зөв хооллохтой холбоотой 10 том төөрөгдлийг нэгмөсөн арилгая.

Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг нь дэмжиж, эрүүл энх байхтай холбоотой зарим нэг мэдлэгийг та бүхэнд сонирхуулъя.

1. Органик хүнс сонгоцгооё

Органик хүнс нь жирийн хүнстэй харьцуулахад ашигтай, аюулгүй зүйл. Гэхдээ үүнийг баталсан шинжлэх ухааны баталгаа үгүй. Ийм бүтээгдэхүүн тарих үедээ синтетик пестицид ашигладаггүй. Оронд нь натурал пестицид ашиглах ба үүний хүний биед нөлөөлөх нөлөө нь бага судлагдсан билээ.

Үүнээс гадна шошго дээр бичигдсэн “эко” гэсэн үг нь тэр болгон эрүүл хүнс гэсэн үг биш юм. Заримдаа энэ нь борлуулалтаа нэмэгдүүлэх гэсэн маркетингийн үйл ажиллагаа байдаг. Ийм бүтээгдэхүүн худалдан авахдаа орц, гарал үүсэл, харагдах байдлыг нь маш сайн анхаарах хэрэгтэй.

 

2. Глютен буюу нийлмэл уураггүй хүнс сонгоё

Сүүлийн үед глютен бүхий хүнсийг аюултай, хортой гэж үзэх болж. Үнэхээр зарим нэг хүн энэ нийлмэл уураггүй хүнс хэрэглэх шаардлагатай болдог ба эдгээр хүмүүс нь целиакия хэмээх оноштой хүмүүс юм. Гэвч ийм оноштой хүмүүс нь ердөө л 1%-ийг эзэлдэг байна.

Үүнээс бусад нөхцөлд биеийн байдлаа сайжруулахын тулд нийлмэл уургаас татгалзсаны ач холбогдол гэх зүйл шинжлэх ухаанаар нотлогдоогүй юм. Харин ч эсрэгээрээ буюу сүүлийн үеийн судалгаагаар бодит бус шалтгаанаар, бүхэл үрээс татгалзах замаар нийлмэл уургаас татгалзах нь зүрх судасны өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

 

3. Өөх тосгүй хүнс худалдаж авцгаая

Зөв, эрүүл амьдрахын тулд олон хүн өөх тосгүй хүнс хэрэглэдэг. Энэхүү өөх тосыг өөр бусад амт нэмэгдүүлэгч зүйлээр орлуулдаг гэдгийг тэр болгон хүн мэддэггүй. Жишээ нь сахар нэмэх, амтат нэмэлтүүд, транс тостой тогтворжуулагч зэрэг эрүүл мэндэд хортой бодис нэмэх замаар гэх мэт.

Хэвийн хэмжээний өөх тостой хүнс нь зөв болон тэнцвэртэй хооллолтонд чухал хэрэгтэй юм. Өөх тосыг зөвхөн эмнэлгийн дүгнэлтээр хүнснээсээ хасна. Бусад нөхцөлд өөх тосны эзлэх хувийг багасгахад л хангалттай.

 

4. Жимсний сок уух

Жимсний сок нь маш их хэмжээний сахар агуулах боловч хүнсний ширхэглэг байдаггүй. Энэ нь хоол идэх дур нэмэгдүүлж, илүүдэл жинтэй болгох эрсдэлтэй. Ийм сок нь цангаа болон өлсгөлөн дарахгүй. Үүгээрээ хийжүүлсэн ундаанаас ялгарах зүйл бага билээ.

Үүний оронд жимс болон устай жимс хэрэглэх хэрэгтэй.

 

5. Энергийн хүнс ба шоколадтай чихэр идэх

Ийм хүнс нь хурдан хооллоход их таардаг. Дэлгүүрийн эрүүл хүнс, хоолны дэглэм барих тасагт зарна. Гэхдээ энэ нь тийм их ашигтай эд үү? Ихэнх ийм хүнсэнд сахар, шоколад, чихэр, хиймэл амтлагч болон бусад нэмэлтүүд байдаг. Сахарын орцоороо жирийн чихрээс юугаараа ч ялгарахгүй. Харин калорийн хэмжээгээр бүтэн хоолтой дүйнэ.

Илүү цаг зарахаасаа залхууралгүй эрүүл, зөв хоол ид. Амттан идмээр байгаа бол бага зэргийн хар шоколад таны биед ашигтай билээ.

 

6. Хатаасан жимс идэх

Хатаасан жимсний ашигтай болон хортой тал нь түүнийг хэрхэн хатааж бэлтгэснээс хамаарна. Үйлдвэрлэгчид жимсээ хатаахын өмнө химийн бодисоор боловсруулах ба энэ нь хадгалах хугацааг уртасгах боловч мөн төдий хэмжээгээр ашигтай чанарыг нь багасгана. Гэртээ бэлдсэн хатаасан жимс илүү сайн юм. Дэлгүүрээс авах бол элдэв гялалзсан зүйлгүй, хатуу, гаднаас нь харахад  даруухан хатаасан жимс аваарай.

 

7. Бор хальстай өндөг авах

Удаан хугацааны турш бор хальстай өндөг илүү ашигтай гэсэн яриа хүчтэй байсан билээ. Гэвч өндөгний хэмжээ, өнгө тахианыхаа үүлдрээс хамаардаг. Өндөгний шараар тэр тахиа юу идсэнийг тодорхойлж болно. Өндөг сонгох хамгийн гол нөхцөл нь – хадгалсан нөхцөл, гадаад төрх юм. Хамгийн аюулгүй хувилбар нь хөргөгчинд хадгалж байсан, ямар нэг хагархай, сэвгүй өндөг билээ.

 

8. Спортын ундаа уух

Спорт болон эрүүл амьдрах хэв шинж хоёр хоорондоо нягт холбоотой болохоор спортын ундааг биед ашигтай гэж ойлгодог. Гэвч спортын ундаанд амтат хийжүүлсэн ус, эрдэнэ шишийн сироп, хүнсний нэмэлтүүд, будагч бодис ордог байна.

Спортын ундаа үйлдвэрлэгч нар ундаагаа бэлтгэлийн үеэр уухыг зөвлөдөг. Энэ нь цангаа тайлахгүй бөгөөд хүчний дасгалын үр дүнг бууруулна. Гарах гарц нь спортын ундааг өөрөө хийх юм.

 

9. Импортын хүнс худалдан авах

Олон хүнд гадаадын хүнс дотоодынхоос илүү гэсэн ойлголт байдаг. Заримдаа үнэн, заримдаа худал. Жишээ нь улирлын шинжтэй дотоодын хүнс нь гадаадаас авчирснаас илүү биед ашигтай байдаг. Нутгийн талбайд, жирийн нөхцөлд тарьж ургуулан зарахаар авчирсан алим нь гадаадын, хол замыг туулахын тулд химийн бодисоор боловсруулсан алимнаас илүү ашигтай, хэрэгтэй билээ. Мэдээж импортын хүнснээс ашигтай зүйл байх ба худалдан авахын өмнө хадгалах хугацаа, орц, үйлдвэрлэгч, худалдан борлуулагч нарт анхаарал хандуулаарай.

 

10. Гранол худалдан авах

Гранолын тухай (буудай болон бусад амуу, самар, үзэм … гэх мэтийн холимог) шуугиан нь маркетеруудын хийсэн ажил юм. Эслэг болон төмөр ихтэй ч сахарын хэмжээ их, ашигтай нь эргэлзээтэй тос зэрэг нь энэ хүнсийг ашиггүй болгож байгаа юм. Мэдээж худалдаанд энэ бүхнийг болох хэмжээгээр багасгасан гранол байх ба худалдан авахдаа орцыг нь анхаарах хэрэгтэй.

Ер нь энд таны өөрийн гараар хийсэн зүйл л хамгийн сайн гэсэн дүрэм үйлчилнэ. Тиймээс хэрэгтэй хүнсээ тусад нь авч өөрөө гранол хийх нь ашигтай.

12
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *