Бидний өдөр тутмын амьдралд инээд хөөр бэлэглэж байдаг алдартай комиксуудыг бүтээгчид жинхэнээсээ ямар харагддаг вэ?

1

Комикс биднийг дэлхий дахинд тулгарсан асуудлаас холдуулаад зогсохгүй мөн инээх боломжийг олгодог. Комикс зурах – зарим нэгийнх нь хувьд байнгын ажил мэргэжил болон хувирсан тул тэднийг уран бүтээлчид гэж зоригтой хэлж болно. Хөгжилтэй гэрэл зураг зурж хүмүүсийг инээлгэх зорилгыг тэд урдаа тавьжээ. Гэхдээ инээд хөөр бэлэглэх эдгээр зургуудын уран бүтээлчдийг бид нүүр царайгаар нь огт мэддэггүй. Тийм учраас өнөөдөр энэ алдааг засахаар шийдэн хөгжилтэй комиксын цаана чухам ямар хүн нуугдаж байгааг ил гаргаж ирэхээр нийтлэлээ бэлдлээ.

“Books of Adam”, Америкийн зураач Адам Эллис

adamtots / adamtots

Адам Эллис – америкийн иллюстратор залуу комикс зураад хэдэн жилийн нүүр үзэж байгаа бөгөөд олон хүнийг өөрийн зурсан хөгжилтэй зургуудаар баясгаж байна. Түүний цуврал комиксыг “Адамын ном” гэдэг. Амьдралын нарийн ширийнийг өгүүлэхээс гадна өөрийгөө ч хөөрхөн шоглочихдог зураач.

 

Израилийн зураач Иегуда Девир

jude_devir / maya_devir

Энэ гэр бүлийн уран бүтээл дэлхий дахинд танигдсан. Тэд сүүлийн хэдэн жилийн турш жинхэнэ гэр бүлийн амьдралыг өөрсдийнхөөрөө төлөөлүүлэн өгүүлж байгаа билээ.

 

Настя Котик

eto.luz / nastasia.kotik

Залуу бүсгүйн амьдралыг харуулсан комикс бүтээлээрээ танил. Түүний уран бүтээлийн ерөнхий сэдэв – бүтэлгүйтлийн мастер юм. Тийм учраас зураач бүтээл болгондоо “Бүтэлгүй” гэдэг бичигтэй футболк өмсгөдөг ажээ.

 

Светлана Дехтяр

dehtiart / dehtiart

Светлана Дехтяр – Оросын бас нэгэн алдартай иллюстратор өдөр тутмын амьдралын нөхцөл байдлыг хөгжилтэйгөөр хүүрнэн өгүүлдэг. Түүний бүтээлийг хараад та нулимсаа гартал инээгээд зогсохгүй мөн амьдралын бодит үнэнийг ухаарах болно.

 

“Strange Planet”, Нэйтан Пайл

nathanwpylestrangeplanet / tayloralexypyle

Америкийн зураач Нэйтан Пайл “Strange Planet” комиксоороо алдаршсан. Түүний уран бүтээлийн гол баатар – харь гарагийн хүн. Харь гарагийн жижигхэн хүмүүст нэг онцлог бий – тэд эргэн тойрныг шууд утгаар нь ойлгодог ажээ. Энэ л байдал Нэйтаны комиксыг давтагдашгүй бас дурсамжтай болгох ажээ.

 

Саша Советова

mamashalol

Москвагийн зураач Саша Советова өөрийн уран бүтээлээр эх хүний аз жаргалтай амьдралыг харуулдаг. Түүний түүхийн санаандгүй эргэлт, төгсгөл нь таны сонирхлыг татах нь ойлгомжтой.

 

“Настенькины Комиксы”, Анастасия Лемова

Настенькины Комиксы / Анастасия Лемова

Бүтээлийнхээ санааг нэг их холоос хайдаггүй зураач, Настя амьдралаас л бүхнийг олж харна. Москвад амьдардаг зураач бүсгүйн комиксууд тун энгийн ажээ.

 

“Лакшери-Котакшери”, Лена Соломонова

laksheri_kotaksheri / laksheri_kotaksheri

Лена Соломонова – 4 муурын эзэн, иллюстратор бүсгүйн уран бүтээлд хайртай амьтад нь од болон гийдэг. Гэрт хайр татам муур амьдрахад амьдрал ямар их хайраар дүүрдгийг тэрээр ярьжээ.

 

“Колян и все все все”, Анна Сучкова

Колян и Все все все / inktiation

Москвагийн зураач Анна Сучкова – зүгээр нэг комикс зураач төдийгүй мөн шивээсний-мастер юм. Тийм учраас түүний зургийн гол баатар шивээсний мастер Колян байгаад огт гайхах хэрэггүй. Бүсгүй энэ мэргэжлийн тухай бүхнийг өгүүлнэ.

 

Ханна Хиллам

hannahhillam / hannahhillam

Америкийн зураач Анна Хиллам өөрийнхөө амьдралыг, мөн өөр сэдвийг ч уран бүтээлээрээ хөгжилтэй нь аргагүй өгүүлж чаддаг. Тэр муурандаа их хайртай, тиймээс комикст нь муурны бөөгнөрсөн үс ч үзэгдэнэ.

 

Сара Андерсен

Sarah’s Scribbles / Xavi Torrent

Сара Андерсен – америкийн алдартай зураач бөгөөд 2014 онд комиксын ертөнцөд хөл тавьжээ. Бүсгүй эхлээд амьдрал болон бидэнд тулгарах асуудлуудыг зурдаг байсан бол дараа нь илүү далд сэдэв рүү оржээ.

 

Улаан хүрэн үстэй Татьяна бүсгүй

Pros_cos / Татьяна Денисова

Энэ зураачийн комиксууд таны сэтгэлийг сэргээх нь тодорхой. Таня энгийн бас бусдад хэтэрхий танил амьдралыг өгүүлдэг ч бидний сонирхлыг татсаар л байна.

 

Кассандра Калин

cassandracalin / Comic Con Baltics

Кассандра Калин – эмэгтэй хүн болгонд танил санагдах эмэгтэйчүүдийн бүх нууц, асуудлыг дэлгэх сайхан сэтгэлтэй бүсгүй.

53
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *