Ил гал дээр хийх амтат хоолны жорууд

0

Зун цаг ирж байна, зугаалгаар явж хөдөө хээр ил гал дээр хоол хийж идэх цаг болжээ. Хүн болгон өөрийн гэсэн нэрийн хоолтой байдаг, баяр наадмаар гарын хоолоо хийж найз нөхөд, гэр бүлийнхнийгээ дайлах дуртай.

Доор танилцуулж буй жоруудаас сонгож өөрийн гарын хоолны нэр төрлийг олшруулаарай.

Ил гал дээр шарсан ногооны салат

Ил гал дээр хийх амтат хоолны жорууд 1

Гал ноцож байхад ногооны салат хийж болно. Ямар ч хоолонд хачир болох халуун төрлийн энэхүү салат маш амттай.

Орц:

  • Хаш
  • Амтат чинжүү
  • Улаан лооль
  • Шампиньон
  • Сармис, амтлагч ногоо
  • Ургамлын тос

Хийх арга:

  1. Төмөр тороо ил гал дээр (нүүрс биш шүү) төмрөө халаагаад л амталсан ногоогоо шарна.
  2. Ногоогоо цэвэрлэж хэрчиж бэлдэнэ.
  3. Ногоогоо саванд хийж амтална, өөрийн хүссэнээр амтлаарай. Сармис, ургамлын тос, амтлагч ногоонууд хийнэ.

Зөвлөгөө: ногооны хальсыг амархан салгахын тулд гал дээр халсан ногоог хүйтэн усанд дүрээрэй.

Кулеш эсвэл кондер

Ил гал дээр хийх амтат хоолны жорууд 2

Казак үндэстний хоол гайхамшигтай амттай. Хөдөө хээр ил гал дээр казак шөл хийхэд хэн ч голохгүй иднэ дээ.

Орц:

  • Будаа – 0,5 кг
  • Сало/гахайн мах – 300 гр
  • Лууван – 1 том
  • Сонгино – 1 том
  • Төмс – 3 дунд зэргийн
  • Гахайн эсвэл үхрийн жигнэсэн мах – 1 лааз
  • Өндөг – 12- ш
  • Уншуй, ногоон сонгино г.м.

Хийх арга:

  1. Кулеш болон кондер – нэг төрлийн хоол гэж ойлгож болно. Кулеш нь арай шингэн, кондер нь каш маягтай. Хийх будаанаас шалтгаалж шөлний өтгөн, шингэн тодорхойлогдоно.
  2. Ил гал дээр тогоонд хийхэд тохиромжтой. Салог дунд зэргийн хэмжээтэй дөрвөлжин, лууван, сонгино зэргээ хэрчээд шаргал өнгөтэй болтол нь шарна.
  3. Жигнэсэн махыг лаазанд нь хутгаар хэрчиж жижиглээд шарж байгаа ногоон дээр хийнэ.
  4. Дээрээс нь ус хийж буцалгаад дөрвөлжин хэрчсэн төмс, будаагаа хийнэ.
  5. 15 минутын дараа будаа болохын алдад өндгөө хагалж хийнэ. Шөлөө хутгаад давс, перецээр амтална.

Зөвлөгөө: Сало нь түүхий бус утлагатай байвал шөл илүү амттай болно.

Ил гал дээр болгосон талх

Ил гал дээр хийх амтат хоолны жорууд 3

Ил гал дээр шинэ талх барина гэдэг үнэхээр гайхалтай. Хүн болгон ил гал дээр талх барьж үзэх хэрэгтэй.

Орц:

  • Стакан ус, тал стакан сүү
  • Түргэн исгэгч – 1 ц.х
  • Гурил – 2 стакан
  • Ургамлын тос
  • Чимх давс, сахар

Хийх арга:

  1. Гурилаа зуураад 30 минут орчим амрааж хөөлгөнө.
  2. Гурилаа гурван хэсэгт хувааж 0,5 см зузаан, 2 см-ийн өндөртэй байхаар нарийхан урт сунгана.
  3. Гурилаа саваанд ороож 5-7 минут ил гал дээр шарна.

Зөвлөгөө: талхаа илүү шаргал өнгөтэй болгохыг хүсвэл өндөгний шарыг түрхээрэй.

Гахайн мах, алимтай шашлык

Ил гал дээр хийх амтат хоолны жорууд 4

Таныг шашлыкны өөрийн гэсэн амтлагчтай гэж бодож байна, гэхдээ үүнийг нэг туршаад үзэхэд илүүдэхгүй: алимны нухаш. Алимны чихэрлэг исгэлүүн амт нь маханд шингэж гойд амттай болно.

Орц:

  • Гахайн мах, алим 50/50 харьцаатай

Хийх арга:

  1. Тал алимаараа алимны нухаш хийгээд махтайгаа холино.
  2. Махаа 2-3 цаг амраана.
  3. Үлдсэн алимаа хэрчээд махтайгаа сөөлжүүлж шорлоно.
  4. Нүүрс дээр мах болтол шарна.

Зөвлөгөө: илүү амттай болгохын тулд ислэг бөгөөд чихэрлэг алим сонгоорой.

Модон хавтан дээр болгосон загас

Ил гал дээр хийх амтат хоолны жорууд 5

Нилээд төвөгтэй хоол хийхийг сонирхогчдод энэ жорыг санал болгож байна. Туршилт хийж, өөрийгөө зэрлэг мэтээр төсөөлөхийг хүсэж байвал эсвэл шарах тороо мартсан байвал ийм байдлаар загасаа болгож идээрэй.

Орц:

  • Тослог ихтэй улаан загас байвал сайн
  • Давс, перец, нимбэгийн шүүс

Хийх арга:

  1. Загасны махаа амтлаад хэсэг амраана. Энэ хугацаанд мах шарах модон хавтангаа бэлдэнэ. Царс эсвэл хус мод байвал сайн.
  2. Модоо хувааж хавтан болгож бэлдэнэ.
  3. Мод хагалсан хэсгийн дотор талд амталсан загасны махаа тавьж хадаасаар хатгаж тогтооно. Гэхдээ хадаас нь төмөр бус адил модоор хийсэн байх юм.
  4. Ил галаасаа 15-20 см зайд түшүүлж тавихаар чулуу бэлдэнэ. Бэлдсэн чулуундаа махтай модон хавтангаа түшүүлж тавин 5-7 минут шарж байгаад дээд доод хэсгийг адил шарахын тулд эргүүлж тавина.
  5. Галын хэмжээ болон загасны хэмжээнээс шалтгаалж болох хугацаа адилгүй.

Ил гал дээр хийх амтат хоолны жорууд 6

Зөвлөгөө: өөрийн гараар модон хадаас хийхэд төвөгтэй байвал шүдний чигчлүүр ашиглаж болно.

Гал дээр болгосон маршмеллоу

Ил гал дээр хийх амтат хоолны жорууд 7

Гал дээр зефир шарж идэхийг бид барууны киноноос сурсан. Үнэхээр амттай болдгийг мэдэхгүй хүн цөөн биз. Гадна тал нь шаргал шаржигнуур болох бол дотор тал нь хайлмагтсан бүр ч амттай болно.

Орц:

  • Маршмеллоу эсвэл зефир

Хийх арга:

  1. Энэ амттаныг гал дээр шарахын тулд нарийн модон шор олж цэвэрлэх хэрэгтэй.
  2. Модон шоронд ил гал дээр шарсан маршмелло танд амттаны таашаал авчирна гэж найдаж байна.

Зөвлөгөө: багахан хөргөсний дараа идэхгүй бол түлэгдэж мэднэ. Пастилийг ил гал дээр битгий шараарай, маш хурдан түлэгдэж хорчийдог юм.

Глинтвейн

Ил гал дээр хийх амтат хоолны жорууд 8

Халуун ундаагүй галын дэргэд сууна гэж юу байх вэ дээ. Ямар ч улиралд, ямар ч цагт ил галын хажууд сууж байгаа л бол ид шидийн ундаа амтлан суух ёстой. Амттай, хөгжилтэй, дулаахан байх болно.

Орц:

  • Улаан хуурай дарс – 1 шил
  • Зөгийн бал – 4 х.х
  • Жүрж – ½ ш
  • Алим – ½ ш
  • Хадаасан цэцэг – 5 ш
  • 1 цинамон эсвэл чимх нунтаг цинамон
  • Хутганы ирэн дээр цагаан гаа, эсвэл цөөн хэрчим

Хийх арга:

  1. Жимсээ хэрчээд улаан дарсандаа хийнэ, мөн дээрээс нь амтлагчуудаа хийж амтална. Саванд хийж багахан ил гал дээр эсвэл гал ширүүн бол ойрхон тавина.
  2. Ундаагаа сайтар халаана, буцалгаж болохгүй.

Зөвлөгөө: энэ ундааг хийхдээ заавал үнэтэй сайн чанарын улаан дарс авах гэсний хэрэггүй. Бүгд сайхан амттай болно.

3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *