
Худалдан авагчдын анхаарлыг татахын тулд дэлгүүр, супермаркетууд зөвхөн зар сурталчилгаан дээрээ ажиллаад зогсохгүй мөн барааны нэр төрөл дээр ч анхаарал хандуулдаг. Бараа бүтээгдэхүүний нэр төрөл олон байх тусам тухайн дэлгүүрээр шагайх үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, тэд лангуун дээрх нүд эрээлжилсэн барааг сайтар харахад хүрнэ.
Зарим нэг дэлгүүрийн эзэд лангуугаа дэлхийд төдийлөн танил биш бараа бүтээгдэхүүнээр баяжуулахыг зорьдог. Үүний хүчинд худалдан авагч үнэхээр содон бараа бүтээгдэхүүнтэй танилцана. Харсан хэний ч болов анхаарлыг маргаангүй татах ажээ. Гэхдээ амсаж үзмээр санагдах болов уу? Энэ бол тусдаа асуудал. Ямар ч бараа байсан хамаагүй худалдан авагч олддог л юм гэсэн яриа бизнесийнхний дунд явдгийг мартаж болохгүй.
Худалдааны төвүүдийн лангуун дээр өрж тавьсан сонин содон бараа бүтээгдэхүүнтэй танилцахыг урьж байна. Таны анхаарлыг ч татахыг үгүйсгэхгүй.
Даршилсан пончик – элдэв төрлийн амтанд дурлагчдад зориулав

Харин энэ бол даршилсан өндөг. Хэн нэгэн даршилсан өргөст хэмхийн оронд ийм өндөг идэх дуртай байдаг ажээ

Луувангийн үзүүрлэгч. Яах гэж? Үнэхээр ойлгомжгүй. Гэхдээ гэнэт хэрэг болох ч юм билүү, хэн мэдлээ

Энэ дэлгүүрт бүр нухсан өндөг ч зардаг юм байна. Тэгэхээр илүү хүч гаргаад яах вэ дээ, тийм ээ?

Манай дүүрэгтэй байрлах хүнсний дэлгүүрт цацагт хяруулын хэлбэртэй бялуу зардаг

Хүнсний дэлгүүрт тэмээн хяруулын өндөг зардаг

Ийм өндгийг болгохын тулд маш том хоолны сав эсвэл хайруулын таваг хэрэг болох нь дээ.
Хөрөөдсөн модны хэлбэртэй модон сандал. Юу нь болохгүй гэж …

“Өвсөн” углааш

Хотоос гарч амарч чадахгүй байгаа бол хааяахан ийм углааш углаж өөрийгөө тайвшруулж болох юм.
Өндөр уулсын сэнгэнэсэн агаараар цээж дүүрэн амьсгалмаар байна уу?

Зарим нэг компани шууд утгаар нь агаар зарж эхэлжээ.
Мууранд зориулсан тусгай ус

Бяцхан Nutella. Яг нэг зүсэм талханд таарах нь

Томчуудад зориулсан өдрийн хоол. Хоёр лааз шар aйраг, төмс, тэгээд нэг том зүсэм стейк багтжээ

Швейцарт супермаркетад наранцэцгийг бүтнээр нь зардаг

Швейцарьт чанасан өндгийг солонгын өнгөөр будаж зардаг

Нэг сонирхолтой асуулт үүнээс ундран гарч ирнэ – яах гэж ингэдэг юм бол? Хариулт нь үнэндээ маш энгийн. Чанасан өндөг түүхийгээсээ илүү удаан хадгалагдана. Харин будгаар хальсанд хамгаалалтын тусгай давхарга үүсгэж хадгалалтын хугацааг дахин уртасгах боломжтой.
Нэрстэй котлет

Жоохон үзэмж муутай. Магадгүй амтны хувьд гадаад байдлаа нөхөх байх.
Хальсгүй бүтэн улаан лоольтой цэлцэгнүүр

Өнөөдөр дэлгүүрт явж байгаад усны саван дотор хийсэн багажны цуглуулга олж харлаа








