iPhone X Plus утасны шинэ загварыг харуулсан зургууд ил болжээ

0

Бид бүхэн удахгүй гар утас үйлдвэрлэгч дэлхийн хамгийн томоохон корпораци болох Apple-ийн iPhone гар утасны сүүлийн үеийн шинэ загварыг танилцуулах гэж байгааг мэдэж байгаа. Түүнчлэн дээрх мэдээлэлтэй холбоотойгоор гар утасны загварыг харуулсан зургууд алдагдаж, хэрэглэгчдэд ил болжээ. Дараах зургуудаас iPhone X Plus болон 15 см урт iPhone гар утасны зургийг үзэж болно.

iPhone X Plus ба 15 см урттай шинэ iPhone гар утасны дизайн

Өчигдөр ухаалаг гар утасны нууцлаг байдлыг хэрэглэгчдэд ил болгож мэдээлэл хүргэдгээрээ алдартай Бен Гескин гэх эрхэм удахгүй буюу ирэх 9-р сард хэрэглэгчдийн гар дээр очих iPhone X Plus гар утасны зургуудыг ил болгосон байна. Та итгэхгүй байна уу? Тэгвэл доорх мэдээлэлтэй танилцана уу.

Эдгээр нь Apple-ийн бүтээгдэхүүнүүдийн хуулбар болон схем зургууд юм. Гэсэн хэдий ч гар утасны талаар дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчдэд өгөх бүрэн боломжтой ажээ.

Доорх зураг дээр iPhone X гар утастай ижилхэн загвартай гэж хэлж болох iPhone X Plus – 15 см урттай гар утас байна. Шинэ загварын iPhone X Plus гар утас нь LCD дэлгэцтэй бол нөгөөх нь 15 см урттай болохыг нь доорх зургаас харж болно.

Хүмүүсийн үзэж буйгаар 15 см урт iPhone гар утас харьцангуй хямд үнээр зарагдах магадлалтай бөгөөд энэ нь OLED дэлгэцтэй гар утас худалдаж авах боломжгүй хүмүүсийн хувьд таатай мэдээ гэнэ. Өөрөөр хэлбэл уг гар утас 800 доллараас ихгүй үнэтэй байхаас гадна царай таних технологи болон бусад iPhone X дээрх функцууд бүхий гар утсыг боломжийн үнээр ашиглах боломжтой болно гэж ойлгож болно.

Мөн хүмүүсийн хэлж байгаагаар iPhone X Plus гар утас улаан, цэнхэр, улбар шар, саарал болон цагаан гэсэн 5 өнгийн сонголттойгоор үйлдвэрлэгдэх юм байна.

Дүгнэлт

Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар шинэ iPhone гар утсыг танилцуулах арга хэмжээ энэ 9 дүгээр сард болох бөгөөд сар хүрэхгүй богино хугацаанд уг гар устай холбоотой өөр мэдээллүүд ил болохыг ч үгүйсгэхгүй юм. Нэмж хэлэхэд, илүү олон зургууд ирэх 7 хоногоос олон нийтэд ил болох ажээ.

6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bold Badam

    Bold Badam

    2018/08/03 at 12:53

    samusangaas muu ym bain

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *