Хүн амын хэт их өсөлтөөс болж дэлхийд ямар аюул нүүрлэх вэ? Хүн төрөлхтөнийг ирээдүйд юу хүлээж байна вэ?

0

Сүүлийн 100 жилд дэлхийн хүн ам 4 дахин нэмэгджээ. Ердөө 11-хэн жилийн дотор манай гарагийн хүн амын тоо тэрбумаар өссөн байна. Ийм хурдацтай өсөлт – наслалт уртсах болсон нь анагаах ухааны хөгжилтэй холбоотой, мөн төрөлтийн түвшин өндөр болсноор тайлбарлагдана.

НҮБ-ын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тайлангаас харахад Дэлхийн хүн амын тоо 8 тэрбумд хүрчээ.

Хүн амын ихэнх хувийг Хятад, Энэтхэг улсууд эзэлж байна. НҮБ-ын тайланд дэлхийн нийт хүн амын 17,9 хувь нь Хятадад (1,43 тэрбум хүн), 17,8 хувь нь Энэтхэгт  (1,42 тэрбум) амьдарч байгааг дурджээ.

Мөн НҮБ-ийн урьдчилсан таамагт Энэтхэг улс Хятадыг 2023 онд гүйцэж дэлхийн хамгийн шигүү хүн амтай улс болно гэсэн байна. Энэ улсын хүн амын өсөлт 2025 он хүртэл энэ эрчээрээ үргэлжлэх юм бол Хятадын хүн амын өсөлт багасна. НҮБ-ын тайлангаас харахад дэлхийн хүн ам 2037 он гэхэд 9 тэрбум, 2058 он гэхэд 10 тэрбум хүрэхээр байна.

kommersant.ru

 

Хүн амын хэт их өсөлтөнд аюул бий юу?

imgsmail.ru

Хүн амын хэт их өсөлт – амь зуулга дутагдахын зэрэгцээ ажиллах хүчний илүүдэл бий болох хямралыг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүн хэтэрхий их олон болж, нөөц эрс багасна гэсэн үг. Энэ бол аюултай дүр зураг, ердийн нөөцийн төлөө дaйн ч дэгдэж болно. Жишээ нь ундны усны төлөө.

Орчин үеийн хүн ам зүйн тэсрэлт өнгөрсөн зууны 50-иад оноос эхтэй. Анагаахын шинжлэх ухаан хөгжиж, төрөлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Өөр үгээр хэлбэл хүмүүс хэтэрхий сайхан амьдарцгаах болжээ: тэд өвчин эмгэгээс айхаа больж, хүүхдүүддээ илүү их анхаарал халамж тавьдаг болж, хүүхдүүдийг нь илүү гэгээлэг, аз жаргалтай ирээдүй хүлээж байгааг мэдэх тул сэтгэл санаа нь тайван байх болсон байна.

Энэ байдлаараа үргэлжилбэл хүн амын хэт их өсөлтөнд асуудал үнэхээр тулгарна. Манай гараг бүхэлдээ хавьгүй олон хүн дааж багтаах чадвартай ч гэлээ антропогены хүчтэй нөлөө асуудал үүсгэх юм. Байгалийн нөөцийг эрчимтэй ашиглаж байгаа учраас байгаль орчин нөхөн сэргээгдэж амжихгүй, үүний үр дагаварт байгаль орчин сүйдэж эхэлнэ. Цаашлаад юуны түрүүнд экологийн хямрал болж улс үндэстний хооронд мөргөлдөөн гарах магадлалтай.

mediasole.ru

Хамгийн том асуудал нь ундны ус. Цэвэр ундны ус – гол нөөцийн нэг, зөвхөн хүний эрүүл бие, амьдрах анхны хэрэгцээ төдийгүй бүхий л амьд биетэд нэн хэрэгтэй байгалийн нөөц юм. Хүн ам хэт олширсноос болоод ус хүрэлцэхгүй байх аюултай. Үүний төлөө дaйн дажин гарахад ганц л хүн хождог, өөрөөр хэлбэл баячууд л хожно. Галзуу Максыг сана л даа. Хоол хүнсний хувьд ч мөн адил.

mtdata.ru

Технологи хөгжихийн хэрээр хүний нөөцийн хэрэгцээ багасна. Хүмүүс зүгээр л хэрэггүй болж эхэлнэ. Ажилгүйчүүдийн тоо өдөр хоногоор өсөх нь сайн зүйлд огт хүргэхгүй.

 

Хүн амын хэт их өсөлтийн аюулаас бид хаашаа ч зайлахгүй

madsnissen.com

Энэ аюулаас бид хаашаа ч зайлахгүй, гэнэт л ямар нэгэн аюулт өвчин эсвэл сүйрэл л болдоггүй юм бол. Хамгийн өөдрөг таамаг хийхэд л энэ зууны 2100 он гэхэд дэлхийн хүн ам 11-14 тэрбум хүрээд тогтворжиж эхэлнэ. Экологийн асуудлууд улам хүндрэх байх, байгалийн нөөц хангалтгүй болно. Гэхдээ технологийн хөгжил хүн төрөлхтнийг урагшаа томоохон алхам хийхэд нөлөөлж тоо томшгүй хүн амыг зөвөөр удирдан зохион байгуулах, зарим нэг асуудлыг шийдэхэд туслах байх. Энэ бол хамгийн өөдрөг дүр зураг гэж экологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Райский Александр Александрович хэлжээ.

Уншигч танд хүн амын тоо хэт их болбол юу болох талаар уншсан өөр мэдээлэл бий юу? Тэгвэл бидэнтэй сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2022/11/18 at 14:49

    хүн ам их өсөж байгаа учраас их газар баялаг хэрэгтэй. бусад улс монголчуудыг алж газар нутаг булаах санаатай байна. орос том газартай байж жижиг украйн луу дайрч алж дээрэмдэж байна. ийм цаг ирж хятад том газартай байж жижиг арал руу дайрна гэнэ. тэхэд улсаа хамгаалах мэдлэг чадвар алга та нарт яана даа яана

  2. Үнэнг дэмжигч

    2022/12/03 at 17:48

    ХЭРЭВЭЭ ҮНЭХЭЭР ТИЙМ БАЙГАА БОЛ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ХАМГИЙН ТҮРҮҮНД ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ БОЛОН АЙЛ ГЭРИЙН ХҮҮХДИЙН ТООНД АНХААРАХ БУЮУ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ НЬ МАШ ӨНДӨРТ ТАВИН,УНД УСНЫ ХЭМЖЭЭГ Ч БАС АМ БҮЛД НЬ ТООЦООЛОХ НЬ ЗӨВ БОЛООД ШУДАРГА ҮЙЛ БОЛОХ БОЛНО…!?!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *