Байдаг л хэдэн төрлийн салатнаас уйдаж байна уу? Танд цоо шинэ амтыг мэдрүүлэх 5 салатны жор

2

Зөвхөн шалгарсан жорууд!

Зун цаг бол салат хийж идэхэд хамгийн тохиромжтой улирал. Хэрвээ та өргөст хэмх, улаан лоолийн байдаг л нэг салатнаас залхсан, бас халуун хоол хийж идэх хүч үлдээгүй ядарсан бол бидний танилцуулах жоруудаас туршиж үзээрэй.

1. Хашны салат

Орц:

  • Хаш – 3 ш
  • Улаан лооль – 3 ш
  • Фета бяслаг – 250 гр
  • Хушга – 50 гр
  • Сармис – 2 хумс
  • Давс – 1 ц.х
  • Ургамлын тос – 2 х.х
  • Алимны уксус – 1 х.х
  • Ногоон навчит ногоо – 100 гр
  • Оливын тос – 1 х.х

Бэлдэх арга:

  1. Хашаа дунд зэргийн шоо дөрвөлжин (1 см) хэрчинэ. Давс цацаад 10 минут орхиорой.
  2. Хашнаас ялгарсан шингэнийг асгах эсвэл усаар зайлна.
  3. Халаасан тосонд 5 минут шараад саванд хийнэ.
  4. Уксус, жижиглэн хэрчсэн сармисаа дээр нь нэмээд сайтар хутгана.
  5. Улаан лоолио дунд зэргийн шоо дөрвөлжин (1 см) хэрчинэ.
  6. Фета бяслагийг шоо дөрвөлжин (1 см) хэрчинэ.
  7. Самраа хутгаар нухаж жижиглээд, ногоо навчит ногоогоо жижиглэнэ.
  8. Дараах дэс дараалалтай давхарлана – хаш, улаан лооль, ногоон навчит ногоо, фета бяслаг, самар.
  9. Дээрээс нь багахан тос хийнэ.

 

2. Солонгос маягийн хурган гуатай салат

Орц:

  • Шинэхэн хурган гуа – 800 гр
  • Лууван – 200 гр
  • Амтат чинжүү – 1 ш
  • Сармис – 3 хумс
  • Сахар – 1 х.х
  • Давс – ½ ц.х
  • Холимог хоол амтлагч – 20 гр
  • Уксус – 3 ц.х
  • Ургамлын тос – 3 х.х
  • Укроп – 30 гр
  • Базилик – 30 гр

Бэлдэх арга:

  1. Хурган гуагаа нарийхан урт хэрчинэ.
  2. Луувангаа мөн адил хэмжээгээр хэрчинэ.
  3. Амтат чинжүүгээ бас урт нарийхан хэрчинэ.
  4. Укроп болон базиликээ жижиглэн татна.
  5. Хэрчиж бэлдсэн хурган гуа, лууван, амтат чинжүү, ногоон навчит ногоо зэргээ холиод дээрээс нь шахагчаар шахаж, жижиглэсэн сармисаа нэмнэ.
  6. Салатаа давс, сахар, холимог хоол амтлагч, уксус, ургамлын тосоор амтлаад сайтар хутгана.
  7. Салатны амтыг хооронд нь сайн шингээхийн тулд халбагаараа дарж хутгана.
  8. Хөргөгчинд 30 минут амраана.

 

3. Хулд загасны махтай салат

Орц:

  • Хулд загасны мах – 30 гр
  • Жижиг үрийн улаан лооль – 4 ш
  • Салатны навч – 2 ш
  • Ногоон сонгино – 1 ш
  • Оливын тос – 1 х.х
  • Давс, перец – өөрийн амтанд тааруулна.

Бэлдэх арга:

  1. Бага зэрэг давсалсан хулд загасны махаа шоо дөрвөлжин хэрчинэ.
  2. Жижиг үрийн улаан лоолио дундуур нь хуваагаарай. Ногоон сонгинын ишийг цагираг хэлбэрээр хэрчинэ.
  3. Салатны навчийг сайтар угаагаад дунд зэргийн хэмжээтэй хуваагаан таваг дээрээ тавина.
  4. Загасны мах, сонгино болон улаан лоолио дээр нь нэмнэ.
  5. Давс, перецээр амтлаад оливын тосоо хийж сайтар хутгана.

 

4. Дундад тэнгисийн салат

Орц:

  • Хаш – 2 ш
  • Улаан лооль – 3 ш
  • Сонгино – 1 ш
  • Өндөг – 1 ш
  • Оливын тос – 3 х.х
  • Петрушка – 30 гр
  • Давс, перец – өөрийн амтанд тохируулж

Бэлдэх арга:

  1. Хашаа угаагаад хальсална. Ногоогоо дунд зэргийн хэмжээтэй хэрчээд давс цацан 30 минут байлгаж илүүдэл шүүсийг нь авна. Дараа нь усаар зайлаарай.
  2. Өндгөө нэмээд давс, перецээр амталж сайтар хутгана.
  3. Халаасан хайруулын тавганд ургамлын тос хийж амталсан өндгөө шаргал өнгөтэй болтол нь шарна. Дараа нь таглаад, зөөлөн гал дээр 10 -15 минут болгоорой.
  4. Бэлэн болсон хашаа салатны тавганд хийж улаан лооль, хагас цагираг хэлбэрээр хэрчсэн сонгиноо нэмнэ.
  5. Давс цацаад, оливын тосоо хийнэ. Яншуйгаар чимэглээрэй.

 

5. Зөөлрүүлсэн улаан лоольтой салат

Орц:

  • Зөөлрүүлж нялцайлгасан улаан лооль – 100 гр
  • Олив – 80 гр
  • Руккола – 50 гр
  • Пармезан – 30 гр
  • Амтат сонгино – 1 ш
  • Оливын тос – 2 х.х
  • Бальзамын уксус – 1 х.х
  • Сахар – ½ ц.х
  • Давс – 2 гр

Бэлдэх арга:

  1. Оливыг даршилсан шингэнээс нь авч хатаана. Жимснүүдээ дундуур нь хувааж зүснэ. Рукколаг угааж хатаана. Зөөлрүүлж нялцайлгасан улаан лоолийг тосноос авч бас хатаана.
  2. Пармезан бяслагийг нимгэн хэрчинэ.
  3. Сонгиноо арилгаад урт нарийхан хэрчээрэй.
  4. Салатны тавганд руккола, олив, улаан лооль болон сонгиноо хийнэ.
  5. Нимбэгийн шүүс, оливын тос, уксус, сахар, давсаа нэмж хийгээд сайтар хутгана.
  6. Бэлдсэн амтлагчаа салат дээрээ хийж сайтар холино.
  7. Дээрээс нь нимгэн хэрчсэн пармезан бяслагаа цацна.

Эдгээр жоруудын аль нь танд илүү таалагдав?

5
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *