Салхинд гарахдаа хийхэд тохиромжтой 7 амтат зуушны жор

2

Салхинд гараад ил гал дээр мах голдуу орсон хоол хийх нь мэдээж. Тэгэхээр маханд хачир болох зуушаа гэртээ урьдчилан бэлдвэл танд амар байх болно. Тэгээд ч мах гал дээр болтол овоо цаг орох тул “хоол болтол шийр зугаа” гэгчээр бэлэн зуушаар ходоодоо баясгаж болно.

Та бүхэнд хийхэд маш хялбар, амттай болох зуушны жоруудыг танилцуулахаар бэлдлээ.

Давхраат бутерброд

Салхинд гарахдаа авч явахад тохиромжтой 7 амтат зуушны жор 1

Орц:

  • Исгэгчгүй давхраат боовны бэлэн гурил – 1 боодол
  • Улаан лооль – 3 ш
  • Өндөгний цагаан – 1 ш
  • Бяслаг – 5 зүсэм
  • Оливийн тос – 3 х.х
  • Амтлагч ногоо, хуурай нунтаг сармис, перец

Хийх арга:

  • 1 см-ийн зузаантай байхаар гурилаа элдээд адил хэмжээтэйгээр гурвалжин хэрчинэ.
  • Улаан лоолио нимгэн цагираг хэлбэрээр хэрчээд, бяслагаа мөн бэлдэнэ. Элдэж бэлдсэн гурил дээрээ бяслаг, улаан лоолио тавина.
  • Тос, амтлагч ногоо, сармис, перец, өндөгний цагаанаа холиод бяслаг, улаан лоольтой гурил дээр түрхэнэ.
  • Урьдчилан 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хийж 7 минут орчим шарна. Бяслаг шаргал өнгөтэй болох бөгөөд гаргаж ирсний дараа хуурай амтлагч цацаж болно.

Ногоо, бяслагтай маффин

Салхинд гарахдаа авч явахад тохиромжтой 7 амтат зуушны жор 2

Орц:

  • Цөцгийн тос – 3 х.х
  • Сүү – 250 мл
  • Гурил – 200 г
  • Хатуу бяслаг – 100 г
  • Өндөг – 1 ш
  • Хөөлгөгч – 8 г
  • Сахар – 1 ц.х
  • Давс
  • Амтат улаан чинжүү – ½ ш
  • Бууцай – овоолон
  • Цуккин – ½

Хийх арга:

  • Цөцгийн тосоо хайлмагтуулаад дээрээс нь сүү, өндгөө хийж сайтар хутгана. Гурилаа хөөлгөгч, сахар, давстай холино. Бяслагаа үрүүлээр үрж жижиглээд сүүн холимог дээр нэмнэ. Дараа нь гурилаа бага багаар нэмж зуурна.
  • Бууцайгаа жижиглэн хэрчээд гурилын зуурмаг дээрээ хийнэ.
  • Бэлэн болсон гурилын зуурмагаа маффины хэвэнд хийж урьдчилан 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 25 минут хийж болгоно. Болсон эсэхийг нь шүдний модоор шалгаж үзээрэй.

Сармистай төмс

Салхинд гарахдаа авч явахад тохиромжтой 7 амтат зуушны жор 3

Орц:

  • Төмс – 1 кг
  • Яншуй – 1 боодол
  • Сармис – 4 хумс
  • Ус – 1/3 стакан
  • Давс
  • Ургамлын тос

Хийх арга:

  • Төмсний шороог сайтар угаагаад хальстай нь бараг болтол нь усанд чанана. Бага зэрэг хатуувтар болгоно, шүдний модоор шалгаж болно шүү.
  • Хайруулын тавганд ургамлын тосоо халааж төмсөө тал бүрээр нь шаргал өнгөтэй болтол нь шараарай.
  • Сармисаа жижиглээд, яншуйгаа жижиглэн хэрчинэ. 1/3 хэмжээтэй стакан усаа шарж буй төмсөн дээрээ хийгээд давсаар амтална. Дээрээс нь жижиглэсэн яншуй, сармисаа хийгээд зөөлөн гал дээр 5 минут орчим болгоно. Таглахаа мартав аа.

Халуун ногоотой бүрж шарсан ногоо

Салхинд гарахдаа авч явахад тохиромжтой 7 амтат зуушны жор 4

Орц:

  • Хаш – 1 ш
  • Ногоон хулуу – 2
  • Улаан амтат чинжүү – 2 ш
  • Спарж – 5 иш
  • Чихэрлэг-халуун бэлэн соус – 1 аяга
  • Том ширхэгтэй давс
  • Ургамлын тос
  • Гурил – ¾ стакан
  • Эрдэнэ шишийн крахмал – 1 х.х
  • Мөстэй ус – 1 стакан

Хийх арга:

  • Ногоонуудаа угааж цэвэрлээд ташуу хэрчинэ, спаржа дундуур нь хуваагаарай.
  • Хүйтэн ус, гурил, крахмалаа холино. Гурилаа бүхэлгүй болгох гэж оролдсоны хэрэггүй.
  • Гүнзгий ёроолтой хайруулын тавганд тосоо халаана. Тосоо халсан эсэхийг нь шалгахдаа гурилан зуурмагаас багаханыг дусааж шалгана. Гурил шууд шаржигнуур болбол тос халжээ гэж үзнэ.
  • Хэрчиж бэлдсэн ногоогоо соусанд дүрээд гурилын зуурмагаар бүрнэ. Халаасан тосондоо хийж 2-3 минут шарна. Шарсан ногооны тосыг авахын тулд цаасан алчуур дээр гаргана.

Шилэн саванд хийсэн капрезе

Салхинд гарахдаа авч явахад тохиромжтой 7 амтат зуушны жор 5

Орц:

  • Моцарелла – 250 г
  • Жижиг үрийн улаан лооль – 20 ш
  • Базиликийн навч – 2-3 ш
  • Оливийн тос – 5 х.х
  • Давс, перец, бальзамын крем, орегано

Хийх арга:

  • Моцарелла болон улаан лоолийн тал хэсгийг жижиглэн хэрчинэ. Базиликийн навчийг гараараа тасдаж хуваагаад шилэн савандаа бяслаг, улаан лооль, базиликээ хийж сайтар сэгсэрнэ.
  • Оливийн тосоо бальзамын крем, давс, ореганотой холино. Бэлэн болсон тосоо шилэн саванд байгаа ногоон дээрээ асгаад дахин сэгсэрнэ. Идэхээсээ өмнө ч гэсэн сэгсрээрэй.

Туна загас, өндөгтэй сэндвич

Салхинд гарахдаа авч явахад тохиромжтой 7 амтат зуушны жор 6

Орц:

  • Багет талх
  • Лаазалсан туна загас – 200 гр
  • Улаан лооль – 1 ш
  • Чанасан өндөг – 1 ш
  • Улаан байцаа
  • Салатны навч – 2 ш
  • Жижиглэсэн сармис, ногоон сармис
  • Майонез эсвэл йогурт – 2 х.х
  • Давс

Хийх арга:

  • Багетийг дундуур нь хуваана. Талхаа шаргал өнгөтэй болтол нь шарж болно. Улаан лооль, өндгөө цагираг хэлбэрээр хэрчээрэй. Байцаа, сармис, ногоон сонгиноо жижиглэнэ.
  • Сэрээгээр туна загасаа жижиглээд майонез эсвэл йогуртаа нэмээрэй. Давсаар амтлаад хэрчсэн сармис, сонгиноо хийж сайтар холино.
  • Талхан дээрээ салатны навчаа тавиад дээрээс нь загасаа түрхэнэ. Улаан байцаагаа тарааж тавиад улаан лооль, өндөг тавиад талхаараа битүүлнэ. Сэндвич нурж унаад байвал шүдний модоор нэвт хатгаарай.

Даршилсан ногоогоор хийх салат

Салхинд гарахдаа авч явахад тохиромжтой 7 амтат зуушны жор 7

Орц:

  • Редиск – 5-6 ш
  • Байцаа – 200 гр
  • Лууван – 1 ш
  • Яншуй – 1 боодол
  • Чимх сахар
  • Давс
  • Оливийн тос – 4-4 х.х
  • Алимны уксус – 50 г
  • Балзамын уксус – ½ ц.х
  • Дунд зэргийн нимбэгийн шүүс

Хийх арга:

  • Редиск, луувангаа нимгэн хэрчинэ. Байцаагаа нарийхан, яншуйгаа жижиглэн хэрчинэ.
  • Нимбэгийн шүүсээ давс, чимх сахар, уксус болон оливийн тостой холино.
  • Ногоонуудаа шилэн саванд хийж дээрээс нь тосоо асгаж сайтар сэгсэрнэ. Амт нь шингэтэл 2 цаг орчим амраана.
14
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Золбоо Б.

    Золбоо Б.

    2016/06/02 at 13:58

    Stiffany Stiff

  2. Х

    Х' Золзаяа

    2016/06/02 at 14:56

    Сс хийгээд өгөөч гуйя

  3. О. Баттулга

    О. Баттулга

    2016/06/02 at 18:36

    М. Тэмүүлэн

  4. Boldoo Borjigono

    Boldoo Borjigono

    2016/06/04 at 07:39

    Tuya Erka

  5. davka

    2016/06/04 at 10:37

    Hool hiihch saihan shvv

  6. Tserenkhand Avirmed

    Tserenkhand Avirmed

    2016/06/04 at 17:00

  7. Tserenkhand Avirmed

    Tserenkhand Avirmed

    2016/06/04 at 17:00

  8. Tserenkhand Avirmed

    Tserenkhand Avirmed

    2016/06/04 at 17:00

  9. Tserenkhand Avirmed

    Tserenkhand Avirmed

    2016/06/04 at 17:00

  10. Tserenkhand Avirmed

    Tserenkhand Avirmed

    2016/06/04 at 17:00

  11. Tserenkhand Avirmed

    Tserenkhand Avirmed

    2016/06/04 at 17:00

  12. Tserenkhand Avirmed

    Tserenkhand Avirmed

    2016/06/04 at 17:00

  13. Tserenkhand Avirmed

    Tserenkhand Avirmed

    2016/06/04 at 17:00

  14. Tserenkhand Avirmed

    Tserenkhand Avirmed

    2016/06/04 at 17:00

  15. Nasaa

    2016/06/12 at 10:07

    Mash saihan sanaa ogson shamd bayarllaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *