Нидерланд улс дэлхий дээрх хамгийн анхны золбин нохойгүй улс болжээ. Тэд ямар арга хэмжээ авч ийм гайхалтай үр дүнд хүрэв?

2

Золбин нохой болгон өөрийн гэсэн эзэнтэй болбол энэ дэлхий ямар сайхан байх байсан бол гэж та нэг төсөөлөөд үз дээ? Нидерландын иргэд энэ талаар санаа тавьж орон гэргүй олон “хүний хамгийн сайн найзыг“ аварч, нохой болгонд өөрийн гэсэн байр сав бэлдсэн байна. Энэ улс дахь нохойнуудын амьдралд ингэж шинэ цаг үе эхэлсэн бөгөөд нохой болгон аз жаргалтай байгаа нь ойлгомжтой. Эрх баригчид энэ зорилгод хүрэхийн тулд олон арга хэмжээ авахдаа PSVIR зарчим (барих, ариутгах, вакцинжуулах, таних тэмдэг тавих, буцаах) баримталж байжээ. Энэ бүхний үр дүнд 2016 онд Нидерланд улс гудамжинд тэнүүчлэх ганцаардсан амьдралтай нохойгүй болж чадсан анхны улс болсон юм. Амьтан хайрлагч олон хүмүүс энэ санааг бүх дэлхийд дэлгэрүүлж, хэрэгжүүлэхийг дэмжиж байна.

Эртний түүх

© Free-Photos / Pixabay

XIX зууны үед Нидерланд улсад маш их тооны нохой байж. Айл болгон л гэртээ нохойтой байсан ба энэ нь уг айлын баян тансаг амьдралын нэг шинж гэж үздэг байсан байна. Гэхдээ хэт их нохойтой болсноор улс орон даяар галзуу өвчин дэлгэрэх нөхцөл бий болжээ. Энэ өвчнөөр олон хүмүүс өвдөж, амь насаа алдсан юм. Айхтар өвчнөөс айсан гэрийн эзэд нохойгоо хаяж эхэлсэн бөгөөд хуулиар энэ нь ямар нэг шийтгэлгүй байсан учир удалгүй гудамж талбай эзэнгүй золбин нохдоор дүүрчээ.

 

Ариутгалын өдрүүд

© Free-Photos / Pixabay

Голландчууд нөхцөл байдлыг өөрчлөхөөр шийдсэн байна. Үүний тулд засгийн эрх баригчид нохойг ариутгах, засах зэргийг заавал хийх ёстой зүйл болгосон юм. Иймэрхүү мэс ажилбар үнэгүй бөгөөд бүх л зардлыг улсаас гаргахаар шийдсэн байна.  Үр дүнд нь бүх жингэрийн 70%-д спэй хийж чаджээ. Ямар ч нохойг эмнэлгийн үзлэгт оруулж болдог, үзлэгт ороод ямар вакцин хийх хэрэгтэй, өөр ямар эмнэлгийн үйлчилгээ хий шаардлагатай зэргийг мэдэх боломжтой болгосон байна.

 

Нохой төөрүүлэхийн эсрэг хууль

© teetasse / Pixabay

Байдлыг хянаж, золбин нохой гэсэн асуудлыг нэг мөр шийдэхийн тулд төр засаг нь амьд амьтдын эрүүл мэнд, оршин байх эрхийг хангасан олон хууль баталсан байдаг. Шинэ хуулиар гэрийн тэжээмэл амьтдын эзэд өөрийн амьтдынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж, хатуу ширүүн харьцахыг хатуу хориглосон байна. Хэрвээ эзэн нь энэ хуулийг зөрчвөл 3 жил хүртэл хорих, 16,000 орчим доллартой тэнцэх торгууль төлөх зэрэг шийтгэл хүлээх болсон юм.

 

Ховор үүлдрийн нохой худалдан авахад төлөх татварыг нэмсэн нь

© PixelwunderByRebecca / Pixabay

Гэртээ амьтан тэжээхээр шийдсэн хүмүүс ихэнхдээ ховор, нэртэй үүлдрийн нохой авахаар шийддэг ба энэ нь уг амьтан гоёмсог, илүү эрүүл чийрэг гэдэг үзэл бодолтой холбоотой юм. Тиймээс Нидерландын засаг захиргаа амьтны дэлгүүрээс авах нохойны татварыг нэмсэн байна. Үүнээс үүдэн амьтан авч болох бүлгийнхэн нохой олж авах өөр арга хувилбар хайх болж, асрамжийн газар байгаа нохойнууд эзэнтэй болох магадлал эрс нэмэгдсэн байна.

 

Суртал ухуулгын кампанит ажил

© Lepale / Pixabay

Дээрх ажлуудын зэрэгцээ нутгийн ард иргэдэд нохой болон бусад тэжээмэл амьтдад хүнээс дутуугүй анхаарал халамж тавих хэрэгтэй талаар сурталчилгаа явуулсан байна. Ингэснээр нутгийн оршин суугчид орон гэргүй золбин гөлөгийг асрах боломж нээгдсэн юм. Хүмүүс аажмаар гөлөг авч тэжээх нь ихэссээр, 1 сая гаруй гөлөг эзэнтэй болж аюулгүй амьдрах боломжтой болсон байна. Ийм арга хэмжээ нь тус улсын иргэдэд ихээхэн нөлөөлж, иргэдийн бараг 90% нь гэртээ нохой тэжээдэг болжээ.

 

Гөлөгнүүдийн аз жаргалтай төгсгөл

© Stano_design / Pixabay

Энэ хөтөлбөр бүх л асуудлыг нэг мөсөн шийдсэн юм. Амжилтаа бататгахын тулд 2011 онд дээрх төслийг Animal Cops хэмээх  амьтдын аюулгүй байдалд анхаарах цагдаагийн хэсэгт хүлээлгэж өгсөн байна.  Одоо Нидерландад гөлгөн нохой орон байранд амьдрах төдийгүй дэлгүүр, ресторан болон бусад үйлчилгээний газруудад ч амьдрах боломжтой болсон билээ.

Та энэ талаар юу бодож байна? Дэлхийн бусад улсууд энэ аргыг хэрэгжүүлэх нь зөв үү? Энэ тухай коммент дээр бичээрэй.

23
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Nominjin

    2019/07/13 at 19:53

    Улаанбаатар хотын иргэд нохойтой их буруу харьцах юм.

  2. Khuslen Batdlgr

    Khuslen Batdlgr

    2019/07/14 at 21:56

    Nomin Tpz

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *