Ухаалаг гэрийн эзэгтэй нар яагаад угаалгын машин руугаа хэдэн ширхэг мөс хийдэг вэ?

0
0
12,696

Угаалга хийх ажил тэр болгонд таалагдаад байдаггүй. Хийхээс өөр аргагүй гэрийн нэг ажил гэж үзнэ. Индүүдлэг ч мөн адил ялгаагүй. Миний хувьд бүр хэцүү ажил, үнэнийг хэлэхэд хиймээргүй. Аливаа нэг ажлыг хийхээс зайлсхийх оролдлого нь шинэ санаа гарч ирэхэд тусалдаг сайн талтай. Угаалга, индүүдлэгийн хувьд ч мөн адил. Угаалгын дараа хувцас индүүдэхгүй өнгөрч болох аргыг ухаантай хүмүүс аль хэдийн олжээ.

© Depositphotos

Та бүхэнтэйгээ нэгэн сонирхолтой аргыг хуваалцах гэж байна. Үнэхээр үр дүнтэй гэдгийг хэлэх нь зөв байх.

 

Угаалгын үйл явц

Та өөрийгөө хувцас индүүдэхээс нэг их цааргалаад байдаггүй гэж хэлэх ч хаа нэгтээ харанхуй буланд үрчийсэн хувцас хэвтэж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Бид таныг буруутгах гэсэнгүй, харин энэ асуудлыг хэрхэн шийдэж болох талаар танилцуулах гэж байгаа юм. Гартаа индүү барих давтамжийг багасгах нэг арга бий.

© Freepik

Угаалгын дараа үрчгэр багатай, цэвэрхэн хувцастай байхын тулд хэд хэдэн энгийн аргуудыг баримтлаарай:

1. Хамгийн бага хурдаар сэгсрэх горимыг сонгоно. Хүчтэй сэгсрэхийн оронд ил агаарт удаан хатаасан нь дээр шүү. Өлгөсөн нугалаасыг амархан индүүдэж болно.

© Freepik

2. Хувцсаа угааж дуусгаад л шууд угаалгын машинаас гаргаж бай. Тэнд хэдий хэр удаан хэвтэнэ төдий чинээ л үрчийнэ.

© Depositphotos

3. Хувцсыг хатаахаар өлгөхдөө гараараа сайтар сэгсэр. Дараа нугалаасыг индүүдэхэд амар байх болно.

© Freepik

Шуудхан л хэлье, маш амархан зүйлс байгаа биз дээ. Гэхдээ бас нэг арга байгаа юм, магадгүй та урьд нь сонсож байгаагүй байх. Хувцасны нугалаасыг бид юугаар индүүдэж болох вэ? Зөв, уураар. Угаалгын машиндаа ч гэсэн энэ аргыг ашиглаж болно. Үүний тулд угаалгаа эхлүүлэхээс өмнө машиндаа хэдэн ширхэг мөс хийгээрэй. Зүгээр л туршаад үз – үр дүнтэй болохыг нь та мэдэрнэ.

© Depositphotos

Үүний дараа ч гэсэн хувцсан дээр үрчлээ үлдээд байвал индүүдэхгүйгээр үрчлээг арилгаж болно. Гэхдээ индүү байхгүй тохиолдолд л ашиглах арга гэж ойлгоорой. Хувцсыг норгоод өлгөнө. Үрчгэр хувцсыг нэн яаралтай янзлах хэрэг гарвал үсний сэнсээр үлээлгээрэй. Бага зэрэг ус цацаад үсний сэнсээр үлээлгэнэ. Бараг л индүүдсэн юм шиг болно доо.

Маргааш өглөө нь цэвэрхэн цамц өмсөх ёстой бол орой шүршүүрт орохдоо өлгөсөн цамцаа угаалгын өрөөндөө өлгөөд чийгтэй газар хонуулаарай. Уур ч гэсэн үрчлээ арилгах үйлчилгээтэй юм. Эдгээр зөвлөгөөнүүд угаалга, индүүдлэгийн ажлыг бага ч болов хөнгөвчилж өгнө гэж найдаж байна.

Уншигч танд бусдадаа хэлэх зөвлөгөө байгаа юм биш биз? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

7
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.