Дөнгөж хорвоод мэндэлсэн нярайн ээжийгээ анх удаа тэвэрч буй сэтгэл хөдөлгөм мөч

0

Бие давхар үеийн болон төрөх үеийн өвдөлтүүдийг даван туулж буй нь гагцхүү хорвоод ирж буй бяцхан үрээ харахын төлөө л гэдгийг олон ээжүүд хүлээн зөвшөөрөх биз ээ. Харин хийсвэр хагалгаа хийлгэж үрээ өлгийдөн авсан нэгэн эхийн хувьд тэдний анхны мөч дахин давтагдашгүй гайхалтай болж өнгөрчээ.

Brenda Coelho de Souza хэмээх бразил бүсгүй нутгийн Санта Моника нэртэй эмнэлэгт өнгөрөгч 4-р сарын 5-ны өдөр амаржсан бөгөөд эх үрийн учирч буй анхны мөчөө дүрс бичлэгт буулгах боломжийг олж авсан азтай нэгэн байжээ. Эх үрийн уулзаж буй анхны мөч ч таны харж байгаачлан үнэхээр сэтгэл хөдөлгөм, хайр дүүрэн байв.

Brenda бүсгүй өөрийн нялх үрийг анх удаа харж буй мөчийг харуулсан дүрс бичлэг цахим сүлжээнд олны хайрыг татаад байна

Youtube / Caters Clips

Дөнгөж мэндэлсэн хүүхдийн хувьд харааны тогтолцоо нь хараахан бүрэн хөгжиж дуусаагүй байдаг тул орчноо бүрэн харж чаддаггүй. Гэсэн ч нярай хүүхэд ээжийгээ хүрмэгц таниад зогсохгүй бүр тэвэрч, үнссэн байна. Хамгийн сэтгэл хөдөлгөм мөч нь нярай үр нь ээжийгээ тэврээд холдохыг хүсэхгүй байгаа мэт чангаас чанга тэвэрч байсан мөч байжээ.

“Охин минь намайг анх удаа тэвэрсэн тэр мөч үгээр илэрхийлэмгүй гайхалтай байсан” хэмээн Brenda ярьжээ.

Охинтойгоо ярьж эхлэх үед нярай уйлж эхэлсэн тул шинэхэн эх маань ярихаа больж буй энэхүү сэтгэлийн утсыг өөрийн эрхгүй хөндөх бичлэгийг хэн бүхэн цахим сүлжээгээр дамжуулан үзэх боломжтой.

 

Нярайн гаргаж буй үйлдэлд гайхширсан хүн ганц ээж нь байсангүй. Үүнийг харсан хүн бүр гайхширч, сэтгэл нь маш ихээр хөдөлжээ

Youtube / Caters Clips

Түүний хэлснээр төрөх багийн хамт олон хүртэл бяцхан охины гаргаж буй үйлдлийг хараад гайхаж байсан гэнэ. Ээжтэйгээ ямар их ойр дотно буйг хараад тэд нүдэндээ ч итгээгүй гэжээ. Мэс ажилбарын аргаар төрөх нь эхийн үрийн ариун нандин холбоог тасалдаг гэж үзэх хандлага байдаг ч Brenda бүсгүйн хувьд бүх зүйл эсрэгээр болжээ.

 

Ийнхүү уг сэтгэл хөдөлгөм дүрс бичлэгийг уншигч таны мэлмийд үлдээж байна

13
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Chuluu Tvvk

    Chuluu Tvvk

    2020/10/27 at 01:28

    hair yum be oolhon

  2. 😍❤❤

  3. Myagmarnaran Sharav

    Myagmarnaran Sharav

    2020/10/27 at 10:48

    Boon hair garaad tevernee gej…

  4. Monhjargal Monhjargal

    Monhjargal Monhjargal

    2020/10/28 at 18:26

    Хайр юмаа

  5. Darhad Jal T Bold

    Darhad Jal T Bold

    2020/10/29 at 01:33

    Mi número es Sra. Jessica Anne Padezco una enfermedad grave that condena me a muerte, es cáncer de pulmón, y me gustaría hacer una donación a una persona honesta y de confianza.
    Interesados: WhatsApp +22963939438

  6. Enhtsetseg Tsedee

    Enhtsetseg Tsedee

    2020/10/29 at 11:41

    зүрх сэтгэл огшиж нулимс нүд бүрхлээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *