Халамжтай эцэг эх энэ 8 үгийг өдөр болгон хүүхдэдээ хэлдэг! Ингэж байж л хүчтэй хувь хүн болгон өсгөж чадна

4

Хүүхдийн хүмүүжилд шалгарсан ганц арга гэж байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ хүүхэд өдөр болгон сонсож байх ёстой хэд хэдэн үг байх ажээ. Эдгээр үг нь хүүхэд, эцэг эхийн харилцааг бататгаад зогсохгүй хүүхдийг өөртөө итгэлтэй хүн болгон хүмүүжүүлэхэд нөлөөлдөг байна. Та л энэ үгийг хэлэхгүй юм бол таны хүүхдэд өөр хэн хэлэх билээ?

Хүүхдүүд эцэг эхээсээ ямар үг сонсохыг хүсдэг бөгөөд хүмүүжилд нь хэрхэн нөлөөлдгийг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

 

Хүүхдэд ямар үг хэлэх вэ?

1. “Бүх зүйл хэвийн, чи дахиад нэг оролдоод үз дээ”

Ямар нэгэн зүйл нь бүтэлгүй болбол хүүхдэдээ ингэж хэлээрэй. Амжилтгүй байх – амьдралд тохиолдох зүйл гэдгийг тэр ойлгоно. Хамгийн чухал нь амжилтгүй боллоо гээд хаашаа ч зугтааж болохгүйг ойлгуул. Ингэж ойлгуулж чадвал хүүхдийг дайчин, хичээнгүй болгож хүмүүжүүлнэ. Хүүхдэд сургаал айлдахын оронд ингэж л хэл. Тэр юм болгонд суралцаж л байгаа шүү дээ.

 

2. “… чамд баярлалаа”

Хүүхдийн хийсэн болгонд баярлаж талархаж байгаарай. Бага наснаас нь л эхэлнэ. Таныг баярлаж талархах тоолонд түүнд зуршил болон сууж байгаа, нэг өдөр тэр танд баярлаж талархаж байгааг та анзаарна. Бусдыг хүндэлж сургах юм.

 

3. “Би чамаар бахархаж байна”

Түүгээр ямар их бахархаж байгааг хэлж байгаарай. Хүүхэд бие даан ямар нэгэн зүйл хийсэн эсвэл ямар нэгэн санаачлага гаргасан болгонд нь энэ үгийг хэлнэ. Өөртөө итгэлтэй болж өсөхөд нь нөлөөлнө.

 

4. “Чи бол онцгой”

Ингэж хэлж байгааг тань сонссон хүүхэд аав ээжийнхээ хайрыг илүү сайн мэдэрч ойлгодог. Хүүхэд бага байхаасаа л өөрийгөө онцгой, давтагдашгүй гэдгийг ухаарах ёстой. Энэ ойлголт түүний хувьд маш чухал.

 

5. “Чи чадна гэдгийг би мэдэж байна”

Ямар нэгэн шинэ зүйлтэй эсвэл бэрхшээлтэй тулгарах үед хүүхдэд энэ үгийг хэлэх хэрэгтэй. Өөртөө бат итгэлтэй болж амьдралдаа эргэлзэх эргэлзээгүй болж хүмүүжнэ.

 

6. “Чи минь байгаад би маш их талархаж явдаг”

Хүүхэд энэ үгийг сонсож байх хэрэгтэй. Таны амьдралын төв гэдгийг тэр ухаарч яваг. Энэ үг та хоёрын хооронд гүн гүнзгий харилцаа тогтоож чадна.

 

7. “Би чамайг санаж байна”

Богино хугацаагаар хол байсан ч хамаагүй хүүхдэдээ ингэж хэлж байгаарай. Цуг биш байхдаа ч түүний тухай бодож явдгийг тэр мэдэг. Тэр энэ мэдрэмжийг мэдрэх ёстой.

 

8. “Би чамд хайртай”

Энэ үгийг хэллээ гээд хэзээ ч илүүдэхгүй, олон болохгүй. Өдөр болгон хэлж байгаарай. Хүүхдүүд өөрийгөө хайрлуулж байгааг мэдрэхдээ сэтгэл санаа нь тайван байдаг. Том болж амьдралдаа алдаа хийсэн ч хамаагүй эцэг эх нь хайрлаж байгааг тэд мэдэж байх ёстой. Заримдаа энэ л үг тэдэнд их дутагддаг байна.

Хүүхдэдээ эдгээр үгийг хэлэхийг хичээ. Тэр хэдэн настай байх нь хамаагүй, 3-тай юу 33-тай юу хамаагүй – эдгээр үгс тэдэнд маш чухал. 33-тай том залуу болсон ч гэсэн сэтгэлдээ таны л хүүхэд байгаа, тэд эцэг эхээсээ сэтгэлийн сайхан үг сонсоход ямар их баярлана гэж бодно.

Хүүхдүүддээ та сайхан үг хэр их хэлдэг вэ? Сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

147
ГоёГоё
34
ХөөрхөнХөөрхөн
14
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Д. Лхагва

    Д. Лхагва

    2018/01/03 at 11:23

    ЯМАР ҮГ ЮМ БЭ

  2. Д. Лхагва

    Д. Лхагва

    2018/01/03 at 11:23

    ЯМАР ҮГ ЮМ БЭ

  3. Зочин

    2018/01/03 at 11:40

    bicheetei bgaag haraghgui bnu

  4. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2018/01/03 at 13:43

    Algaa Munhbat

  5. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2018/01/03 at 13:43

    Algaa Munhbat

  6. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2018/01/03 at 13:43

    Algaa Munhbat

  7. Greibel Battuya

    Greibel Battuya

    2018/01/03 at 15:03

    Ulziibayar Ganbaatar

  8. Greibel Battuya

    Greibel Battuya

    2018/01/03 at 15:03

    Ulziibayar Ganbaatar

  9. Greibel Battuya

    Greibel Battuya

    2018/01/03 at 15:03

    Ulziibayar Ganbaatar

  10. Chantsal Luvsandondog

    Chantsal Luvsandondog

    2018/01/03 at 19:01

    Hi

  11. Chantsal Luvsandondog

    Chantsal Luvsandondog

    2018/01/03 at 19:01

    Hi

  12. Zolzaya Doriunhuu

    Zolzaya Doriunhuu

    2018/01/03 at 19:26

    Mundag

  13. Zolzaya Doriunhuu

    Zolzaya Doriunhuu

    2018/01/03 at 19:26

    Mundag

  14. Zolzaya Doriunhuu

    Zolzaya Doriunhuu

    2018/01/03 at 19:26

    Mundag

  15. Anujin Bayarbaatar

    Anujin Bayarbaatar

    2018/01/04 at 01:13

    Tumur Otgonjargal

  16. Anujin Bayarbaatar

    Anujin Bayarbaatar

    2018/01/04 at 01:13

    Tumur Otgonjargal

  17. Unenchimeg Uneka

    Unenchimeg Uneka

    2018/01/06 at 23:33

    Tsolmonbaatar Tsomoo

  18. Алдарт эх

    2021/03/16 at 02:50

    Баярлалаа,маш чухал мэдээлэл байна…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *