Кино ертөнцийн хамгийн сайхан эрчүүд

0

Арми Хаммер-ийн киноны дүр олноор тоологдохгүй ч гэлээ, тэрээр Жонни Депп, Жулия Робертс, Леонардо Ди Каприо зэрэг одуудтай мөр зэрэгцэн кинонд дүрээ мөнхлөөд авсан. Түүний сайхан инээмсэглэл нь Холливудын секс бэлэг тэмдэг гэж хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэсэн юм. “The Man from U.N.C.L.E.” киноны ТТГазрын агент Илья Курякины дүрийг бүтээсэн нь бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаагаад байна.

kinopoisk.ru

Орлоандо Блум “Lord of the Rings” киноны дүрээ амжилттай бүтээж олны хайрыг татаж чадсан тэрээр тун удалгүй “Troy”, “Pirates of the Caribbean” зэрэг кинонуудад тоглох урилгыг хүлээн авсан. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр юун түрүүнд түүнийг секс бэлэг тэмдэг гэдгийг тодорхойлж, дараагаар нь түүний авьяасыг дурьддаг заншилтай болоод байгаа нь зүгээр ч нэг хэрэг биш биз ээ.

Кино ертөнцийн хамгийн сайхан эрчүүд 4

Брэд Питт гэдэг нэртэй нь цуг секс бэлэг тэмдэг хэмээх үг тодотгол болоод удаж байна. Хамгийн сайхан эр хүн гэдэг нэрийг 30-аад жил хадгалж яваа бөгөөд бусад зүүж болох сайхан титэм болгоныг тэрээр авсаар байгаа юм. Цэнхэр нүдэт залуу нас тогтох тутам эршүүд төрхтэй болж, бүтээж буй дүрдээ секс төрхөө хадгалж тоглосоор байна.

Кино ертөнцийн хамгийн сайхан эрчүүд 10

90-ээд онд “Titanic” кино дэлгэцнээ гарч нэгэн залуу бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж дэлхийн хамгийн сайхан залуугаар тодорхойлогдоод байсан юм, тэр бол Леонардо Ди Каприо. Дүрээ сонгохдоо маш нарийн ханддаг тэрээр нас нэмэх тусам эр хүний сайхан чанаруудыг агуулж Холливудын хамгийн сайхан эрэгтэй жүжигчний жагсаалтыг тэргүүлсээр байна.

HOLLYWOOD, CA- MARCH 02: Actor Leonardo DiCaprio attends the 86th Annual Academy Awards held at Hollywood & Highland Center on March 2, 2014 in Hollywood, California. (Photo by Jeffrey Mayer/WireImage)

Брэдли Купер сэрээд л од болоход нь түүний авьяас бус харин түүний сайхан нүд тус болсон байлаа. “Hangover” киноны дүрийг бүтээж Холливудын сайхан эрчүүдийн жагсаалтад зүй ёсоор багтахад хүргэсэн юм.

Кино ертөнцийн хамгийн сайхан эрчүүд 5

Роберт Паттинсон бүсгүйчүүдийн зүрхийг сонгодог аргаар буюу цус сорогчийн хайр дурлалтай киноны дүрийг бүтээж эзэмдсэн юм. Цонхигор царайтай, ширэлдсэн үстэй Британи залуу эмэгтэйчүүдийн зүрхийг булаагаад зогссонгүй, эрчүүдийн гоо сайхны бэлэг тэмдэг болжээ.

Кино ертөнцийн хамгийн сайхан эрчүүд 7

Жуд Лоу-гийн сайхан зүс царай багаас нь амар байлгасангүй – сайхан гадаад төрхөөсөө болж сургуулиа хүртэл сольжээ. Он жил өнгөрсөөр “Сайхан Алфи” нэр зүүж дэлхийн хамгийн хүсэмжит эр, Английн Ален Делон нэртэй болжээ.

Кино ертөнцийн хамгийн сайхан эрчүүд 11

Ченнин Татум-ын жүжиглэх авьяас бус харин түүний хайр татам инээмсэглэл бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэхэд хүргэжээ. Тэр инээмсэглэл нь бүтээсэн дүр болгонд нь илэрч бүсгүйчүүдийг баясгадаг болжээ.

kinopoisk.ru

Райан Гослинг-ийн харизм, хурц ухаанд нь бүсгүйчүүд хайртай. Дэлгэцнээ голдуу л эсрэг талын дүрийг бүтээх боловч нэрийн хуудас болсон “Hey girl” үгээ хэлэхэд бүсгүйчүүд яахад ч бэлэн болно.

Кино ертөнцийн хамгийн сайхан эрчүүд 9

Ах дүү Крис болон Лиам Хемсворт өөр өөрсдийн өнгө төрхтэй, хоорондоо адилгүй ах дүү хоёр эмэгтэйчүүдийн хайрыг мөн татаад байна. Бүсгүйчүүдийн баярлуулах нэг зүйл бол дүү Хемсворт нь одоо болтол гоонь эр хэвээр юм шүү.

Кино ертөнцийн хамгийн сайхан эрчүүд 8

Эштон Кутчер-ын сэтгэл татам гадна төрх түүнд олон боломжийг нээсэн: зөвхөн кино урлаг, загварын ертөнц бус Деми Мурын зүрх сэтгэлийг эзэмджээ. Гунигтайгаар хагацсан хайр дурлалынхаа түүхийг дурссан Деми Мур одоо болтол нулимс асгаруулсаар л байна, энэ нь сайхан залуугийн том пиар болж өгчээ.

Mandatory Credit: Photo by Action Press/REX (2727436j) Ashton Kutcher 'Jobs' film photocall, Los Angeles, America - 24 Jul 2013

Бас нэгэн зүй ёсны сайхан залуу бол Генри Кавилл. “Fifty Shades of Grey”–ийн гол дүрийг бүтээж бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаагаад амжсан тэрээр Супермэний дүрийг бүтээх хувьтай байжээ.

kinopoisk.ru

“Алдар хүнд зам дээр” гэдэг үг Жейми Дорнанд зориулсан мэт. “Fifty Shades of Grey” кинонд тоглосон уг залуугийн бүтээсэн дүр дэлгэцнээ гараагүй байхдаа л түүнийг алдрын тавцанд хүргэж чаджээ.

Jamie Dornan 6.jpg

Гүн цэнхэр нүднийхээ харцаар бүсгүйчүүдийн зүрхийг булаасан залуу бол Иэн Сомерхолдер. Эхний удаад түүний нэрийг зөв дууддаг хүн гэж бараг байхгүй ч нэг хэлсэн бол мартаж чадахгүй залуу юм.

Кино ертөнцийн хамгийн сайхан эрчүүд 13

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Т. Төрмандах

    Т. Төрмандах

    2015/09/04 at 14:32

    Henry Cavill Fifty Shades of Grey дээр тоглоогүй шдэ хө

  2. Namjil Chimeddavaa

    Namjil Chimeddavaa

    2015/09/04 at 20:22

  3. Зочин

    2015/09/05 at 20:34

    henry erusu 50sahdes d toglogui
    ghde end argagui saihan zaluchud bnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *