Гэрийн тань цонх цантаж, хөлөрдөг бол ганцхан удаа энэ аргыг хэрэглээд л цонхны цангаас үүрд салах болно

0

Өвөл болгон бид нэг л асуудалтай тулгардаг – цонхны цанталт болон хөлрөлт. Хэмийн эрс өөрчлөлтөөс болоод чийгшил нэмэгдэж таагүй нөхцөл байдал үүсгэдэг. Гэхдээ сэтгэл санаагаар унах хэрэггүй дээ, бид цонхны цангаас нэг мөр салах аргыг танд танилцуулж байна.

© Depositphotos

 

Цонхны цанталтаас хэрхэн салах вэ?

Цанталт зөвхөн муухай харагдаад зогсохгүй мөн амаргүй асуудал үүсгэж болзошгүй. Хүний эрүүл мэндэд хортой хар хөгц үүсэх таатай орчныг бий болгодог юм. Тийм учраас илүүдэл чийгийг байнга арилгаж байх ёстой. Мэдээж өдөр болгон хөлөрсөн цонхоо арчаад байж болох л юм. Гэхдээ үүнээс илүү үр дүнтэй арга байх ажээ.

© Depositphotos

 

Чийгтэй хувцас

Юуны түрүүнд цонх цантсан үед юу хийх ёсгүйг мэдэж авцгаая. Бидний зарим нэг үйлдэл чийгшлийг улам нэмэгдүүлэхэд хүргэдэг. Жишээ нь, өрөөндөө угаасан хувцас хатаах. Хувцас хатаахад чийгшил нь ууршиж шилэн дээр буух тул цонх улам илүү хурдан цантаж эхэлнэ.

Тийм учраас өрөөндөө аль болох хувцас хатаахгүй, хатаавал цөөхнөөр нь хатаахыг хичээгээрэй. Боломж нь байдаг бол тагтан дээр эсвэл хатаагч машинд хатаана. Эсвэл нэг жижигхэн өрөөнд хувцас хатаах үедээ халаагуур ажиллуулж чийгийг богино хугацаанд арилгана.

© Depositphotos

 

Тасалгааны цэцэг

Харамсалтай нь бидний ногоон ургамал өөртөө чийг ихээр цуглуулдаг. Ургамал өөртөө чийг цуглуулаад зогсохгүй өөрийн орчин тойронд чийгийг бий болгодог. Нэг газар хэдий хэр их ургамал байна төдий чинээ их чийг байна гэсэн үг. Тийм учраас цонхны тавцан дээр байгаа ургамлаа авах. Тэнд байх ямар ч ашиггүй болоод байна шүү дээ.

© Depositphotos

Тасалгааны цэцгийг ер нь өвөлд урьдчилан бэлдэж, нэг дор олон цэцэг байрлуулахгүй гэртээ тарааж тавихыг хичээгээрэй. Ингэж байж л цонхыг цантахаас аварч чадна.

© Depositphotos

 

Цонхны цанталтыг давсаар арилгах

Бид чийгшлийг өөрийнхөө боломжоор багасгалаа. Харин одоо илүүдэл чийгийг ямар нэгэн зүйлд шингээх хэрэгтэй. Энэ үед ердийн давс хэрэг болно. Цанталт арилгах тал дээр найдвартай үр дүн өгдгөөрөө алдартай. Давс өөртөө чийгийг сайн шингээдэг. Мөн сөрөг энергийг ч зайлуулж чаддаг!

Юу хийх ёстой вэ? Цонхныхоо ойролцоо давс хийсэн сав тавиарай. Ингээд л давс өөртөө илүүдэл чийгийг шингээх болно. Хэсэг хугацааны дараа давс хатуурна. Энэ үед давсыг хэдхэн минут богино долгионы зууханд хийж хатаана. Буцаагаад цонхны тавцан дээрээ тавина.

© Depositphotos

Та цонхны цанталтаас салах аргыг мэдэж авлаа. Маш энгийн арга, гэхдээ үр дүнтэй. Өвлийн бэлтгэлүүд танд хэрэг болж мэдэх юм. Гэр орноо тув тухтай байлгахад ч тустай.

14
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. h

    2022/12/07 at 15:52

    s

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *